| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00495/И |
| Дугаар | 157/ШШ2025/00435 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 157/ШШ2025/00435
2025 11 19 157/ШШ2025/00435
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 4 дүгээр хороо, Б хаягтай, "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Бумбат 4-6 тоотод оршин суух, Б овогт Ө-ын Н /РД:00/-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 2,826,839.94 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.Н-аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,396,801.17 төгрөг, үндсэн хүү 1,291,154.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,884.52 төгрөг, нийт 2,826,839.94 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б овогт Ө-ын Ншүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нминий бие Хэрэглээний лизинг компанийн нэхэмжилсэн 2,826,839.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөрч байна. 5 хувааж төлөхийг хүлээж авна уу.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Х ХХК-д нэхэмжлэлтэй Ө.Н-дхолбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Х" ХХК нь хариуцагч Ө.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,826,839.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Ө.Ннь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хэрэглээний лизинг компанийн нэхэмжилсэн 2,826,839.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөрч байна. 5 хувааж төлөхийг хүлээж авна уу.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ө.Н-ыннэхэмжлэлийн шаардлага болох 2,826,839.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,179 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 60,179 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ө.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 30,089.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 30,089.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х" ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Н-дхолбогдох 2,826,839.94 (хоёр сая найман зуун хорин зургаан мянга найман зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Х" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,179 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ө.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 30,089.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 30,089.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х" ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ө.Ннь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ