| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 187/2017/0459/Э |
| Дугаар | 459 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 459
2018 6 11 459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,
шүүгдэгч: Э.Мя,
шүүгдэгч: Д.Сан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн У.марал
Б.Санчир нарт холбогдох эрүүгийн 1805 0178 40548 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1990 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй
Монгол Улсын иргэн 1990 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
Шүүгдэгч Д.Сан, Э.Мя нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гаднах зам дээр Х.Бат автомашины хаалгыг хүчтэй савж, улмаар маргалдан, биед нь хүч хэрэглэн халдаж, мөргөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, цээж рүү өшиглөн биед нь үүдэн дээд 11, 12, 13 дугаар шүдний хугарал, хугарлын улмаас шүдийг авсан, уруулд няцарсан шарх, сарвуу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Мя мэдүүлэхдээ:
Тухайн өдөр таксины мөнгөнөөс болж машины хаалгыг чанга хааж бууснаас болж хохирогчтой маргалдсан. Тэгээд би хохирогчийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж, нэг удаа өшиглөсөн. Харин хохирогч намайг өөрийг нь мөргөсөн гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Би хохирогчийг мөргөөгүй. Би хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ахиж гэмт хэрэг үйлдэхгүй. 4 000 000 төгрөгийн төлбөрийг тэнцүү хувааж өгсөн. Хохирогч шүдээ хийлгүүлсэн гэж байсан. Улсын яллагчаас санал болгож буй торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Сан мэдүүлэхдээ:
Би хохирогчийн нүүр, уруул руу нь 1 удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахиж гэмт хэрэг хийхгүй. Хохирогчид Мбаа бид хоёр дундаасаа 4 000 000 төгрөгийг тэнцүү хувааж өгсөн. Улсын яллагчаас санал болгож буй торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Бат мэдүүлэхдээ:
Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед ажлаа тараад явж байхдаа 19-ийн үйлчилгээний төвийн ард талын зам дээрээс 4 хүн гар өргөхөөр нь суулгаж аваад явсан. Тэгээд Бичил хорооллын Хаан банкны хажууд зам дээр зогсоод 1 залуу нь бууж, АТМ-аас мөнгө авсан. Тэгээд хэд гарсан бэ гэж нөгөө буусан залуу нь асуухад 4 500 төгрөг гарсан байна гэсэн. Тэгээд надад 10 000 төгрөг өгөөд би 5 500 төгрөг хариулж өгсөн. Тэгэхэд тэр залуу машины километрийн заалт хараад чи надад 500 төгрөг буцааж өг гээд хаалга хүчтэй хаагаад дахиад онгойлгосон. Би буугаад “чи яагаад байгаа юм, хаалга яагаад саваад байгаа юм” гэхэд тэр залуу “чи надад 500 төгрөг өг” гээд хэрүүл болж байхад би хаалга онгойлгож машинаасаа мөнгө авч өгөх гэхэд хажуу талаас өндөр биетэй залуу ирээд шууд мөргөсөн. Тухайн үед миний амнаас цус гарахад нөгөө мөнгө өгсөн залуу намайг толгой руу цохиод өшиглөөд байсан. Би нөгөө өндөр, намайг мөргөсөн залууг бариад авахад хажуу талаас 40 орчим насны эрэгтэй баруун гарын эрхий хурууг хойшоо нугалж дараад тавиулсан. Тэгэхэд нөгөө хар савхин куртиктэй мөнгө өгсөн залуу дахиж цохиод, хаалга хаагаад бүгдээрээ цаашаа зугтаад явсан. Тэд нар халамцуу байсан бөгөөд архи үнэртэж байсан.
Миний үүдэн гурван шүд хугарсан. Мя сан нараас эмчилгээний зардал болох 4 000 000 төгрөгийг бүрэн гаргуулж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 11-13, 96 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Э.мя мэдүүлэхдээ:
Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед ажлаа тараад өөрийн төрсөн дүү Мбаа хамт ажилладаг СБа, Доогоо нарын хамт Мбааын төрсөн өдрийг тэмдэглэж ажлынхаа гадаа 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд зам дээрээс бид такси бариад 3, 4 дүгээр хорооллын хойд талд зам дээр буусан. Сансараа, Доогоо бид гурав буугаад Мбаа таксины мөнгө төлөх гээд жолоочтой хамт үлдсэн. Тэгээд би алхаж байгаад эргээд хартал СБа, Мбаа хоёр таксины жолоочтой зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод СБаыг салгаад цааш явсан. Тэгэхэд тэр залуу цагдаа дуудлаа гээд байхаар нь бид нар зугтаад гүйгээд явсан гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4232 тоот дүгнэлтэд:
1. Х.Бат биед үүдэн дээд 11, 12, 13 дугаар шүдний хугарал, хугарлын улмаас шүдийг авсан, уруулд няцарсан шарх, сарвуу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулана.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Э.Мя ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 91 дүгээр хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Д.Сан ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 92 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Д.Сан, Э.Мя нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гаднах зам дээр хохирогч Х.Бат ийг “таксины мөнгө илүү авлаа” гэж маргалдан, автомашины хаалгыг хүчтэй савж, улмаар эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, мөргөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, цээж рүү өшиглөн үүдэн дээд 11, 12, 13 дугаар шүдний хугарал, хугарлын улмаас шүдийг авсан, уруулд няцарсан шарх, сарвуу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Бат , гэрч Э.мя нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4232 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Мя, Д.Сан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Э.Мя, Д.Сан нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.
Хохирогч Х.Баяр нь гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор баримтаар 247 700 төгрөгийг нэхэмжилсэн боловч тэрээр “...Мя сан нараас эмчилгээний зардалд 4 000 000 төгрөгийг гаргуулж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэд өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У.марал Б.Санчир нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Мяыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.Саныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Мя, Д.Сан нар нь тус бүр торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Сан, Э.Мя нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Баярд 4 000 000 төгрөгийг хувааж төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сан, Э.Мя нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН