| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00407/И |
| Дугаар | 157/ШШ2025/00394 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2025/00394
2025 11 04 157/ШШ2025/00394
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Б гудамж “G” 601 тоот Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 49 дүгээр байрны 28 тоотод оршин суух, Мовогт Б-ийн Э-т холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 958,652 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Э-ээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 551,342 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,310 төгрөг, нийт 958,652 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хариуцагч Б.Э нь 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжилсэн дүн 958,652 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 13,779 төгрөг тус бүрийг төлж барагдуулсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 958,652 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 958,652 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагч болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 958,652 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,558 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,779 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,779 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдох 958,652 (есөн зуун тавин найман мянга зургаан зуун тавин хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,558 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,779 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,779 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ