| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00365/И |
| Дугаар | 157/ШШ2025/00414 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2025/00414
2025 11 12 157/ШШ2025/00414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У хот С дүүргийн 20 дугаар хороо, Ц 00 тоотод оршин суух, О овогт Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Г сум 2 дугаар багт оршин суух, Х Боржигон овогт Д-гийн А-т холбогдох
“7,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б, гэрч Б.Б нар /цахимаар/, хариуцагч Д.А, гэрч А.А, О.Э нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Б нь 12 тооны үхрийг аваагүй гэж, хариуцагч Д.А нь өгсөн гэж маргаж байгаа ба 12 тооны үхрийг худалдаж авахаар шилжүүлсэн 7,200,000 төгрөгийн хувьд ямар нэгэн маргаангүй байна.
3.Нэхэмжлэгч Б.Б нь шаардах эрхийн үндэслэлээ: “...Д.А гуайг үхэр зарах гэж байгааг нөхөр Д.Б-ийн ажлын газрын хүнээс сонсоод дугаарыг нь авч анх холбогдсон. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр утсаар ярьж 4 тугалтай үнээг 2023 оны намар тухайн 4 үнээг дахин тугалсаны дараа бяруу тугалын хамт 12 тооны мал болгон авахаар тохиролцож, тухайн үед Д.А гуайн гэр бүлийн хүний бие муу, мөнгө хэрэгтэй байсныг үндэслэн тохиролцсон 7,200,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түүний дансанд шилжүүлсэн.
Тохиролцсоны дагуу 2023 оны намар үхэрнүүдээ авахаарГ суманд Д.А гуайнд нөхөр Д.Б очиход 5 тооны буюу 2 үхэр, 2 тугал, 1 бяруу зүсэлж, үхэрнүүд бэлчээрт байгаа, манайх хашдаггүй гэх шалтгаанаар бусад үхрийг зүслээгүй, манай нөхөр 2 хоног хүлээгээд, үхрийг бэлчээрээр хүргэн н.Очир-Эрдэнийх нь хамт хайгаад олоогүй гэртээ ирж байсан. Д.А гуай 2023 оны өвөл зуд болж, хүний өөрийнгүй бүх мал үхсэн гэх шалтгаанаар 12 тооны үхрийг өгөөгүй тул үхэр авахаар шилжүүлсэн 7,200,000 төгрөгөө буцаагаад авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэж тодорхойлов.
4.Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ба татгалзлын үндэслэлээ “...2022 оны 11 дүгээр сард манай хүний бие муудаад 4 тугалтай үнээг 2023 оны 9 дүгээр сард 12 тооны үхэр болгож өгөхөөр тохиролцож, 7,200,000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Б.Б-ийн нөхөр Б нь надаас 12 тооны үхэр зүсэлж авсан. Би 2023 оны өвөл Х аймгийн төвд хүүхдийндээ өвөлжихөөр хонио туугаад өөрийн болон Б-ийн /Б-н/ үхэрнүүдийг хүргэн А-ийн үхэрнүүдтэй үлдээгээд явсан. Эдгээр хүмүүс үхэрнүүдээ авахгүй байсаар бүх малаа зуднаар алдсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх үзлээ.
Худалдах-худалдан авах гэрээг талууд хэлэлцэн тохиролцож амаар хийж болох бөгөөд энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Тодруулбал: Дээрх гэрээний хүрээнд худалдагч буюу хариуцагч Д.А нь тохиролцсоны дагуу 12 тооны үхрийг худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлд шилжүүлэх,
-худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Б нь худалдагч буюу хариуцагч Д.А-т хэлэлцэн тохирсон үнийг төлөх, мөн худалдан авсан 12 тооны үхрээ хүлээн авах үүрэгтэй байна.
Худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Б нь 7,200,000 төгрөгийг Д.А-т шилжүүлснээр хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн, талууд энэ талаар маргаангүй байгааг дурьдах нь зүйтэй.
Харин тохиролцсоны дагуу 2023 оны намар 9 дүгээр сард 12 тооны үхрээ хүлээн авахаарГ суманд Д.Аийнд очсон боловч 5 тооны үхэр зүслээд зөрүү 7 тооны үхэрнүүд бэлчээрт байгаа, манайх үхэрнүүдээ хашдаггүй, саадаггүй гэх шалтгаанаар зүсэлж чадаагүйн улмаас 12 тооны үхрээ авч чадаагүй буцсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг.
Энэхүү үйл баримтын талаар гэрч Д.Б “...2023 оны 9 дүгээр сарын дундуур Д.А гуайндГ суманд очсон. Очиход гэрт нь Д.А гуай 2 хүргэн болох Очир-Эрдэнэ, Адъяасүрэн нартайгаа байсан. Тухайн үед би Зүлэгтээс унаа дуудаж үхэрнүүдээ авах санаатай очиход 2 үхэр, 2 тугал, 1 бяруу нийт 5 тооны мал зүсэлж, би зураг дарж авсан. Бусад үхэрнүүд бэлчээрээс ирээгүй байна гээд би 2 шөнө 3 өдөр хүлээж эднийд байсан. Тэгээд хүргэн Очир-Эрдэнийн хамт бэлчээрээр явахад эдний гэсэн үхэр малтай таараагүй. Д.А эгч 2023 оны 11 сараас хойш мал үхэж үрэгдсэн гэдэг ба 2024 оны 2, 3 дугаар сард хүргэн Адъяасүрэнтэй ярихад манай малыг үхээгүй, бүрэн байгаа гэж хэлж байсан...” гэж,
-гэрч А.А “...2023 оны 10 дугаар сард Бүхрээ авъя гээд хадам ээжийнд ирсэн. Тэгээд 12 үхрээ зүслээд удахгүй ирж авна гээд явсан, ...2023 оны 12 дугаар сард цас их ороод үхэр мал үхээд байсан, би 12 дугаар сард гэж санаад байна, малын өвс дууслаа гээд Б-оос 500,000 төгрөг авсан нь үнэн...” гэж,
-гэрч О.Э “...Б2023 оны 9 дүгээр сард байхаа өдрийг санахгүй байна, ирээд 3 тугалтай үхэр 2 бярууг зүслээд зураг дарсан. Бусад үхэр нь тухайн үед байгаагүй. ...Ээж аймгийн төвд өвөлжихөөр явахдаа өөрийн болон Батзоригт өгөх 12 үхрийг манайд үлдээгээд явсан...” гэж тус тус мэдүүлэв.
Гэрчүүд 2023 оны 9, 10 дугаар сар болон зүсэлсэн үхэрний тооны хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч “худалдан авагч Д.Б, Б.Б нар нь үхрийг бодит байдлаар авч яваагүй, Д.Аийг Х аймгийн төвд өвөлжихөөр явахад үхэрнүүд А.Агийнд үлдсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлгүүдийг гэрч нар нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, энэхүү эрх, үүргийг шүүхээс тайлбарлан баримтанд гарын үсэг зуруулсан үндэслэлээр шүүх үнэн зөв гэж үнэлсэн.
Нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авахаар тохиролцсон 12 тооны үхрийг хүлээн авахаар хариуцагч Д.Аийнд очсон боловч үхэр дутуу байсан, 2 шөнө, 3 өдөр хүлээгээд, бэлчээрээр хайгаад үхэрнүүдийг олоогүй гэх шалтгаанаар 12 тооны үхрээ хүлээн авах үүргээ биелүүлж чадаагүй болох нь гэрч О.Э, Д.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт “Худалдан авагч худалдсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй.” гэж, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч талд үхэрнүүдийг зүсэлж өгсөн, өөрсдөө авч яваагүй байсаар 2023 оны өвөл зуданд үрэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч өөрөө хэдэн тооны малтай байсан, зуд болсон эсэх, зуднаар хэдэн тооны мал үрэгдсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлын үндэс болж буй нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Д.Аээс нэхэмжилсэн 7,200,000 төгрөгөө буцаагаад авъя гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Аээс 7,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 12 тооны үхэрний үнэд төлсөн 7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг хариуцагч Б овогт Д-ийн А-ээс гаргуулж нэхэмжлэгч О овогт Б-ийн Б-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамж 130,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ