2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09835

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, *******-р хороо, *******-р орц, 9 давхар ******* тоотод оршин суух, *******-н нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.  

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.Урангоо нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч *******-тай LX/2022/037 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч 54.30 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-н үнийг 2,500,000 төгрөгөөр тооцон нийт 135,750,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Ингэхдээ 24 сарын хугацаатай график төлөлтөөр 2022 оны 9-р сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 5,656,250 төгрөг төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Харин хариуцагчийн зүгээс орон сууцыг 2022 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулахаар заасан. Нэхэмжлэгч төлбөрөө цаг тухайд нь төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч улсын комиссын акт 2023 оны 12-р сарын 18-ны өдөр гарч нэхэмжлэгч нь 2024 оын 01-р сард байрандаа орж түлхүүрээ авсан нөхцөл байдалтай байна.

Орон сууц захиалгын гэрээний 4.11-т орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа энэхүү гэрээний 4.11, 6.1-д зааснаас бусад шалтгаанаар хойшилсон, эсхүл 4.1-т заасан хугацаа 120 хоногоос /хуанли/ илүү хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө гэж заасан. Гэрээний тус заалтаас үзвэл 2022 оны 4-р улиралаас хойш дахин 120 хоног өнгөрсний дараа нэхэмжлэгч буюу захиалагчийн алданги шаардах эрх үүс байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцон захиалагч шаардах эрхтэй байна. Нэгэнт улсын комиссын акт 2023 оны 12-р сарын 18-ны өдөр гарсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 12-р сарын 18-ны өдөр хүртэл хоног тутам 135,750 нийт 232 хоногийн алдангид 31,494,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардан 2025 оны 5-р сарын 16-нд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч ******* оршин суугаа хаягтаа байхгүй болох нь *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6-р сарын 20-ны өдрийн 27109 дугаар захирамжид заасан, монгол шуудангийн магадлагаа, БЗД-ийн 43-р хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг үндэслэлээр тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд ******* ба түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх1-2/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэнг төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Урангоогийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-г эрэн сурвалжлах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-55/.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-/, Б.Урангоо-с төлөөлөгчөөр *******г томилсон 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн итгэмжлэл /хх-4/, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц захиалгын LX/2022/037 дугаартай гэрээ /хх-5-10/, үлдэгдэл төлбөр төлөлтийн хуваарь /хх-11/, ******* дүүргийн *******-р хороо, цайз /13291/ да хүрээ гудамж 47а байрны ******* тоотод байршилтай 54,30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204149336 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Урангоо бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар /хх-12/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-13-36/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-ний хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-43-44/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-45-46/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Урангоо нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эко пирамид” ХХК-г итгэмлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, орон сууц захиалгын гэрээний дагуу алдангийн талаар шаардлага гаргана гэж тодорхойлсон байна /хх-1-2/.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

3. Тиймээс шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *******1/ШЗ2025/44128 дугаартай захирамжаар “Эко пирамид” ХХК-ний хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний хаягийн бүртгэл ******* дүүрэг, 16-р хороо, гэгээ39, 8 тоот гэх хаягийн лавлагаа ирсэн байна /хх-43/.

 

Дээрх хаягаар “Эко пирамид” ХХК-г шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хорооны засаг дарга нь “хаягт бүртгэлгүй” болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд “хаягт ийм компани байхгүй” гэх тайлбар бичигдсэн байна /хх-45-46/.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эко пирамид” ХХК нь ******* дүүрэг, 16-р хороо, гэгээ39, 8 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тухайн хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

5. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц захиалгын LX/2022/037 дугаартай гэрээ, үлдэгдэл төлбөр төлөлтийн хуваарь, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримт зэргээс “Эко пирамид” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох 5745349 регистрийн дугаартай, “Эко пирамид” ХХК-н оршин байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Б.Урангоо нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эко пирамид” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг олж тогтоохыг ******* дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-55/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд 5745349 регистрийн дугаартай, “Эко пирамид” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “Эко пирамид” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Б.Урангоо /холбоо барих утас-*******/, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /холбоо барих утас-99644490/-д мэдэгдэхийг ******* дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Урангоо-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.