| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00451/И |
| Дугаар | 157/ШШ2025/00403 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 157/ШШ2025/00403
2025 11 06 157/ШШ2025/00403
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Юн-28 МПМ цогцолборт байрлах "М ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг, Дэнжийн 9-908 тоотод оршин суух, Б овогт Э-ийн О-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 995,542 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.О-оос үндсэн зээл 540,000 төгрөг, зээлийн хүү 382,508 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,034 төгрөг, нийт 995,542 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Э.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би тодорхой ажилгүй байснаас төлбөрөө хийх боломж байсангүй. 2025 оны 11 дүгээр сраын 18-ны өдрөөс төлж дуусгана. Надад маргах зүйл байхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК нь хариуцагч Э.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 995,542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Э.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2025 оны 11 дүгээр сраын 18-ны өдрөөс төлж дуусгана. Надад маргах зүйл байхгүй.” гэх хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Э.О-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 995,542 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,443 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 28,443 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 14,221.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,221.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.О-д холбогдох 995,542 (есөн зуун ерэн таван мянга таван зуун дөчин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,443 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 14,221.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,221.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ