| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/01449/И |
| Дугаар | 191/ШШ2025/04589 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/04589
| 2025 05 21 | 191/ШШ2025/04589
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хариуцагч: У давхарт оршин байрлах, ******* ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 313,956,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: монголиа ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 01/2021062402 тоот Урсдаг шат угсралт ажил гүйцэтгэх гэрээ-г ХХК-тай байгуулсан байдаг. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч монголиа ХХК-иас цахилгаан шат, 10 ш урсдаг шатыг хийж гүйцэтгэх, нөгөө талаас ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрт тоот хаягт орших 91,8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 237,762,000 төгрөгт тооцон 100 хувь арилжаа /бартер/-ны журмаар шилжүүлэн авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. монголиа ХХК нь нэхэмжлэгч *******д урьд хуримтлагдсан өр төлбөртэй байсан тул ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрт авах орон сууцыг *******д шилжүүлэн өгөхөөр аль, аль талууд бүгд харилцан тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч Ганхуяг овогтой Цэвэлмаа нь 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр ******* ******* ХХК / ХХК-ний охин компани, RIVER VILLA АПАРТМЕНТ-ийн төслийг бүрэн хариуцаж хийж гүйцэтгүүлсэн/-тай NoP-2021/0424 тоот Орон сууц барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байршилтай RIVER VILLA АПАРТМЕНТ-ийн Б блок байрны 16 давхар тоот 3 өрөө байранд захиалга хийж гэрээ байгуулсан. Орон сууцны нийт талбай 91,8 м.кв талбайтай байх ба нэг м.кв-ийн үнийг 2,590,000 төгрөгөөр үнэлэн орон сууцны нийт дүн 237,762,000 төгрөгөөр тохиролцсон.
Гэтэл гэрээнд заасан RIVER VILLA АПАРТМЕНТ-ийн Б блок бүрэн ашиглалтанд орсны дараагаар ******* ******* ХХК нь уг блокын 16 давхрын тоот 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрээд байна. Тус орон сууцыг гуравдагч этгээдэд нэгэнт худалдан борлуулсан, одоо айл амьдарч байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж, хариуцагч талаас гэрээний үүрэгт төлсөн төлбөр 237,762,000 гаргуулахаар нэхэмжилсэн. Талууд анх гэрээний үүрэгт дээр дурдсан байрны нэг м.кв-ийн үнийг 2,590,000 төгрөгөөр нийт 237,762,000 төгрөгийн үнэлгээгээр харилцан тохиролцож захиалж байсан. 2024 оны 03 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байршилтай RIVER VILLA АПАРТМЕНТ-ийн Б блок байрны 16 давхар тоот 3 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд тус байрны зах зээлийн үнэлгээ 313,956,000 төгрөгийн үнэлж болохыг эрх бүхий байгууллагаар тогтоолгосон. Тиймээс өмнөх нэхэмжлэлийн шаардлага болох 237,762,000 төгрөгийг 76,194,000 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 313,956,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн зүгээс гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд дурдаад байгаа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ байгуулагдсан. Энэ талаар маргахгүй байгаа. Тухайн гэрээг харвал гэрээний 3.1 дээр төлбөрийн нөхцөлийг, 2.1-ээр гэрээний зүйлийг тохирсон байдаг.
Харилцан үүрэг хүлээсэн буюу хоёр талт гэрээ байгаа. Гэрээ байгуулсан байдлыг харвал гэрээний 3.1.3 дээр монголиа ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай 3 өрөө орон сууцыг монголиа ХХК-иас шилжүүлэх буюу монголиа ХХК-тай байгуулсан гэрээ нь нэр шилжүүлж байгуулсан гэдэгтэй маргахгүй байгаа.
Гэрээний 3.1.1 дээр гэрээний үнийг 2 хуваан төлөхөөр тохиролцсон. Эхний төлөлтийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх буюу монголиа ХХК нь ажил гүйцэтгэж төлж барагдуулахаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрийг мөн монголиа ХХК нь урсдаг шат нийлүүлэх буюу ажил гүйцэтгэх байдлаар барагдуулна гэж харилцан тохиролцсон байдаг.
Төлбөр төлөгдсөний дараагаар ******* ******* ХХК нь тухайн орон сууцыг гэрээний 4.1.2-т зааснаар буюу 2021 оны 4 дүгээр улиралд тухайн орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохирсон байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь төлбөрөө төлснөөр шаардах эрх үүсэх буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээдээр тухайн үүргийг бүрэн гүйцэтгүүлсний дараа орон сууц хүлээлгэн өгөх үүрэг үүссэн байсан боловч тухайн үүрэг нь үүсээгүй гэж үзэж байна.
Гуравдагч этгээдээр тухайн үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасантай нийцэж байгаа учир тухайн тохиролцоо нь хүчинтэй байсан. Талуудын хооронд маргаан гарсан буюу нэхэмжлэгч ******* нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас монголиа ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу... тухайн гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах болсон үндсэн гэрээ дуусгавар болсон тул манайх нэхэмжлэгч *******д тухайн орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй.
Хоёрдугаарт *******гаас ямар ч төлбөр болон ажил гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд иргэний хуульд зааснаар үндсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд хохирол шаардах эрхтэй буюу нөгөө тал үүрэг зөрчсөн байхыг шаарддаг. Үүрэг гүйцэтгэх дараалал Иргэний хуулийн 209.1-д заасны дагуу манайх төлбөрөө хүлээж аваагүй учраас орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байх эрхтэй байсан. Эдгээр нөхцөлүүдийн үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
******* ******* ХХК нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний гол үндэслэл нь ажил гүйцэтгэх гэрээгээр буюу гуравдагч этгээдээр төлбөр тооцоог төлүүлнэ гэдэг зохицуулалттай. Тодруулбал 2021 оны 10 дугаар сарын 15-ны дотор монголиа ХХК-иар урсдаг шат нийлүүлснээр төлбөр тооцоо дуусна гэж ийм агуулгаар компанийн үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр гэрээнд заасан хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар монголиа ХХК ХХК-д урсдаг шатаа нийлүүлээгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн байгаа.
Өөрөөр хэлбэл, ******* бусдаар гүйцэтгүүлэх гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа. Төлбөр тооцоо гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй. Гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд энэ гэрээний төлбөр тооцоо төлөгдөөгүй учир гэрээний хугацаа дуусгавар болсон учир ******* ******* ХХК-д орон сууц хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй. Нэхэмжлэгчийн өөрийн буруутай ... гэрээнд заасан үүргээ зөрчсөн учир манайх гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд ХХК нь монголиа ХХК-тай Урсдаг шат угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд монголиа ХХК нь тус гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул тухайн гэрээг үндэслэж байгуулсан Р-2021/0424 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шаардаж буй нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан үүсээд байгаа гол харилцаа нь ХХК болон монголиа ХХК-ийн хооронд байгуулсан урсдаг шат нийлүүлэх гэрээнээс үүссэн.
Энэ гэрээ ямар учиртай вэ? гэхээр урсдаг шат нийлүүлэх гэрээ байсан. Гэрээний хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 15-аас 2021 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл 1 сарын хугацаатай байсан. Гүйцэтгэгч тал үүргээ гүйцэтгэсний дараа гэрээний зүйлийг авна гэж тохирсон. Гэтэл монголиа ХХК гэрээний үүргээ ямар ч үндэслэлгүйгээр зөрчсөн. 2021 оны 10 дугаар сар гэхэд аль хэдийн үүргээ гүйцэтгээд дуусгасан байсан мөнгө нь орж ирэхгүй байна гэж албан бичгээ өгсөн байдаг.
Гэрээний гол зорилго нь юу байсан бэ гэхээр нийлүүлэгч тал буюу монголиа ХХК өөрсдөө хөрөнгөө гаргаад авсны дараа бидэнд нийлүүлээд бид нийлүүлсний дараа мөнгийг нь төлнө гэж байгаа. Гэтэл 1 сарын хугацаа нь дуусчхаж байгаа. Тэгэнгүүт нь бид өөрсдийн өмчлөлийн зүйлээ гэрээний хугацаа дуусгавар болчхож байгаа юм чинь захиран зарцуулах эрх нь үүссэн буюу маргаан болоод өөр этгээдэд зарж борлуулсан нь үнэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ яагаад зарж борлуулсан бэ? гэхээр монголиа ХХК өөрөө гэрээний үүргээ зөрчсөн учраас. Хэдий гэрээний үүргээ зөрчсөн ч гэсэн ХХК-ийн зүгээс 2021, 2022 онуудад мэдэгдэл хүргүүлсэн. Тэгэнгүүт ХХК-иас боломжтой бол хэдэн сар хойшлуулж өгнө үү гэхээр нь бид нар зээл өгсөн. Ингэхээр биднээс гарах ёсгүй зардал гарсан. Ингээд нийтдээ төлбөр тооцоо юу болсон бэ гээд санхүүгийн тооцоо гаргаад үзэхээр манайх ХХК, монголиа ХХК-д 155 хэдэн сая төгрөгийн зээл олгосон. Нэхэмжлэгч маань өөрөө надтай уулзсан. Тэр үед нь би хэлсэн та монголиа ХХК-иас аваач ээ таны авах гээд байгаа зүйл чинь байхгүй. Тухайн үед гэрээ дуусгавар болоод наад гэрээний чинь асуудал дуусгавар болсон гэж хэлсэн. монголиа ХХК-тай холбоотой ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгч талд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өөрсдийнх нь авах гээд байгаа төлбөр тооцооных нь зөрүү байхгүй болчихлоо ХХК-д хариуцах үүрэг байхгүй болчихлоо. Ийм байгаа учраас монголиа ХХК-иас өөрсдөө нэхээч ээ гээд энэ хэрэгт гуравдагч этгээд өөрсдөө тайлбар өгчихсөн байгаа. Би *******д өртэй гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүнийг би ХХК-д өгөх байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр үүнийгээ гуравдагч этгээдээс нэхэх боломжтой гэж харж байгаа. Нөгөө талаасаа хэрэгт цугларсан нотлох баримтуудаар юу тодорхой болж байна вэ гэхээр монголиа ХХК болон ******* гэдэг 2 этгээдийн хооронд ямар гэрээ байсан гэдэг нь тодорхойгүй. Өнөөдөр ******* нь ХХК болон ******* ******* ХХК-иас ямар нэгэн зүйл нэхэж байгаа бол эрх шилжүүлэх гэрээ болон Иргэний хуулийн 253-д заасны дагуу эрх шилжүүлэх эрх авсны үндсэн дээр нэхэмжлэх эрх үүснэ. ******* ******* ХХК *******гийн өмнө ямар ч үүрэг үүсээгүй. Төлбөр тооцооны нэг хэсэг нь алга болчихоор *******гийн ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний утга учир нь алга болчхож байгаа. Гэрээ биелэгдэх боломжгүй гэдэг нөхцөл байдал үүсчхэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* ******* ХХК-иас ямар ч зүйл нэхэмжлэх үндэслэлгүй байхгүй. Нөгөө талаасаа ******* ******* ХХК нь захиалагчтай байгуулсан зуучлалын гэрээний үндсэн дээр явуулж байгаа. Түүнээс өөрсдөө барилга барьдаг компани биш бүтээсэн юман дээр зуучлал үзүүлдэг компаниас ямар нэгэн зүйл нэхэмжлэх нь өөрөө ямар ч үндэслэлгүй. Энэ нь ХХК болон монголиа ХХК нарын хоорондох төлбөр тооцооны асуудал дуусаагүй одоог хүртэл 150 сая төгрөгийн асуудал гэж ярьж байна. Тэгэнгүүт монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал бид танайхаас 200 сая төгрөгийн авлагатай гэж ярьж байна. Тэгэхээр нэхэмжлээд байгаа үндсэн үнийн дүн 230 гэж ярьсан. Өөрсдийнх нь авах гээд байгаа үнийн дүнгээс хэтэрчхэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн үндэслэл нь эрх харилцаа үүссэн нь тодорхойгүй. Эрх харилцаа үүссэн үндэслэлийг Иргэний хууль дээр тодорхой заасан байгаа. Хуульд заасан үндэслэлийн алинаар нь эрх зүйн харилцаа үүсээд байгаа нь тодорхой бус.
Гуравдугаарт гол үндэслэл болсон компанийн хооронд үүссэн урсдаг шат нийлүүлсэн гэрээний гол үндэслэл нь төлбөр тооцоо асуудал нь юугаар төлөх юм бэ? Гэдэг нь одоо хүртэл шийдэгдээгүй. Одоо хүртэл манай компани 150 сая төгрөгийг өгнө гэтэл нөгөө компани манайхаас 250 саяыг авна гээд байгаа нь ингээд энэ дээр маргаантай яваад байдаг. Үндсэн гэрээ маргаантай байхаар түүнээс салбарласан захиалгын гэрээгээр нэхэмжлэх нь шаардах эрхийн дараалал нь хэрэгжихгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд монголиа ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: монголиа ХХК нь ХХК-тай 01/021062301 тоот урсдаг шат 02/2021062402 тоот угсралт суурилуулалтын гэрээг тус тус байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, таурын 10 ширхэг урсдаг шатыг 100 хувийн бартерын нөхцлөөр нийлүүлсэн.
Энэхүү гэрээний төлбөрт тооцон авсан Баянзүрх дүүрэг, хотхон тоот орон сууцны захиалгын гэрээг ХХК-ийн охин компани болох ******* ******* ХХК-д иргэн *******д шилжүүлэн өгөх тухай 20210826-02 тоот албан хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу ******* ******* ХХК нь *******д захиалгын гэрээг шилжүүлэн өгсөн байдаг. Манай компанитай байгуулсан урсдаг шат нийлүүлэх, угсралт суурилуулалтын гэрээг 2 тал хүчингүй болгох, цуцлах, татгалзах явдал үүсээгүй төдийгүй 2022 оны 11/08-нд таурт урсдаг шатнуудыг буулгасан байдаг. Улмаар барилгын ажил дуусаагүй байсан тул 2023/04/18 улсын техникийн бүрэн магадлал хийлгүүлэх хүсэлт өгч 2023/09/11 ашиглалтанд бүрэн хүлээн авсан. Иймд үндсэн гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж, 10 ширхэг урсдаг шатыг бүрэн хүлээлгэн өгсөн тул энэхүү иргэн *******гийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. ХХК-ийн хангамжийн албанаас энэхүү орон сууц нэгэн байхгүй тул төлбөртөө бартер /ҮХХ болон автомашин/ гаргаж өгөх боломжтойгоо илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү хүсэлтийг хүлээн авбал бид эвлэрэх бүрэн боломжтой юм гэжээ.
4.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байгаа. Үндсэн гэрээ буюу урсдаг шат нийлүүлэх гэрээ бүрэн биелэгдсэн. Хариуцагч болон гуравдагч этгээд ХХК-иас энэ гэрээг цуцлагдсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэхээр одоо энэ барилга нь ашиглалтад орчихсон. Урсдаг шат хэвийн ажиллаж байгаа. Үндсэн гэрээгээр юу гэж тохирсон бэ? гэхээр төлбөрийн нөхцөл гэж байгаа. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ХХК болон монголиа ХХК нарын хооронд байгуулсан урсдаг шат нийлүүлэх гэрээгээр төлбөр төлөх 4 дэх хэсэгт маргаан бүхий зүйл буюу хотхонд байрлах 3 өрөө орон сууцыг монголиа ХХК шилжүүлж өгөхөөр тохиролцсон. монголиа ХХК *******д тодорхой өр авлагын асуудал байсан гэж ярьсан. Тийм болохоор энэ төлбөрөөр тохирсон орон сууцыг *******д шилжүүлж өгье гэдэг хүсэлтийг 2 удаа гарсан. Эхний хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 26-нд, дараагийн хүсэлтийг 9 дүгээр сарын 16-нд гаргасан. Энэхүү хүсэлт гаргасны үндсэн дээр ... *******тай гэрээ байгуулаад байраа шилжүүлж өгөхөөр тохирсон. Ингэж тохирохдоо төлбөрийг хэрхэн тохирсон бэ? Гэхээр 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2 гэрээ буюу нэг нь урсдаг нийлүүлэлтийн гэрээ нөгөөх нь угсрах гэрээ гээд хоёр гэрээний биелэлт нь тухайн гэрээний төлбөрөөр гэж тохирсон. Тэгэхээр тухайн 2 гэрээний үүргийг манай компани бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Тухайн үед ковидын цар тахлын улмаас хугацаандаа нийлүүлж чадаагүй нөхцөл байдал байдаг. Түүнийг тухай бүрд нь ХХК-д мэдэгдэж байсан. Түүнээс биш гэрээ биелэгдээгүй нөхцөл байхгүй. Хугацаа бол тодорхой хэмжээнд хойшлогдсон. 2022 оны 10 дугаар сарын 30-нд урсдаг шатыг барилга хот байгуулалтын яаманд хүсэлт өгөөд 4 дүгээр сарын 10-нд ашиглалтад бүрэн хүлээж авсан. Гэрээ цуцлагдсан гэдэг нь үндэслэлгүй. Яагаад гэвэл ******* ******* ХХК *******тай байгуулсан гэрээний төлбөр нь үндсэн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн. Хугацаа хэтэрсэн гэдэг дээр алдангийн асуудал тусдаа гэж үзэж байна. ******* ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан гэрээтэй хамааралгүй. Хугацаа хэтрүүлсэн асуудал нь үүргээс зайлсхийх үндэслэл болохгүй. ХХК болон монголиа ХХК нарын хооронд байгуулсан гэрээ бүрэн биелэгдээд урсдаг шат бүрэн ажиллаж байгаа гэв.
5. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.02.20-ны өдрийн 0101 дугаартай итгэмжлэл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Р-2021/0424 дугаартай Орон сууцны барилга, захиалан худалдах худалдан авах гэрээ,
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Р-2021/0282 дугаартай Орон сууцны барилга, захиалан худалдах худалдан авах гэрээ, Элеватор монголиа ХХК-ийн 2021.09.16-ны өдрийн албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/2021062402 дугаартай Урсдаг шат угсрах ажил гүйцэтгэх гэрээ, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар, 2024.04.02-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Хөрөнгийн Үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, 2024.04.20-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
6. Хариуцагчаас 2024.03.13-ны өдрийн 02/045 дугаартай итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Зуучлалын гэрээ,
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-аас Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.05.15-ны өдрийн 02/2024-36 дугаартай итгэмжлэл, 2024.09.17-ны өдрийн хариу тайлбар, 2023.11.29-ний өдрийн 01/11023 дугаартай албан бичиг, Дансны хуулга, 2022.11.04-ний өдрийн төлбөрийн даалгавар, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, шилжүүлгийн баримт, 2023.02.13-ны өдрийн 20230213/01 дугаартай албан бичиг, 2023.10.16-ны өдрийн 20231016-01 дугаартай албан бичиг, 2023.10.16-ны өдрийн 20231016-01 дугаартай албан бичиг, 2021.03.09-ний өдрийн 02/2021-027 дугаартай албан бичиг, 2021.04.09-ний өдрийн 02/2021-066 дугаартай албан бичиг, 2021.10.22-ны өдрийн 01/2021-276 дугаартай албан бичиг, 2021.11.23-ны өдрийн 01/2021-296 дугаартай албан бичиг, 2022.06.24-ний өдрийн 02/2022-141 дугаартай албан бичиг, 2022.07.29-ний өдрийн 01/2022-170 дугаартай албан шаардлага, 2022.08.03-ны өдрийн 02/2022-177 дугаартай албан бичиг, 2022.08.12-ны өдрийн 02/2022-183 дугаартай албан шаардлага, 2022.09.09-ний өдрийн 02/2022-274 дугаартай албан шаардлага, 2023.06.23-ны өдрийн 02/2023-85 дугаартай албан бичиг,2023.10.06-ны өдрийн Лифтийг ашиглалтанд хүлээн авах актууд, Лифтийг хүлээн авсан үр дүн, Чанарын гүйцэтгэл ба чанарын дүгнэлт, 2023.02.09-ний өдрийн 20230209-01 дугаартай албан бичиг, Мөнгөт-Орчлон орчуулгын төвийн орчуулга, ХХК-ийн Англи хэл дээрх албан бичиг, 2021.06.23-ны өдрийн Урсдаг шат нийлүүлэлтийн гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээний зөвшөөрөл олгох хуудас, лифтийг хүлээн авсан үр дүн, 2023.10.06-ны өдрийн Лифтийг ашиглалтанд хүлээн авах, Бат улам арвижих ББСБ ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2024.10.01-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Орлогын мэдүүлэг, Орлогын ордер, 2022.09.30-ны өдрийн 207 дугаартай мэдэгдэл, 2022.10.04-ний өдрийн 209 дугаартай мэдэгдэл, 2022.10.19-ний өдрийн 229 дугаартай мэдэгдэл, 2024.11.08-ны өдрийн Тооцоо,
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд монголиа ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.12.23-ны өдрийн хариу тайлбар, монголиа ХХК-ийн дүрэм, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/2021062402 дугаартай Урсдаг шат угсрах ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Урсдаг шат угсрах ажил гүйцэтгэх гэрээ, Элеватор монголиа ХХК-ийн 2021.08.26-ны өдрийн албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 20230418-01 албан бичиг, 2023.01.25-ны өдрийн 20230125-01 дугаартай албан бичиг, 2023.10.11-ний өдрийн 20231011-01 дугаартай албан бичиг, 2023.10.19-ний өдрийн 20231019-01 дугаартай албан бичиг, 2025.02.26-ны өдрийн 011 дугаартай итгэмжлэл,
9. Шүүхийн журмаар Элеватор ХХК-ийн 2025.04.22-ны өдрийн 25/27 дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 313,956,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь ******* ******* ХХК / ХХК-ний охин компани RIVER VILLA АПАРТМЕНТ-ийн төслийг бүрэн хариуцаж хийж гүйцэтгүүлсэн/-тай Орон сууц барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г дээр дурдсан 3 өрөө байранд захиалга хийж, нэг м.кв-ийн үнийг 2,590,000 төгрөгөөр үнэлэн орон сууцны нийт дүн 237,762,000 төгрөгөөр тохиролцсон.
******* ******* ХХК нь 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй, тус орон сууцыг гуравдагч этгээдэд нэгэнт худалдан борлуулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж, хариуцагч талаас гэрээний үүрэгт төлсөн төлбөр 237,762,000 гаргуулах.
3 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд тус байрны зах зээлийн үнэлгээ 313,956,000 төгрөгөөр үнэлж тогтоолгосон 76,194,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 313,956,000 төгрөг гаргуулах ... гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ...Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь төлбөрөө төлснөөр шаардах эрх үүсэх буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээдээр тухайн үүргийг бүрэн гүйцэтгүүлсний дараа орон сууц хүлээлгэн өгөх үүрэг үүсэх байсан боловч тухайн үүрэг нь үүсээгүй гэж үзэж байна.
Гуравдагч этгээдээр тухайн үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйл заасантай нийцэж байгаа учир тухайн тохиролцоо нь хүчинтэй байсан.
******* нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас монголиа ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах болсон үндсэн гэрээ дуусгавар болсон тул манайх нэхэмжлэгч *******д тухайн орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй. *******гаас ямар ч төлбөр болон ажил гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байдаг.
Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Иргэний хуульд зааснаар үндсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд хохирол шаардах эрхтэй буюу нөгөө тал үүрэг зөрчсөн байхыг шаарддаг. Үүрэг гүйцэтгэх дараалал Иргэний хуулийн 209.1-д заасны дагуу манайх төлбөрөө хүлээж аваагүй учраас орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байх эрхтэй ... гэж маргажээ.
Гуравдагч этгээд ХХК нь хариуцагч талыг дэмжиж гаргасан тайлбартаа ХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан урсдаг шат нийлүүлэх гэрээнээс үүссэн маргаан.
монголиа ХХК гэрээний үүргээ ямар ч үндэслэлгүйгээр зөрчсөн. 2021 оны 10 дугаар сар гэхэд аль хэдийн үүргээ гүйцэтгээд дуусгасан байсан мөнгө нь орж ирэхгүй байна гэж албан бичгээ өгсөн байдаг. Гэрээний гол зорилго нь юу байсан бэ гэхээр нийлүүлэгч тал буюу ХХК өөрсдөө хөрөнгөө гаргаад авсны дараа бидэнд нийлүүлээд бид нийлүүлсний дараа мөнгийг нь төлнө гэж байгаа.
Гэтэл 1 сарын хугацаа нь дуусчхаж байгаа. Тэгэнгүүт нь бид өөрсдийн өмчлөлийн зүйлээ гэрээний хугацаа дуусгавар болчхож байгаа юм чинь захиран зарцуулах эрх нь үүссэн буюу маргаан болоод өөр этгээдэд зарж борлуулсан нь үнэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа.
монголиа ХХК өөрөө гэрээний үүргээ зөрчсөн учраас. монголиа ХХК-тай холбоотой ямар ч баримт байхгүй.
Нэхэмжлэгч тал монголиа ХХК-иас нэхэх боломжтой гэж харж байгаа.
монголиа ХХК болон ******* нарын хооронд ямар гэрээ байсан гэдэг нь тодорхойгүй. Өнөөдөр ******* нь ХХК болон ******* ******* ХХК-иас ямар нэгэн зүйл нэхэж байгаа бол эрх шилжүүлэх гэрээ болон Иргэний хуулийн 253-т заасны дагуу эрх шилжүүлэх эрх авсны үндсэн дээр нэхэмжлэх эрх үүснэ.
******* ******* ХХК *******гийн өмнө ямар ч үүрэг үүсээгүй. Төлбөр тооцооны нэг хэсэг нь алга болчихоор *******гийн ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний утга учир нь алга болчхож байгаа. Гэрээ биелэгдэх боломжгүй гэдэг нөхцөл байдал үүсчхэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* ******* ХХК-иас ямар ч зүйл нэхэмжлэх үндэслэлгүй байхгүй.
Нөгөө талаасаа ******* ******* ХХК нь захиалагчтай байгуулсан зуучлалын гэрээний үндсэн дээр явуулж байгаа.
Энэ нь ХХК болон монголиа ХХК нарын хоорондох төлбөр тооцооны асуудал дуусаагүй одоог хүртэл 150 сая төгрөгийн асуудал гэж ярьж байна.
монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал бид танайхаас 200 сая төгрөгийн авлагатай гэж ярьж байна. Тэгэхээр нэхэмжлээд байгаа үндсэн үнийн дүн 230 гэж ярьсан. Өөрсдийнх нь авах гээд байгаа үнийн дүнгээс хэтэрчхэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн үндэслэл нь эрх харилцаа үүссэн нь тодорхойгүй. Эрх харилцаа үүссэн үндэслэлийг Иргэний хууль дээр тодорхой заасан байгаа. Хуульд заасан үндэслэлийн алинаар нь эрх зүйн харилцаа үүсээд байгаа нь тодорхой бус.
Компанийн хооронд үүссэн урсдаг шат нийлүүлсэн гэрээний гол үндэслэл нь төлбөр тооцоо асуудал нь юугаар төлөх юм бэ? Гэдэг нь одоо хүртэл шийдэгдээгүй. Одоо хүртэл манай компани 150 сая төгрөгийг өгнө гэтэл нөгөө компани манайхаас 250 саяыг авна гээд байгаа нь ингээд энэ дээр маргаантай яваад байдаг. Үндсэн гэрээ маргаантай байхаар түүнээс салбарласан захиалгын гэрээгээр нэхэмжлэх нь шаардах эрхийн дараалал нь хэрэгжихгүй гэж тайлбарлажээ.
Гуравдагч этгээд ХХК нь нэхэмжлэгч талыг дэмжиж гаргасан тайлбартаа үндсэн гэрээ буюу урсдаг шат нийлүүлэх гэрээ бүрэн биелэгдсэн. Хариуцагч болон гуравдагч этгээд ХХК-иас энэ гэрээг цуцлагдсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй.
Энэ барилга нь ашиглалтад орчихсон, урсдаг шат хэвийн ажиллаж байгаа. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ХХК болон ХХК нарын хооронд байгуулсан урсдаг шат нийлүүлэх гэрээгээр төлбөр төлөх 4 дэх хэсэгт маргаан бүхий зүйл буюу хотхонд байрлах 3 өрөө орон сууцыг монголиа ХХК шилжүүлж өгөхөөр тохиролцсон. монголиа ХХК *******д тодорхой өр авлагын асуудлаа төлбөрөөр тохирсон орон сууцыг *******д шилжүүлж өгөхөөр тохирсон.
2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2 гэрээ буюу нэг нь урсдаг нийлүүлэлтийн гэрээ, угсрах гэрээ хоёр гэрээний биелэлт нь тухайн гэрээний төлбөрөөр гэж тохирсон. 2 гэрээний үүргийг манай компани бүрэн биелүүлсэн. ковидын цар тахлын улмаас хугацаандаа нийлүүлж чадаагүй нөхцөл байдлыг тухай бүрд нь ХХК-д мэдэгдэж байсан.
Түүнээс биш гэрээ биелэгдээгүй нөхцөл байхгүй. Хугацаа бол тодорхой хэмжээнд хойшлогдсон.
2022 оны 10 дугаар сарын 30-нд урсдаг шатыг барилга хот байгуулалтын яаманд хүсэлт өгөөд 4 дүгээр сарын 10-нд ашиглалтад бүрэн хүлээж авсан. Гэрээ цуцлагдсан гэдэг нь үндэслэлгүй. Яагаад гэвэл ******* ******* ХХК *******тай байгуулсан гэрээний төлбөр нь үндсэн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн. Хугацаа хэтэрсэн гэдэг дээр алдангийн асуудал тусдаа гэж үзэж байна. ******* ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан гэрээтэй хамааралгүй. Хугацаа хэтрүүлсэн асуудал нь үүргээс зайлсхийх үндэслэл болохгүй. ХХК болон монголиа ХХК нарын хооронд байгуулсан гэрээ бүрэн биелэгдээд урсдаг шат бүрэн ажиллаж байгаа гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч болон хариуцагч өөрийн шаардлага болон татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* болон ******* ******* ХХК-ийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Р-2021/0424 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Уг гэрээгээр ******* ******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах River ын В блок 16 давхар тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууцыг, 1 м.кв-ыг 2,590,000 төгрөгөөр, нийт 237,762,000 төгрөгөөр худалдах, уг орон сууцны нийт үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх 237,762,000 төгрөгийг худалдагч талд байгуулсан урсдаг шат 100 хувь бартераар нийлүүлж угсралтын ажил хийж гүйцэтгэж дууссанаар төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссанаар уг гэрээ дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээ болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Дээрх гэрээгээр төлбөр төлөх хуваарийг харилцан тохиролцохдоо 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 113,958,400 төгрөгийг монголиа ХХК нь нийлүүлэлтийн №01/2021062402 дугаартай гэрээний дагуу урсдаг шат угсрах ажлын дагуу 100 хувь бартераар хийж гүйцэтгэх, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 123,803,600 төгрөг, монголиа ХХК нь нийлүүлэлтийн №14/2021062301 дугаартай гэрээний дагуу урсдаг шат 100 хувь бартераар нийлүүлэх, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр монголиа ХХК 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №Р-2021/0282 тоот гэрээний В-16- тоот 91.8 м.кв 3 өрөө пентхаус орон сууцны монголиа ХХК-иас нэр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Түүнчлэн, гуравдагч этгээд монголиа ХХК болон хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №Р-2021/0282 дугаартай Орон сууцны барилга захиалан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах River ын В блок 16 давхар тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууцыг, 1 м.кв-ыг 2,590,000 төгрөгөөр, нийт 237,762,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч орон сууцны нийт үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх 237,762,000 төгрөгийн байгуулсан урсдаг шат 100 хувь бартераар нийлүүлнэ, төлбөрийг бүрэн төлж дууссанаар уг гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцохоос гадна төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 113,958,400 төгрөгийг монголиа ХХК нь нийлүүлэлтийн №01/2021062402 дугаартай гэрээний дагуу урсдаг шат угсрах ажлын дагуу 100 хувь бартераар хийж гүйцэтгэх, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 123,803,600 төгрөг, монголиа ХХК нь нийлүүлэлтийн №14/2021062301 дугаартай гэрээний дагуу урсдаг шат 100 хувь бартераар нийлүүлэхээр тохиролцжээ.
Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний худалдан авагч *******д шилжсэн талаар маргаагүй, мөн гэрээний зүйлийг өөр бусдад буюу гуравдагч этгээдэд худалдан борлуулсан талаар хэн аль нь маргаагүй.
Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БА-188/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын 52 /автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээ, 36 агуулахтай, 16 давхар 2 блок хүчин чадал бүхий үйлчилгээтэй 475 айлын орон сууцны зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах дүгнэлт гаргасан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орсон хугацааны байдлыг харгалзан дээрх гэрээ нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй харин гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч орон сууцны үнэ болон хохирлыг шаардах эрхтэй эсэх талаар талууд маргасан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг тус тус хүлээнэ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т Гэрээний 2.1-д заасан орон сууцны төлбөрийг худалдан авагч бүрэн төлж барагдуулан төлбөрийн тооцоо дуусах хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь тухайн барилгын захиалагч ******* ******* ХХК байна, мөн 4.1.1-д худалдан авагч талаас орон сууцны төлбөрөө 100 хувь төлөх хүртэл тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* ******* ХХК байна гэжээ.
Мөн гэрээний 3.1-д Гэрээ нь талууд харилцан тохиролцож худалдан авагч тал нь орон сууцны нийт үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх 237,762,000 төгрөгийн төлбөрийг худалдагч талтай байгуулсан урсдаг шат 100 хувь бартераар нийлүүлж угсралтын ажил хийж гүйцэтгэнэ. Төлбөрийн тооцоо бүрэн төлөгдөж дууссанаар уг гэрээ дуусгавар болно гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд ХХК болон гуравдагч монголиа ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №01/2021062301 дугаартай Урсдаг шат нийлүүлэлтийн гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр №01/2021062402 дугаартай Урсдаг шат угсрах ажил гүйцэтгэх тухай гэрээнүүд байгуулагдаж, тухайн гэрээний төлбөрийг орон сууцуудаар буюу үүнээс Вилла хотхон 91.8 м.кв, нэг м.кв-ыг 2,590,000 төгрөг буюу 237,762,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр тохиролцсон болох нь зохигчид болон гуравдагч этгээдийн тайлбар болон гэрээгээр тогтоогдож байна.
Дээрх гэрээний дагуу гуравдагч этгээд монголиа ХХК нь урсдаг шат болон лифтийг ашиглалтанд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн актаар хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан лифт ашиглалтанд хүлээн авах акт болон гуравдагч этгээдүүдийн тайлбараар нотлогдож байна.
Түүнчлэн, монголиа ХХК нь ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт шилжүүлэн авах Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах River ын В блок 16 давхар тоот, 3 өрөө, 91.8 м.кв орон сууцыг, 1 м.кв-ыг 2,590,000 төгрөгөөр, нийт 237,762,000 төгрөгт тооцон шилжүүлэн авах орон сууцыг цахилгаан шатны үйлдвэрлэлийн шатны зардлыг төлөх зорилгоор тухай орон сууцыг *******д худалдан борлуулж байгаа үндэслэлээр захиалгын гэрээг *******гийн нэр дээр шилжүүлж өгөх талаар ******* ******* ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №20210826-02 тоот албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд ******* болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 3.1-ийн 3 дахь хэсэгт 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр монголиа ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №Р-2021/0282 тоот гэрээний В-16- тоот 91.8 м.кв 3 өрөө пентхаус орон сууцны монголиа ХХК-иас нэр шилжүүлэв гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж зохицуулжээ.
монголиа ХХК нь гэрээнд заасан өөрийн худалдан авагчийн эрхээ *******д Орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн байна. Нэгэнт монголиа ХХК-ийн шаардах эрх *******д шилжсэн тул тэрээр худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.3-т худалдагч тал нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгнө, 4.2.5-т Орон сууцыг улсын комисс хүлээн авсан тохиолдолд худалдагч тал худалдан авагч талд хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдэх үүрэгтэй, 4.3.1-д худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд худалдан авч буй орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй гэж тусгагджээ.
Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ.
Нэхэмжлэгч ******* гэрээнээс татгалзсан үндэслэлээ хариуцагч тал гэрээний зүйлийг бусдад худалдан борлуулсан үндэслэлийг зааж гэрээнээс татгалзсан, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжих боломжгүй болсон үндэслэлээр худалдан авагч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаадаг эрх зүйн үр дагавартай бөгөөд хариуцагч нь гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд худалдсан, гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлд төлсөн төлбөр /бараа болон ажлын үр дүн/-ийг биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй бол биет байдлаар бус мөнгөөр нөхөн гаргуулахаар шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******гийн хувьд гэрээнд зааснаар монголиа ХХК нь ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг болох урсдаг шат нийлүүлэх болон угсрах ажлыг хийж гүйцэтгэж үүргээ бүрэн биелүүлсэн байх ба *******гийн хувьд ******* ******* ХХК-д өмнө гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх үүргийг биелүүлсэн, харин хариуцагч ******* ******* ХХК-ийн хувьд гэрээнд заасан зүйлийг бусдад худалдан борлуулснаар гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.
Гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаан биет байдлаар эргүүлж төлөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зохицуулсан тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт / монголиа ХХК-ийн гүйцэтгэсэн урсдаг шат болон угсралтын ажлын үр дүн/ шилжүүлснийг хариуцагч буцаан өгөх боломжгүй үндэслэлээр орон сууцны үнийг гэрээ байгуулах үед харилцан тохиролцсон үнэ 237,762,000 төгрөгт шилжүүлсэн мөнгөөр нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Иймд орон сууцны үнэ нэг м.кв 2,590,000 төгрөг буюу 91.8 м.кв орон сууцны үнэ 237,762,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Харин орон сууцны үнийг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, зах зээлийн үнэлгээгээр 313,956,000 төгрөг буюу 76,194,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн боловч үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлогыг хохирол гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, дугаар зүйлийн .1-д заасны дагуу талуудын аль нэгний буруугаас гэрээнээс татгалзсан бол ийнхүү татгалзсанаас учирсан хохирлыг гэм буруутай талаас шаардан нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, .3.-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд гагцхүү түүнд хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон байх учиртай.
Нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирлыг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч тал бусдад худалдан борлуулснаас гэрээнээс татгалзсан, тухайн орон сууцыг зах зээлийн үнэлгээгээр 76,194,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа боловч энэ үнийн дүнгийн зөрүү нь нэхэмжлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлого гэж үзэхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1.2, 225 дугаар зүйлийн 225.1, дугаар зүйлийн .3-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 237,762,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 76,194,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,346,760 төгрөг, 538,920 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 1,346,760 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС