2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04387

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 16

191/ШШ2025/04387

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: У т оршин байрлах, ******* банк ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У тоот хаягт оршин суух, *******ы ******* /РД:*******Ф90022014/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,654,543.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ы ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023.10.31-ний өдөр 6000106065 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 25,320,000 төгрөгийн зээлийг 2,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000106065 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026.04.30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 16,332,717.9 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,287,602.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,223.27 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 17,654,543.20 төгрөгийг зээлдэгч *******ы *******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,654,543.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч А.******* 17,654,543.20 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,654,543.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,654,543.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч А.*******т холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,654,543.20 төгрөг гаргуулах тухай ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,222.72 төгрөгийн 50 хувь буюу 123,111.36 төгрөгийг буцаан олгож, үлдэх 123,111.36 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 123,111.36 төгрөгийг хариуцагч А.*******аас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.А*******АРТӨГС