| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00456/И |
| Дугаар | 311/ШШ2025/00543 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 311/ШШ2025/00543
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ...... багт оршин суух хаягтай, П.А.......,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,........ тоотод оршин суух хаягтай, Л.Ц....... нарт холбогдох,
П.А.......с 450,000 төгрөг, Л.Ц.....с 8,446,500 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хашаанд байшингийн суурь цутгахад 2,980,000 төгрөг нийт 8,896,500 төгрөг зарцуулсан байна. Гэтэл Л.Ц.......йн эгч Л.Ц.......гэх хүн миний хашаа тул газар чөлөөлөх талаар надад хандахад нь миний хашаанд зарцуулсан мөнгийг гаргаад өгчих, эсхүл тохиролцъё гэхэд тохиролцохгүй шүүхэд хандаж 3 шатны шүүхээр шийдэгдэж манайх газраа чөлөөлөх талаар шийдвэр гарсан. Миний худалдан авсан хашааны газар нь Л.Ц....ын газар болох нь 3 шатны шүүхээр тогтоогдсон тул уг хашааг худалдан авахад болон засан сайжуулахад зарцуулсан мөнгөө П.А......, Л.Ц...... нараас гаргуулах хүсэлтэй байна. Иймд П.А......ас 450,000 төгрөг, Л.Ц......оос 8,446,500 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Б.... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Ц.....д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд газар чөлөөлөх үед Ц... нь өөрсдийн хийсэн юмнуудаа аваад яв гэсний дагуу тухайн хашаанд хийсэн зүйлүүдээ авсан учир гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж нэхэмжлэлийг буцааж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгож өгнө үү.
...мөн А.....д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж нэхэмжлэлийг буцааж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б..... нь хариуцагч П.А........ нарт холбогдуулан П.А......аас 450,000 төгрөг, Л.Ц........ос 8,446,500 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Б....... нь нэхэмжлэлийн шаардлагааса татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар С.Б.......ын нэхэмжлэлтэй П.А....... нарт холбогдох П.А....... 450,000 төгрөг, Л.Ц......8,446,500 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч С.Б..... нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,294 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ