| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10670 |
| Дугаар | 191/2025/10670 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 191/2025/10670
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг,*******-р хороо,******* гудамж,*******-1,******* тоотод байрлах,*******-ний нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Санжаабал
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Зээлдэгч******* нь манай компанитай*******021 оны 11-р сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулан сарын*******,9 хувийн хүүтэй,*******4 сарын хугацаатай 3,113,910 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад*******025 оны 9-р сарын 8-ны өдрийн ******* тоот шүүгчийн захирамжаар******* нь нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана оршин байгаа хаяг нь тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-н Амарсанааг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа*******-ний нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-29/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/,******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/,*******021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээ /хх-7-9/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн*******025 оны 9-р сарын 8-ны өдрийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-10-12/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр*******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-17/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-18-19/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-н Амарсанаа-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг барьцаат зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан *******021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээ,******* иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтаас үзэхэд******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна /хх-6-9/.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн*******025 оны 10 дугаар сарын*******2-ны өдрийн 191/ШЗ2025/44320 дугаар захирамжаар*******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,*******3-р хороо, зүүн наран 8-р гудамж*******39 тоот гэх хаягийн лавлагаа ирсэн байна /хх-17/.
Дээрх хаягаар*******г шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хорооны засаг дарга нь “уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй” болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд “эзэнгүй” гэх тайлбар бичигдсэн байна /хх-18-19/.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Амарсанаа нь Баянгол дүүрэг,*******3-р хороо, зүүн наран 8-р гудамж*******39 тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн*******025 оны 9-р сарын 8-ны өдрийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тухайн хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
6. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээнд******* нь зээлдэгчээр гарын үсэг зурсан байна /хх-7-9/.
7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УИ99033138 регистрийн дугаартай, Боржигин овогт *******-н Амарсанаа-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Амарсанааг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-29/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд УИ99033138 регистрийн дугаартай, Боржигин овогт *******-н Амарсанаа-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар*******г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ