2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/10058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, *******-р хороо, *******, өөрийн байранд байрлах, “Голомт банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.  

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Хүсэлт гаргагч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь Голомт банктай 2024 оны 0******* дүгээр сарын **************-ний өдөр ЗГ-R00008943******* тоот дижитал зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2023 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр ЗГ-R00008943*******-2023/*******2/*******4 тоот дижитал зээлийн гэрээг байгуулан 5,370,000 төгрөгийг жилийн 2******* хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал цалингийн зээл авсан. Зээлдэгч ******* нь дугаар ЗГ-R00008943*******-2023/*******2/*******4 тоот дижитал зээлийн гэрээний хавсралт*******-н дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, *******22 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 6 дугаар сарын *******2-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3,685,797.*******8 төгрөгийн өр төлбөртэй байна. Голомт банкны зүгээс зээлдэгчийг идэвхитэй хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч ******* нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, ******* *******л тоот хаягт амьдарч байсан боловч одоогоор энэ хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны засаг даргын тодорхойлолт, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны *******0 дугаар сарын 3-ны өдрийн *******97/ШЗ2025/600*******4 тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байна.

Иймд хариуцагч Бадамсүрэнгийн Заяатогтохыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ /хх-*******-2/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Голомт банкны нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын шүүх хуралд намайг эзгүйд тус иргэний хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-29/.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, 2024 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрийн дижитал зээлийн эрх нээх гэрээ /хх-8-9/, 2023 оны *******2-р сарын *******4-ний өдрийн дижитал зээлийн гэрээ /хх-*******0-**************/, *******ын харилцагчаар бүртгүүлэх хүсэлт /хх-*******2/, хүү тооцооллын хүснэгт /хх-*******3/, *******ын улсын бүртгэлийн лавлагаа /хх-*******4/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны *******0 дугаар сарын 03-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай *******97/ШЗ2025/600*******4 дугаартай захирамж /хх-*******5/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-*******9/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-20-2*******/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******. Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бадамсүрэн-н Заяатогтох-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-*******/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрийн дижитал зээлийн эрх нээх гэрээ, 2023 оны *******2-р сарын *******4-ний өдрийн дижитал зээлийн гэрээ, *******ын харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, хүү тооцооллын хүснэгт, *******ын улсын бүртгэлийн лавлагаа, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны *******0 дугаар сарын 03-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай *******97/ШЗ2025/600*******4 дугаартай захирамж зэрэг баримтаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2025 оны ************** дүгээр сарын 5-ны өдрийн *******9*******/ШЗ2025/47*******44 дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, ******* ******* л тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-*******9/.

 

Дээрх хаягаар *******ыг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хорооны засаг дарга нь “хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд “хаягт оршин суудаггүй” гэх тайлбар бичигдсэн байна /хх-20-2*******/.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, ******* ******* л тоотод оршин суудаггүй болох нь тухайн хорооны засаг даргын тодорхойлолт болон Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны *******0 дугаар сарын 03-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай *******97/ШЗ2025/600*******4 дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байна.

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ШУ97*******22704 регистрийн дугаартай, *******-н Заяатогтох-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Голомт банк ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

9. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-29/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.*******-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.*******, **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ШУ97*******22704 регистрийн дугаартай, *******-н Заяатогтох-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /холбоо барих утас-880409*******5/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******-д зааснаар хүсэлт гаргагч Голомт банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ