Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 157/ШШ2025/00385

 

       2025         10         31                                         157/ШШ2025/00385

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С-2 “С” 13 давхар 1313 тоот "А ББСБ"   ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 45 дугаар байрны .... тоотод оршин суух, О овогт Э-ийн Т-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 6,406,893.02 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч , 2025 оны 10 дугаар сарын      29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "А ББСБ" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Т-ээс үндсэн зээл 4,610,155.32 төгрөг, зээлийн хүү 1,796,737.7 төгрөг, нийт 6,406,893.02 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагч Э.Т2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э.Тминий бие А-аас ББСБ-аас авсан 4,610,155 төгрөгийг данс битүүмжилсэн учир төлөлт хоцроож хүүтэйгээ 6,406,893.02 төгрөг болж хуримтлагдсан. Миний бие данс чөлөөлөгдөхөөр төлөлт хийж эхэлнэ. Татгалзсан, маргасан зүйл байхгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "А ББСБ"ХХК нь хариуцагч Э.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,406,893.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийu тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Э.Тнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...миний бие А-аас ББСБ-аас авсан 4,610,155 төгрөгийг данс битүүмжилсэн учир төлөлт хоцроож хүүтэйгээ 6,406,893.02 төгрөг болж хуримтлагдсан. Миний бие данс чөлөөлөгдөхөөр төлөлт хийж эхэлнэ. Татгалзсан, маргасан зүйл байхгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн  хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Э.Тэмүүжингийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,406,893.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "А ББСБ"ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,460 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 117,460 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 58,730 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 58,730 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "А ББСБ"ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "А ББСБ"ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т-д холбогдох 6,406,893.02 (зургаан сая дөрвөн зуун зургаан мянга найман зуун ерэн гурван төгрөг, хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "А ББСБ"ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,460 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 58,730 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 58,730 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "А ББСБ"ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Тнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ