| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00405/И |
| Дугаар | 157/ШШ2025/00345 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00345
2025 10 20 157/ШШ2025/00345
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, Сүх-02, “С” 8 давхар тоот "Т ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг, У .. тоотод оршин суух, Ж овогт Ж-ийн Б-дхолбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 533,729.98 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Т ББСБ"ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж.Б-аас 2314678 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 416,689.61 төгрөг, үндсэн хүү 108,662.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,477.50 төгрөг, шимтгэл 900 төгрөг, нийт 533,729.98 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...533,729.98 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 26-ны дотор төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Т ББСБ"ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 533,729.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Ж.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...533,729.98 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 26-ны дотор төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ж.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 533,729.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Т ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,662 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 16,662 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,331 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 8,331 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ"ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б-дхолбогдох 533,729.98 (таван зуун гучин гурван мянга долоон зуун хорин есөн төгрөг, ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,662 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,331 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 8,331 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ"ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Бнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ