| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00466/И |
| Дугаар | 157/ШШ2025/00408 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2025/00408
2025 11 11 157/ШШ2025/00408
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С-02, Сентрал тауэр 8 давхар тоот Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг, Ж-ын 00 тоотод оршин суух, Х овогт Б-ын Ө-тхолбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 1,052,221.57 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Ө-өөс ЗГ2024032012372 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 877,531.07 төгрөг, үндсэн хүү 167,692.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,997.94 төгрөг, нийт 1,052,221.57 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Өшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Токи ББСБ-ын 1,052,221.57 төгрөгийг 2025 он дуусахаас өмнө төлж дуусгана.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Ө-тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,052,221.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.Өнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Токи ББСБ-ын 1,052,221.57 төгрөгийг 2025 он дуусахаас өмнө төлж дуусгана.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,052,221.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,803.32 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 29,803.32 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Ө-өөс улсын тэмдэгтийн хураамжид 14,901.66 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,901.66 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ө-тхолбогдох 1,052,221.57 (нэг сая тавин хоёр мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг, тавин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,803.32 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Ө-өөс улсын тэмдэгтийн хураамжид 14,901.66 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,901.66 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Өнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ