Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00344

 

       2025         10          20                                         157/ШШ2025/00344

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Пгудамж “А” 13 давхар, "П ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 46 дугаар байрны ... тоотод оршин суух, З овогт Л-ийн Б-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 9,945,438.47 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...1. 2025 оны 2 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 1,166,000.00 төгрөг, шимтгэл: 23,320.00 төгрөг, үндсэн хүү: 357,083.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,066.46 төгрөг, нийт: 1,607,469.97 төгрөг

2. 2025 оны 2 дугаар сарын 06-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 6,530,000.00 төгрөг, шимтгэл: 65,300 төгрөг, үндсэн хүү: 1,684,847.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 50,321.16 төгрөг, нийт: 8,330,468.50 төгрөг.

Иймд зээлдэгч Л.Б-аас үндсэн зээлийн төлбөрт 7,696,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,041,930.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,387.62 төгрөг, шимтгэл 88,620.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 төгрөг, нийт 9,945,438.47 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Покет ББСБ-аас нэхэмжилсэн 9,945,438.47 төгрөгийг сард 850,000 төгрөгөөр төлж, 1 жилийн дотор төлж барагдуулна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК нь хариуцагч Л.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,945,438.477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Л.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...9,945,438.47 төгрөгийг сард 850,000 төгрөгөөр төлж, 1 жилийн дотор төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Л.Бы нэхэмжлэлийн шаардлага болох 9,945,438.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,077 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 174,077 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагчЛ.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 87,038.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 87,038.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б-д холбогдох 9,945,438.47(есөн сая есөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин найман төгрөг, дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,077 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагчЛ.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 87,038.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 87,038.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ