| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/03289/И |
| Дугаар | 191/ШШ2025/03839 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03839
| 2025 05 05 | 191/ШШ2025/03839
|
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогт ******* ******* /РД:ЕЮ95112254/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч З.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.******* нь манай компанитай 2022 оны 06-р сарын 21-ны өдөр ЗА-БЗГ/2022-46323 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,899,900 /Дөрвөн сая найман зуун ерэн есөн мянга есөн зуун/ төгрөгийг сарын 2,79 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Apple iphone 13 pro max 128gb sierra blue загварын гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч М.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple iphone 13 pro max 128gb sierra blue загварын гар утас барааг "Пи Си Молл" ХХК- аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч М.******* нь зээл авснаас хойш 2025 оны 03-р сарын 21-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 9,946,744.88 /Есөн сая есөн зуун дөчин зургаан мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг наян найман мөнгө/ төгрөг төлөхөөс, хуваарийн дагуу эргэн төлөлтийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 980 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Д тоот хаягаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан Д тоотод бүртгэлтэй боловч, оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 137/Ш32023/00635 дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
М.*******ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, боловч М.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч М.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгэний хуулбар, итгэмжлэл, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн анкет, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 137/ШЗ2023/00635 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
М.******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд М.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* нь Д тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 307/ШЗ2025/00796 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* овогт ******* ******* /РД:ЕЮ95112254/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:ЕЮ95112254/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:ЕЮ95112254/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* овогт ******* ******* /РД:ЕЮ95112254/-ыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т/-д мэдэгдэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС