Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 157/ШШ2024500380

 

       2025         10         29                                         157/ШШ2025/00380

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, Сдүүрэг, 1 дүгээр хороо, Э гудамж “E бизнес оффис 7 давхар, "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Б сум, 3 дугаар баг Б, Н     00 тоотод оршин суух, М овогт Б-ын Б-тхолбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 1,758,256 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч , 2025 оны 10 дугаар сарын        15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 07 сарын 15-ны өдрийн 231220-1941014 дугаартай 1,395,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан манай хамтрагч байгууллага болох Ш монголд хөгжихийн төлөө гэх дэлгүүрээс худалдан авалтьн эрхээр 4,5% хүүтэй 12 сарын хугацаатай cap бүрийн 22-нд 172,103 төгрөг төлж дуусгахаар бараа бүтээгдэхүүн үйлчилгээ зээлээр авсан.

Зээлдэгч Б.Б нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 240 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн өөрөө шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байр суурьтай зээлийн эргэн төлөлтөө төлдөггүй.

Иймд зээлдэгч Б.Бээс үндсэн зээл 1,358,786 төгрөг, зээлийн хүү 377,064 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,406 төгрөг, нийт 1,758,256 төгрөгийг гаргуулж, "Т ББСБ" ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2024 оны 7 сарын 15-ны өдөр “Тус апп”-аас зээл авсан нь үнэн. Өөрийн зээлийг төлж барагдуулна. 2023 онд 3 банкнаас зээл авч байр захиалах нэрийдлээр хүнд залилуулсан. Одоог хүртэл хэрэг шийдэгдээгүй. Тус 3 банк шүүхэд хандсан. Ажил хийдэг ч цалин авдаггүй, шууд ШШГЕГ-аас миний бүх дансыг барьсан. Тийм учраас төлөлт хийгээгүй нь миний буруу...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК нь хариуцагч Б.Б-тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,758,256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Миний бие 2024 оны 7 сарын 15-ны өдөр “Тус апп”-аас зээл авсан нь үнэн. Өөрийн зээлийг төлж барагдуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,758,256 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,082 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 43,082 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч           Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 21,541 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 21,541 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-тхолбогдох 1,758,256 (нэг сая долоон зуун тавин найман мянга хоёр зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,082 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 21,541 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 21,541  төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ