| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/05445/И |
| Дугаар | 191/ШШ2025/09066 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/09066
2025 10 23 191/ШШ2025/09066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амарм******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......хаягт хаягт оршин байрлах ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Түрээ*******йн гэрээний үүрэгт 31,211,014.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн өмгөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ******* Си Пропертийз ХХК (цаашид Хөлслүүлэгч гэх) болон хариуцагч овогтой ******* (цаашид Хөлслөгч, хамтад нь Талууд гэх) нар 2020 оны 04 дүгээр сарын 29-иий өдөр №... тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээ (цаашид Гэрээ гэх) байгуулсан. Гэрээний дагуу Хөлслүүлэгч нь Хөлслөгчид Улаанбаатар хот, ... хаягт орших худалдааны төв (цаашид Худалдааны төв гэх)-ийн 2 дугаар давхрын 213 дугаартай 68.7 м.кв талбай (цаашид Түрээ*******йн талбай гэх)-г нэг сарын 4,760,910 (дөрвөн сая долоон зуун жаран мянга есөн зуун арван) төгрөг /НӨАТ-ыг оролцуулаад/-өөр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хөлслүүлсэн. Мөн, Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтад заасны дагуу Хөлслөгч нь Түрээ*******йн талбайг ашигласны төлөө гарах дулааны зардал, цэвэр болон бохир усны зардал, хог тээврийн зардал, агааржуулалт, Худалдааны төвийн нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, ариутгал болон 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын төлбөрт cap бүр нийт 250,000 (Хоёр зуун тавин мянган) төгрөгийн Менежментийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Түүнчлэн, Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх заалтын дагуу Хөлслөгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож нэг сарын түрээ*******йн болон менежментийн төлбөр болох 5,010,910 (таван сая арван мянга есөн зуун арван) төгрөгийн барьцааг Хөлслүүлэгчийн мэдэлд байршуулах үүрэг хүлээсэн боловч барьцаа огт байршуулаагүй. Гэрээний харилцаа эхэлсний дараа Хөлслүүлэгчийн зүгээс Хөлслөгчид 2020 оны 11 сараас 202Цоны 03 cap хүртэл хугацаанд хамаарах түрээ*******йн төлбөрийн 70 хувийн хөнгөлөлт үзүүлж нийт 9,236,677.00 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, үйл ажиллагааг нь дэмжсэн. Гэтэл, Хөлслөгч нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацаанд хамаарах Түрээ*******йн төлбөр болон Менежментийн төлбөрийг төлөлгүй Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Дээрх хугацаанд дэлхий нийтэд нүүрлэсэн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөг харгалзан үзэж, Хөлслүүлэгчийн зүгээс нийт түрээслэгч, өмчлөгч нарынхаа түрээ*******йн төлбөрийг 2020 оны 11 сараас 2021 оны 3 сарын дуустал хугацаанд 70 хувь чөлөөлсөн. Өнөөдрийг хүртэл хугацаанд Хөлслөгчид Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх нэмэлт хугацаа олгож, түрээ*******йн болон менежментийн төлбөр төлөхийг амаар, мессежээр, албан бичгээр мэдэгдэж, удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй болно. Иймд, Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь заалт, 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэг болон Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1,4.1.2,4.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацаанд хамаарах түрээ*******йн төлбөрт 19,406,182.00 төгрөг, мөн хугацаанд хамаарах менежментийн төлбөрт 1,395,161.00 төгрөг болон хугацаандаа төлөөгүй түрээ*******йн болон менежментийн төлбөрт хамаарах алданги 10,400,671.50 төгрөг болон шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гарсан нотариатын зардал 44,000.00 төгрөг буюу нийт 31,246,014.50 төгрөгийг хариуцагч болох иргэн Э.*******аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан хариу хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны 22/035 дугаартай мэдэгдэл болон өөр ямар нэгэн мэдэгдлийг Э.*******т өгч байгаагүй бөгөөд энэ тухай огт мэдэгдэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. ******* ******* ******* ******* ХХК болон Э.******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 20/68 тоот гэрээ, Эд хөрөнгө хөлслөх гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн үүрэг гүйцэтгэх гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/151-1 тоот нэмэлт гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээ*******йн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Мөн Э.******* нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түрээ*******йн талбайг хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн үед ******* ******* ******* ******* ХХК нь Э.*******ын худалдан борлуулж байсан 50,000,000 төгрөгийн үнэ бүхий гутлыг акт үйлдэн хүлээн авсан. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар холбогдоогүй, мэдэгдэл өгөөгүй байж шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 31,211,014 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэдэг нь тодорхойгүй бөгөөд молл ХХК-ийн өмчлөлийн талбайг 2010 оноос хойш түрээсэлж байсан. Үүнээс хойш Менежментийн гэрээгээр Худалдаа хөгжлийн байгуулсан ******* ******* ******* ******* ХХК нь орж ирж өмчлөх нь эрхтэй эсэх нь эргэлзээтэй шүүхэд нэхэмжлэгч өөрөө нотлох баримтыг гаргаж өгөөгүй учраас шаардах эрхгүй гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* Си Пропертийз ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,******* ******* Си Пропертийз ХХК-ийн дүрэм нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* Си Пропертийз ХХК болон ******* ******* нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №... тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,******* ******* Си Пропертийз ХХК болон ******* ******* нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №...-1 тоот Нэмэлт гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* Си Пропертийз ХХК болон ******* ******* нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №ЭХХГ-20/151 тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,******* ******* Си Пропертийз ХХК болон ******* ******* нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан №... тоот Нэмэлт гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,Түрээ*******йн төлбөр, Менежментийн төлбөр болон алдангийг тооцооллын эх хувь,******* ******* Си Пропертийз ХХК-аас ******* *******т хүргүүлж байсан 2021 оны 09 дугаар сарын 14-ны өдрийн Мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,******* ******* Си Пропертийз ХХК-аас ******* *******т хүргүүлж байсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: Албан бичиг тараасан бүртгэл зэрэг хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* Си Пропертийз ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан Түрээ*******йн гэрээний үүрэгт 31,246,014.5 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ. Үүнд:
а/ ******* ******* Си Пропертийз ХХК нь хариуцагч Э.*******тай 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №... тоот Эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу худалдааны төвийн 2 дугаар давхрын 213 дугаартай 68.7 м.кв талбайг нэг сарын 4,760,910 төгрөгөөр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хөлслүүлсэн. Гэрээгээр Хөлслөгч нь Түрээ*******йн талбайг ашигласны төлөө гарах дулааны зардал, цэвэр болон бохир усны зардал, хог тээврийн зардал, агааржуулалт, Худалдааны төвийн нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, ариутгал болон 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын төлбөрт cap бүр нийт 250,000 төгрөгийн Менежментийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний хугацаанд хөлслүүлэгчийн зүгээс 2020 оны 11 сараас 2021 оны 03 cap хүртэлх хугацаанд 70 хувийн хөнгөлөлт үзүүлж, нийт 9,236,677.00 төгрөгийн төлбөрөөс чөлөөлсөн. Гэтэл хөлслөгч нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацаанд хамаарах Түрээ*******йн төлбөр болон Менежментийн төлбөрийг төлөөгүй. /КОВИД-19/-ын цар тахлын сөрөг нөлөөг харгалзан үзэж, түрээ*******йн төлбөрийг 2020 оны 11 сараас 2021 оны 3 сарын дуустал хугацаанд 70 хувь чөлөөлсөн. Хөлслөгчид Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх нэмэлт хугацаа олгож, түрээ*******йн болон менежментийн төлбөр төлөхийг амаар, мессежээр, албан бичгээр мэдэгдэж, удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийг дуустал хугацаанд хамаарах түрээ*******йн төлбөрт 19,406,182.00 төгрөг, мөн хугацаанд хамаарах менежментийн төлбөрт 1,395,161.00 төгрөг, алданги 10,400,671.50 төгрөг болон шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гарсан нотариатын зардал 44,000.00 төгрөг буюу нийт 31,246,014.50 төгрөгийг Э.*******аас гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №22/035 дугаартай мэдэгдэл болон өөр ямар нэгэн мэдэгдлийг Э.*******т өгч байгаагүй бөгөөд энэ тухай огт мэдэгдэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн уг баримтыг сүүлд нөхөж үйлдсэн. ******* ******* ******* ******* ХХК болон Э.******* нарын хооронд байгуулагдсан түрээ*******йн гэрээнүүдийг улсын бүртгэд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Э.******* нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түрээ*******йн талбайг хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн үед ******* ******* ******* ******* ХХК нь Э.*******ын худалдан борлуулж байсан 50,000,000 төгрөгийн үнэ бүхий гутлыг хүчээр хураан авсан. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар холбогдоогүй, мэдэгдэл өгөөгүй атлаа шүүхэд хандсан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэдэг нь тодорхойгүй бөгөөд молл ХХК-ийн өмчлөлийн талбайг 2010 оноос хойш түрээсэлж байгаа, үүнтэй холбоотой өмчийн эз******* холбогдох баримтыг гарагж өгөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5. Нэхэмжлэгч ******* ******* Си Пропертийз ХХК нь хариуцагч Э.*******тай 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №... дугаартай Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г байгуулжээ. Гэрээний ерөнхий нөхцөлөөр, хөлслүүлэгч нь Баянгол дүүрэг, 16 хороо, Гандан, Энх тайваны өргөн чөлөө хаягт байрлах молл худалдааны төвин 2 дугаар давхрын 213 дугаартай 68.7 м.кв талбайг гэрэ******* заасан хугацаанд /3 сар/ дагуу хөлслөх, хөлслөгч нь талбайг эмэгтэй хувцас, гутал худалдан борлуулах зорилгоор ашиглах, ашигласны хөлсөнд сар бүр 4,760,910 төгрөгийг төлөх, менежментийн төлбөрт 250,000 төгрөгийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан Түрээ*******йн гэрээний харилцаа үүсчээ.
б/ Мөн дээрх гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ******* ******* Си Пропертийз ХХК нь хариуцагч Э.*******тай 2020.07.31-ний өдөр №...-1 дугаартай Нэмэлт гэрээ-гээр эд хөрөнгө хөлсөх гэрээний хугацааг 2020.10.15-ны өдөр хүртэл сунгасан, улмаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №ЭХХГ-20/151 дугаартай Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г байгуулсан, 2021.03.30-ны өдрийн №... нэмэлт гэрээг тус тус байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.
в/ Талуудын хооронд түрээ*******йн гэрээ байгуулсан, удаа дараа гэрээний хугацааг сунгасан, мөн түрээслэгч нь түрээ*******йн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн төлөөгүй байсантай холбоотойгоор 2021.03.30-ны өдрийн №... нэмэлт гэрээг байгуулжээ.
г/ Энэхүү гэрээгээр 2021.03.30-ны өдрийн №... нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.4 дэх хэсгийг нэмжээ. Тодруулбал,
4.4. Гэрээний бусад хэсэгт хэрхэн заасныг үл харгалзан Хөлслөгч нь 2020.09.01-2021.03.19-ний өдрийг хүртэл төлөлгүй хугацаа хэтэрсэн түрээ*******йн болон менежментийн төлбөрийн нийт өр болох 20,801,343 төгрөгийг 2021.04 сард багтаан хөлслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
6. Иймд хариуцагч Э.******* нь ******* ******* Си Пропертийз ХХК-тай байгуулсан түрээ*******йн гэрээний үүрэг буюу түрээ*******йн төлбөрт 2020.09.01-2021.03.19-ний өдрийн байдлаар нийт 20,801,343 төгрөгийн хөлс төлөөгүй болох тогтоогдсон, зохигчдын хооронд байгуулсан гэрээний нийт үүргийг дүгнэж, эц*******йн байдлаар тооцоо нийлэхдээ гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг мөн нэмэлт гэрээний зохицуулалтаар харилцан тохиролцож тогтоожээ.
7. Нэхэмжлэгч ******* ******* Си Пропертийз ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хамаарах түрээ*******йн төлбөрт 19,406,182.00 төгрөг, мөн хугацаанд хамаарах менежментийн төлбөрт 1,395,161.00 төгрөг, гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй түрээ*******йн болон менежментийн төлбөрт хамаарах алданги 10,400,671.50 төгрөг, шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гарсан нотариатын зардал 44,000.00 төгрөг буюу нийт 31,246,014.50 төгрөгийг хариуцагч болох иргэн Э.*******аас гаргуулахаар нэхэмжилсэнтэй холбогдуулан хариуцагч аливаа татгалзал гаргаагүй тул эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан, мөн уг гэрээний дагуу эд хөрөнгийг түрээсэлсэн, гэрээний дагуу үүссэн төлбөр тооцооны асуудлаар маргаангүй гэж үзнэ.
8. Харин хариуцагч Э.******* нь гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан боловч анхнаасаа бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч гэрээ хүчин төгөлдөр бус болсноор үүсэх үр дагаврын талаар аливаа татгалзал гаргаагүй бана.
а/ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээ*******йн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасныг үндэслэн хариуцагч маргажээ.
9. Зохигчийн хооронд байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хувьд үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслэх, хөлслөх бус үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зохих хэсгийг хэсэгчлэн түрээслэх харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 318.3-т заасан түрээ*******йн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигдахгүй юм. Иймд зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд, уг гэрээний дагуу ашигласан хугацаанд ногдох хөл*******йг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
10. Хариуцагч Э.******* нь түрээ*******йн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэгч талаас хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөнтэй холбогдуулан дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
11. Талуудын хооронд байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг зохигчид харилцан тохирч дуусгавар болгохдоо, үүрэг гүйцэтгэх хугацааг нэмэлт гэрээгээр харилцан тохирчээ. Тодруулбал,
а/ Талуудын хооронд 2021.03.30-ны өдрийн №... нэмэлт гэрээг байгуулжээ.
б/ Энэхүү гэрээгээр Хөлслөгч нь 2020.09.01-2021.03.19-ний өдрийг хүртэл төлөлгүй хугацаа хэтэрсэн түрээ*******йн болон менежментийн төлбөрийн нийт өр болох 20,801,343 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сард багтаан хөлслүүлэгчид төлнө гэж заажээ.
12. Хариуцагч Э.******* нь энэхүү гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгч талаас шүүхэд хандах хүртэлх хугацаанд нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй, учир нь тухайн үед 50 орчим сая төгрөгийн үнэтэй Э.*******ын гутлыг нэхэмжлэгч хураан авсан, энэ гутлын асуудлаар өнөөг хүртэл тооцоо хийгээгүй, мөн хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан 2021.09.14, 2022.02.17-ны өдрийн шаардлага, мэдэгдлийг нэхэмжлэгч нь сүүлд шүүхэд хандах зорилгоор нөхөж хийсэн, учир нь уг мэдэгдэл, шаардлагыг хариуцагч талд гардуулсан, хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нотлогдоогүй гэж маргасан, үүнээс өөр байдлаар аливаа мэдэгдэл хүлээж аваагүй гэж маргасныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй байна.
а/ Түүнчлэн 2025.04.17-ны өдрийн шүүх хуралдаанаар, нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх үед нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2021 оны 03 дугаар 18-нд хариуцагч талбайг хүлээлгэж өгсөн, үүнээс хойш нэг ч удаа шаардлага гаргаагүй атлаа 2024.09 сард нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, гэж шүүх хуралдаанд тайлбар гарган маргасан байдаг.
Мөн хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан ******* ******* ******* ******* ХХК-ийн 2021.09.14-ний өдрийн албан бичиг, 2022.02.17-ны өдрийн албан бичиг зэргийг нэхэмжлэгч сүүлд нөхөж үйлдсэн, харин Э.*******т түрээ*******йн гэрээний дагуу төлбөр барагдуулахаар шаардсан, гардуулсан зүйл байхгүй гэж маргасан, нөгөө талаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлд түрээ*******йн төлбөрийг төлөхийг амаар, болон бичгээр мессэжээр удаа дараа шаардаж байсан гэж тусгасан боловч өөр баримтгүй, түүнчлэн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасантай холбоотойгоор хуралдаанд тухайн асуудлыг тодруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Хариуцагч нь хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанаас өмнө бичгээр гаргаагүй атлаа шүүх хуралдаанд дээр дурдсан татгалзлаар маргасантай холбогдуулан маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, хэрэгт цугларсан баримтын хүрэ******* хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэн, тухайн үйл баримтыг нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад нөлөөлсөн, хэргийн бодит байдлыг тогтооход уг баримт шаардлагатай, хариуцагчийн хуралдаанд гаргасан татгалзлын үндэслэлтэй холбогдуулан дүгнэлт хийх шаардлагатай болсон, мөн нэхэмжлэгч тал хуралдаанд оролцоогүйгээс тухайн асуудлыг хуралдаанд шууд тодруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хавтаст хэрэгт бүрэн авагдаагүй дутуу байгаа баримтын хүрэ******* хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзсэн.
б/ Түүнчлэн зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт дутуу байгаа тохиолдолд буюу түрээ*******йн гэрээний төлбөрийг төлөх мэдэгдлийг Э.*******т гардуулсан эсэх нь тодорхойгүй баримтад үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэх, шүүхээс нотлох баримтад дүгнэлт хийх, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу нэхэмжлэгч талаас 2021.09.14-ний өдрийн 21/095, 2022.02.17-ны өдрийн 22/035 албан бичгээр ******* Энд Си ******* ХХК-иас шаардлага, мэдэгдлийг хариуцагч Э.*******т хүргүүлсэн, гардуулсан бол холбогдох нотлох баримтыг гаргуулахаар даалгаж хуралдааныг хойшлуулсан.
в/ Уг захирамжийн дагуу нэхэмжлэгч талаас 2025.05.07-ны өдрийн №25/01 албан бичгээр Албан бичиг тараасан бүртгэл гэх 1 хуудас бичмэл баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
13. Уг нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хуульд заасан шаардлага хангуулж шүүхэд өгөх талаар шаардлага тавьсан боловч шүүх хуралдаан хүртэлх хугацаанд уг зөрчлийг арилгаагүй, шаардлага хангуулан өгөх үүргээ биелүүлээгүй байна.
14. Нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар, хариуцагчаас гэрээний үүргийг буюу үлдэгдэл төлбөрийг төлөх талаар шүүхэд хандахаас өмнөх хугацаанд удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлсэн, мөн мессэж утсаар шаардаж байсан гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргасантай холбогдуулан нэхэмжлэгч уг байдлыг нотлох үүргээ мөн хэрэгжүүлээгүй байна.
15. Хариуцагч Э.*******т хандан нэхэмжлэгч талаас 2021.09.14-ний өдрийн №21/095 дугаартай албан бичгээр, мөн 2022.02.17-ны өдрийн 22/035 албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж, хариуцагч Э.*******т уг шаардлагыг гардуулсан гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдоогүй, хариуцагчаас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасантай холбоотойгоор гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан болохоо баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч бүрэн хэрэгжүүлээгүй тул байна.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг хуульд заасан хугацаанд шаардаж байсан болохоо баримтаар нотлоогүй, хариуцагч талаас ямар ч шаардлага гаргаж байгаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасныг баримтаар няцаагаагүй байна.
17. Нөгөө талаас Э.******* нь гэрээний үүргийг биелүүлэх шаардлагыг 3 жилийн хугацаанд хүлээж аваагүй, огт шаардлага гаргаж байгаагүй гэж маргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч төлбөр төлөх тухай мэдэгдэл, шаардлагыг гардуулсан, удаа дараа шаардлага гаргаж байсан маргаж байгаа тохиолдолд Э.*******т шаардлага гардуулсан, хүргүүлсэн болохыг нэхэмжлэгч нотлох үүргийг хэрэгжүүлнэ.
18. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох-оор заажээ.
19. Зохигчдын хооронд 2021.03.30-ны өдөр байгуулсан №... нэмэлт гэрээгээр Хөлслөгч нь 2020.09.01-2021.03.19-ний өдрийг хүртэл төлөлгүй хугацаа хэтэрсэн түрээ*******йн болон менежментийн төлбөрийн нийт өр болох 20,801,343 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сард багтаан хөлслүүлэгчид төлнө гэж тохирсон буюу 2021 оны 05 дугаар сараас шаардах эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна.
20. Гэвч шаардах эрхийг хэрэгжүүлэх ёстой 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын хугацааны дотор нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч шүүхэд тухайн асуудлаар 2024.09.27-ны өдөр хандсан байх тул хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
21. Шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой хугацаа болох 2024 оны 05 дугаар сар хүртэл шаардсантай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үйл баримт нотлогдоогүй, нөгөө талаас хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх юм.
22. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан, хариуцагч гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзсан, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар Э.Хосбаярт холбогдох Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 31,246,014.50 төгрөгийг гаргуулах тухай ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД