Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2025/00422

 

             2025         11          14                                      157/ШШ2025/00422

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: У хот, Х, 15 дугаар хороо, С, М гудамж 31/1 “Э” 20 дугаар давхар,  "С ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Г сум, 3 дугаар баг Б багт оршин суух, Онжоо овогт Г-ын М-д холбогдох

“1,035,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.М-аас "С" аппликейшнээр дамжуулан худалдан авалт хийсэн 1,035,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие М "С ББСБ"-ын нэхэмжилж байгаа 1,035,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК нь хариуцагч Г.М-д холбогдуулан 1,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Г.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...1,035,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Г.Мгийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,035,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 29,390 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 14,695 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,695 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.М-д холбогдох 1,035,000 (нэг сая гучин таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 14,695 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,695 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ