Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2025/00402

 

2025         11          06                                         157/ШШ2025/00402

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, 15 дугаар хороо, Ми гудамж 31/1 байр “Э” оффис 17-18 давхар, 01 тоот Т ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг, Б 0000 тоотод оршин суух, И овогт Д-ын А-д холбогдох

“14,187,354.54 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн Зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.А-аасзээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 4,040,134.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,220.34 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 26,000 төгрөг, нийт 14,187,354.54 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие ньТ ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 14,187,354.54 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан 14,187,354.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Д.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн 14,187,354.54 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Д.Аын нэхэмжлэлийн шаардлага болох 14,187,354.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,887 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 228,887 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч           Д.А-аасулсын тэмдэгтийн хураамжид 114,443.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 114,443.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.А-д холбогдох 14,187,354.54 (арван дөрвөн сая нэг зуун наян долоон мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг, төвин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,887 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.А-аасулсын тэмдэгтийн хураамжид 114,443.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 114,443.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ