| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00396/И |
| Дугаар | 157/ШШ2025/00379 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 157/ШШ2025/00379
2025 10 29 157/ШШ2025/00379
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Хаймгийн Б сум, Х банк ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хаймгийн Б сум, 3 дугаар баг Х 00 тоотод оршин суух, Ш овогт Г-ын У, М овогт Э-ын Ннарт холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 16,448,206.45 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Хаймгийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн Г овогтой У нь Х Банкны Б тооцооны төвөөс 2024 оны 04 сарын 02-ны өдөр 1430087834 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 34,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 04 сарын 02-ны өдөр зээлдэгч Г.Уын Х банкдахь 5002545262 тоот дансанд 34,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 18,133,333.28 төгрөг, зээлийн хүү 4,805,838.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,671.76 төгрөг төлсөн байна.
Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430087834 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 08 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 57 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банкнь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430087834 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 15,866,666.72 төгрөг, 2025 оны 10 сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 573,808.22, нэмэгдүүлсэн хүү 7,731.51 төгрөг, нийт 16,448,206.45 төгрөгийг зээлдэгч Г.У болон хамтран зээлдэгч Э.Н-р гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч Г.У, Э.Ннар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г.У, Э.Н бид Х банкнаас авсан 16,448,206.45 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Одооноос эхлээд зээлээ цаг тухай бүр хийж 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг хийж, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2,300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Цаашид хугацаа хэтрэлт гаргахгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Г.У, Э.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,448,206.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.У, Э.Н нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...бид Хасбанкнаас авсан 16,448,206.45 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Одооноос эхлээд зээлээ цаг тухай бүр хийж 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг хийж, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2,300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Г.У, Э.Н нарын нэхэмжлэлийн шаардлага болох 16,448,206.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,191 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 240,191 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Г.У, Э.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 120,095.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 120,095.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.У, Э.Ннарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,448,206.45 (арван зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун зургаан төгрөг, дөчин найман мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,191 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.У, Э.Ннараас улсын тэмдэгтийн хураамж 120,095.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 120,095.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.У, Э.Ннар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ