| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00461/И |
| Дугаар | 157/ШШ2025/00423 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2025/00423
2025 11 14 157/ШШ2025/00423
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, “С” 5 давхар, 510 тоот, "А ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Г 000 тоотод оршин суух, Бовогт Б-ийн У-т холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 5,152,376.59 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "А ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...1.Б.У-аас 7110400225 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,480,625.81 төгрөг, хүү 358,792.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,657.37 төгрөг,
2. 7110553051 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,612,668.82 төгрөг, хүү 655,454.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,178.21 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 5,152,376.59 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2025 оны 12 дугаар сарын 25-нд 2,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 2,552,376.59 төгрөг төлж дуусгана.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "А ББСБ"ХХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан 5,152,376.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2025 оны 12 дугаар сарын 25-нд 2,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 2,552,376.59 төгрөг төлж дуусгана.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Уын нэхэмжлэлийн шаардлага болох 5,152,376.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "А ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,388 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 97,388 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 48,694 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 48,694 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "А ББСБ"ХХК -нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "А ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,152,376.59 (таван сая нэг зуун тавин хоёр мянга гурван зуун далан зургаан төгрөг, тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "А ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,388 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамж 48,694 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 48,694 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "А ББСБ"ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ