Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2025/00350

 

       2025         10           22                                         157/ШШ2025/00350

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийнБ сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хаймаг,Б сум, 1 дүгээр баг  "С ББСБ"    ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Г 00 тоотод оршин суух, Б овогт Б-ын С-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 9,141,776.59 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.С нь 2024 оны 5 дугаар 14-ний өдөр Сэндли ББСБ-аас биеэр ирж 1503000732 тоот зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай сарын 2,9 %-н хүүтэй 8,000,000 төгрөг авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, С ББСБ-аас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хуваарьт төлөлтөө хэтрүүлсэн байна. С ББСБ-аас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, утсаар болон биечлэн уулзаж сануулж байсан боловч 2025 оны 10 дугаар 06-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний үүрэгт 9,141,776.59 мөнгийг хариуцагч Б.Со-с гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.С би СББСБ-аас авсан 9,141,776.59 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК нь хариуцагч Б.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,141,776.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...9,141,776.59 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулна.” гэх хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлага болох 9,141,776.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,218  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 161,218 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Сос улсын тэмдэгтийн хураамжид 80,609 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 80,609 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С-д холбогдох 9,141,776.59 (есөн сая нэг зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан зургаан төгрөг, тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,218 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Сос  улсын тэмдэгтийн хураамжид 80,609 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 80,609 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ