| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00429/И |
| Дугаар | 157/ШШ2025/00386 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 157/ШШ2025/00386
2025 10 31 157/ШШ2025/00386
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 2 дугаар баг, Х банк ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Х 000 тоотод оршин суух, О- овогт Э-ийн Т-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 9,568,957.60 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Т-ээсзээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,586,753.93 төгрөг, зээлийн хүү 950,907.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,296.43 төгрөг, нийт 9,568,957.60 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.
ХариуцагчЭ.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би Х банкнаас авсан 9,568,957.60 төгрөгийг данс битүүмжилсэн учир одоогоор төлөх чадамжгүй байна. Иймд данс битүүмжлэлгүй болохоор төлж эхэлнэ. Маргаан, татгалзах зүйл байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Э.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,568,957.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
ХариуцагчЭ.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Х банкнаас авсан 9,568,957.60 төгрөгийг данс битүүмжилсэн учир одоогоор төлөх чадамжгүй байна. Иймд битүүмжлэлгүй болохоор төлж эхэлнэ. Маргаан, татгалзах зүйл байхгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагчЭ.Тгийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,568,957.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,053 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 168,053 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Т-ээсулсын тэмдэгтийн хураамжид 84,026.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 84,026.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т-д холбогдох 9,568,957.60 (есөн сая таван зуун жаран найман мянга есөн зуун тавин долоон төгрөг, жаран мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,053 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Т-ээсулсын тэмдэгтийн хураамжид 84,026.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 84,026.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагчЭ.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ