Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 157/ШШ2025/00411

 

2025         11          11                                        157/ШШ2025/00411

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, П “А” 13 давхар  П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 49 дүгээр байрны 33 тоотод оршин суух, Э-ийн Д-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 14,337,872.47 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын       06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Д-аас үндсэн зээл 11,412,967.29 төгрөг, зээлийн хүү 2,742,484.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,600.55 төгрөг, бусад 40,820 төгрөг, нийт 14,337,872.47 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оролмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д /00/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,337,872.47 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Э.Д-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 14,337,872.47 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хариуцагч Э.Д нь 14,688,500 төгрөгийг П ББСБ-ын ХААН банкин дахь 5124051798 тоот дансанд 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж, баримтыг шүүхэд цахимаар ирүүлсэн байна. 

 

Дээрх үйл баримт нь хариуцагч Э.Д-аас ирүүлсэн ХААН банкны төлбөрийн баримт, нэхэмжлэгч байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Т-5032 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

 

Хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,337,872.47 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн болох нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,639 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Д-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох  114,819.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114,819.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Э.Д-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрт нийт 14,337,872.47 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь 14,688,500 /арван дөрвөн сая зургаан зуун наян найман мянга таван зуу/ төгрөг төлсөн, улмаар 350,627.53 төгрөгийг илүү төлсөн байна.

 

Иймд түүний илүү төлсөн 350,627.53 төгрөгөөс Э.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлөх 114,819.5 төгрөгийг хасаж, зөрүү 235,808.03 төгрөгийг П ББСБ ХХК-иас буцаан гаргуулан хариуцагч Э.Д-д олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д-д  холбогдох 14,337,872.47 (арван дөрвөн сая гурван зуун гучин долоон мянга найман зуун далан хоёр төгрөг, дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,639 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Д-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114,819.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114,819.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-нд олгосугай.

3.Хариуцагч Э.Д нь улсын тэмдэгтийн хураамж 114,819.5 төгрөгийг  П ББСБ ХХК-д төлсөн болохыг дурьдаж, илүү төлсөн төлбөрийн зөрүү 235,808.03  /Хоёр зуун гучин таван мянга найман зуун найман төгрөг гурван мөнгө/ төгрөгийг П ББСБ ХХК-иас гаргуулан хариуцагч Э.Д-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ