Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2025/00349

 

2025         10         22                                         157/ШШ2025/00349

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, П гудамж “А” 13 давхар  "П ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Б сумын 4 дүгээр Г 00 тоотод оршин суух, Б овогт  Б-ы У-т холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 4,360,099.42 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...1. 2024 оны 10 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 472,499.47 төгрөг, шимтгэл: 9,450.00 төгрөг,  үндсэн хүү: 192,935.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 34,392.79 төгрөг, нийт: 709,277.38 төгрөг.

2. 2024 оны 9 дүгээр сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 2,606,846.14 төгрөг, үндсэн хүү: 990,401.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 46,074.34 төгрөг, нийт: 3,643,322.04 төгрөг байна.

Иймд зээлдэгч Б.У-аас үндсэн зээлийн төлбөрт 3,079,345.61  төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,183,336.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,467.13  төгрөг, шимтгэл 9,450.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00  төгрөг, нийт 4,360,099.42 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Покет ББСБ-аас авсан 4,360,099.42 төгрөгийг 2025 оны 12 сараас маргаангүй төлөх болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,360,099.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...4,360,099.42 төгрөгийг 2025 оны 12 сараас маргаангүй төлөх болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Уийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,360,099.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,712 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 84,712 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 42,356 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 42,356 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-т холбогдох 4,360,099.42 (дөрвөн сая гурван зуун жаран мянга  ерэн есөн төгрөг, дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,712 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 42,356 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 42,356 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ