| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00008/И |
| Дугаар | 149/ШШ2025/00141 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 149/ШШ2025/00141
2025 04 02 149/ШШ2025/00141
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, ******* *******, ******* *******, ******* *******, ******* ******* ******* -н нэхэмжлэлтэй, , д холбогдох 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Тус компани нь , тай 2021 оны
10 дугаар сарын 06-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл Хуш модны, самар түүж бэлтгэх гэрээ № 202100010 дугаартай 150 тонн /зуун тавин тонн/ хуш модны самрыг нутаг дэвсгэрээс түүж бэлтгэхээр Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2012 оны А/125 дугаар тушаалаар хуш модны самрын нөөцийн төлбөр 1кг тутамд 800 /найман зуун/ төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу 1кг тутамд 50/тавин/ төгрөгийн татвар төлөхөөрОйн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам-ын 4.5-д заасны дагуу бэлтгэх самрын нөөцийг өөрийн хөрөнгөөр тогтоолгох харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд манай байгууллагын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн Монголын татварын албаны 2211000483736 дугаартай төлбөрийн даалгаврын дагуу 120.000.000 /зуун хорин сая/ төгрөгийг тус өдөр төлсөн мөн тус тэмдэгтийн хураамж талбай тусгаарлалт нөхөн сэргээлтийн төлбөрт 7.509.000 төгрөгийг төлсөн гэрээний хүрээний хугацаанд 100 тонн бэлтгэн тээвэрлэж 50тн үлдсэн боловч улсын онцгой комиссын шийдвэрээр дахин бэлтгэх болон тээвэрлэх боломжгүй болж бэлтгэх хугацаа дууссан 2022 онд дахин бэлтгэх зөвшөөрөл хүссэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/290 дугаар тушаалын хавсралтын дугаар тухайн жилд ханшны зөрүү гарч 1КГ тутамд 1400 /мянга ******* зуун/төгрөг болгосноор өмнөх хэрэгжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой журам боловсруулагдаагүй. Тухайн асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд болон Улсын газарт хандсан боловч гэрээ байгуулсан орон нутагтай асуудлаа шийдүүлээ гэдэг хариу өгсөн. Иймд гэрээ байгуулсан ,
газар, ас гэрээний үнийн үлдэгдэл 50 тн хуш модны самрын үндсэн төлбөр болох 40.000.000 /Дөчин сая / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:...Нэхэмжлэгч нь хариуцагч Засаг тай 2021 онд Хуш модны 150 тонн самар бэлтгэх гэрээ байгуулж нөөц ашигласны төлбөр болох 120 сая төгрөгийг орон нутгийн төсөвт
тушаасан. Гэвч Ковид цар тахлын хорио цээрийн хүндэтгэх шалтгааны улмаас 50
тонн самар бэлтгэж амжаагүй тул дээрх 50 тонн самарт ноогдох нөөц ашигласны
төлбөр болох 40 сая төгрөгийг буцаан гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл
гаргасан. Талууд ИХШХШТХуульд заасан эрхийн хүрээнд эвлэрэн хэлэлцэж
хариуцагч тал болох Засаг нэхэмжлэлийн шаардлага болох 40
сая төгрөгийн дүнд тооцож 2025, 2026 оны ургацын жилд хуш модны самар нөхөн
бэлтгэх эрхийг гэрээгээр нэхэмжлэгч талд олгож эвлэрэн хэлэлцэв. Эвлэрлийн гэрээг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцов. Хуш модны самар нөхөн бэлтгэх гэрээг хавсаргав.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч , хариуцагч , д холбогдох 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч , нь нэхэмжлэлийн шаардлага болох 40
сая төгрөгийн дүнд тооцож 2025, 2026 оны ургацын жилд хуш модны самар нөхөн
бэлтгэх эрхийг гэрээгээр нэхэмжлэгч талд олгож эвлэрсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч -н нэхэмжлэлтэй хариуцагч , д холбогдох 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч , нь нэхэмжлэлийн шаардлага болох 40000000 төгрөгийн дүнд тооцож 2025, 2026 оны ургацын жилд хуш модны самар нөхөн бэлтгэх эрхийг гэрээгээр нэхэмжлэгч талд олгож харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч -с Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , ас 178,975 төгрөг, төрийн сйн 100130400941 тоот данснаас 178,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.