| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 101/2025/00318/И |
| Дугаар | 191/ШШ2025/04590 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/04590
| 2025 05 22 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: У 1401 тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:ШБ87071060/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Гарден Вилла хотхон 178 байр, 70 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Батбаатарын Цогбаяр /РД:ЧМ88021918/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг шүүхээр цуцлуулж, 41,656,793 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ******* нь зээлдэгч Б.*******, Л.******* нартай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2109009793 дугаартай Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалттай зээлийн гэрээ байгуулан 60,000,000.00 /Жаран сая/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн ба энэ талаар *******наас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн зөрчилтэй байна. Зээлдэгч Б.*******, Л.******* нарын зээл нь зээлийн гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Үндсэн зээл 36,911,411.05 /Гучин зургаан сая есөн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөг, Зээлийн үндсэн хүү 4,108,226.30 /Дөрвөн сая нэг зуун найман мянга хоёр зуун хорин зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 637,156.47 /Зургаан зуун гучин долоон мянга зуун тавин зургаан төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг, Нийт 41,656,793.82 /Дөчин нэгэн сая зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.*******, Л.******* нараас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 20.3, 21.2-д зааснаар, зээлийн гэрээний 5.2.3-д зааснаар гэрээг дуусгавар болгож, Иргэний хуулийн 225.1, 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 41,656,793.82 /Дөчин нэгэн сая зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ******* Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Батбаяр овогтой ******* /РД: *******/, Лхагва овогтой ******* /РД:ШБ87071060/, Батбаатар овогтой Цогбаяр /РД: ЧМ88021918/ нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 41,656,793.82 /дөчин нэгэн сая зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын хамт гаргуулах, эвлэрлийн гэрээний дагуу шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, иргэний хэрэгт талууд нь харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгуулав.
1. Хариуцагч нар нь нийт нэхэмжлэлийн шаардлагын 41,656,793.82 /дөчин нэгэн сая зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд заасаны дагуу төлж барагдуулна. Зээлийн төлбөр барагдуулах хуваарь, Зээлийн төлбөрийг ******* ******* ХХК-ийн 2100002940 тоот төлбөр тооцооны дансанд шилжүүлнэ. Эвлэрлийн гэрээний дагуу төлбөр төлөх огноо 2025.05.26. Эвлэрлийн гэрээний дагуу төлбөр төлөх дүн 41,656,793.82 төгрөг. Хариуцагч нар нь гэрээнд заасан хувваарийн дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхээр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй. Хариуцагч нар нь гэрээний дагуу төлбөр төлөх хуваарийн дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Дугаар: 2109009793 "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ээр барьцаалсан Батбаатар овогтой Цогбаяр /РД: ЧМ88021918/-ын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Хх 46.29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Энэ гэрээг байгуулахад талууд эрх тэгш оролцож хөндлөнгийн шахалт дарамтгүй байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******, Л.*******, Б.Цогбаяр нарт холбогдуулан Зээлийн гэрээг шүүхээр цуцлуулж, 41,656,793 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 41,656,793.82 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.*******, Л.*******, Б.Цогбаяр нар 41,656,793.82 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч ******* ******* ХХК-д бүрэн төлж барагдуулах, хэрэв хариуцагч нар уг графикийг зөрчсөн тохиолдолд Батбаатар овогтой Цогбаяр /РД: ЧМ88021918/-ын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлий гудамж, 178 дугаар байр, 70 тоот хаягт байрлах 46.29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлд хангуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаяр нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчид 41,656,793.82 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.*******, Л.*******, Б.Цогбаяр нар 41,656,793.82 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч ******* ******* ХХК-д бүрэн төлж барагдуулах, хэрэв хариуцагч нар уг графикийг зөрчсөн тохиолдолд Батбаатар овогтой Цогбаяр /РД: ЧМ88021918/-ын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй% тоот хаягт байрлах 46.29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлд хангуулахаар тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,434 төгрөгийн 50 хувь буюу 218,217 төгрөгийг буцаан олгож, үлдэх 218,217 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 218,217 төгрөгийг хариуцагч Б.*******, Л.*******, Б.Цогбаяр нараас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******, Л.*******, Б.Цогбаяр нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Батбаатар овогтой Цогбаяр /РД: ЧМ88021918/-ын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байрлах 46.29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС