| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00440/И |
| Дугаар | 157/ШШ2025/00425 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2025/00425
2025 11 14 157/ШШ2025/00425
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 2 дугаар баг, Хаймгийн Б сум Х банкХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Г 00тоотод оршин суух, Б
овогт Д-ийн Б-т холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 14,154,191.32 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Д.Б-ээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүү 1,132,837.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,353.43 төгрөг, нийт 14,154,191.32 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.
Хариуцагч Д.Бшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Х банк-аас14,154,191.32 төгрөг авсан нь үнэн. Сар болгоны 10-ны өдөр цалин дээрээс 650,000 төгрөг төлөх болно. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,154,191.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Д.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Х банк-аас авсан 14,154,191.32 төгрөгийг сар болгоны 10-ны өдөр цалин дээрээс 650,000 төгрөгөөр төлөх болно. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 14,154,191.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,721 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 228,721 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 114,360.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 114,360.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-т холбогдох 14,154,191.32 (арван дөрвөн сая нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг, гучин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,721 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 114,360.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 114,360.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвийн олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Бнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ