Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/143

 

 

 

 

 

 

     2025            01            28                                         2025/ДШМ/143

 

 

Э.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хий**** шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Жамъяндорж,

шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч М.Даваадорж,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1355 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2410001780796 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 7 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар дээрх ялыг 50 хоногийн хорих ялаар сольж, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүл****;

 

Шүүгдэгч Э.Э- нь 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ****задгайд байх 4 ханатай монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.Б-гийн эзэмшлийн 94 ширхэг гэрэл, 32 ширхэг залгуур унтраалга, 1 ширхэг кен брэндийн дрилль зэргийг хулгайлан авч, бусдад 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “автомашины доголдлыг засаж өгнө, түрээсэлнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, П.Б-тэй “Автомашин түрээсийн гэрээ” байгуулж, **** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34а байрны зогсоолд хүлээн авч, түрээсийн төлбөр өгөлгүй, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фейсбүүк зарын дагуу холбогдсон Э.Д-д 2.200.000 төгрөгөөр зарж, хохирогч П.Б-д 9.069.531 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлд****,

бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлд**** тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Э-аас 1.980.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б-д, 2.200.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Э.Д-д тус тус олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Баянзүрх дүүргийн **** тоотод ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань бие давхар тун удахгүй төрөх болохоор 3 сараас 10 насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт зөөн гэртээ байдаг. Би хувиараа машин янзлах болон барилга дээр ажиллан ар гэрийн амьжиргааг залгуулдаг. Би өөрийн гэмт үйлдлийн улмаас хохирсон хохирогч нараас уучлалт гуйж гэм  хорын хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Залуу хүн, тэр дундаа өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн байж ийм болчимгүй алхам хий****дээ маш ихээр гэмшиж байна. Цаашид дахин гэмт үйлдэл гаргалгүй үр хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарч, ар гэрээ зөв авч явах болон нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэн амьдрахаа илэрхийлж байна. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч М.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай үйлчлүүлэгч хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргахгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хий**** хэрэгтээ гэмшиж байгаа. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөрөө төлж барагдуулна гэ**** боловч төлж амжсангүй. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн гишүүний мэдээлэл буюу ам бүл 8  баримтуудыг гаргаж өгөх хүсэлттэй байна. ...” гэв.

 

Прокурор Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс Э.Э-ийн хулгайлах болон залилах гэмт хэрэг үйлд**** үйлдэлд нь тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага ялыг оногдуулж шийдвэрлэ****. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгч Э.Э-ийн урьд олон удаа ял шийтгэл эдэлж байсан хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэ**** нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Э- нь 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны задгайд байх 4 ханатай монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, хохирогч Ч.Б-гийн эзэмшлийн 94 ширхэг гэрэл, 32 ширхэг залгуур унтраалга, 1 ширхэг кен брэндийн дрилль зэргийг хулгайлан авч 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлд**** болох нь:

 

хохирогч Ч.Б-гийн “...2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хашаагаа эргэхээр очиход монгол гэрийн цоожны цуургыг эвдээд хулгай орсон, хаалга онгорхой байж байсан... барилга дээр ажиллаж байсан хүмүүсээс байж магадгүй гэж бодож байна. ... нийт 94 ширхэг гэрэл алдагдсан байна. ...Харин манай гэрээс 32 ширхэг залгуур унтраалга алдагдсан. ...манай барилга дээр 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажил эхэлж 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажил таслаад гэрийн түлхүүр аваад алга болчихоод байсан. Тэгэхээр нь би 10 дугаар сарын 02-ны өдөр мессеж бичиж байгаад түлхүүрээ авсан. ...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Э- нь багажаа үлдээгээд утсаа авахгүй алга болсон. ...” /1хх 10, 37/ гэ**** мэдүүлэг,

алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 18-21, 46-47/,

 

мөн шүүгдэгч Э.Э- нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “автомашины доголдлыг засаж өгнө, түрээсэлнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, П.Б-тэй “Автомашин түрээсийн гэрээ” байгуулж, **** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34а байрны зогсоолд хүлээн авч, түрээсийн төлбөр өгөлгүй, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фейсбүүк зарын дагуу холбогдсон Э.Д-д 2.200.000 төгрөгөөр зарж, хохирогч П.Б-д 9.069.531 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлд**** болох нь:

 

хохирогч П.Б-гийн “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э-тай “Toyota prius 20” загварын **** **** улсын дугаартай цагаан өнгийн машиныг өдрийн 70.000 төгрөгөөр түрээслэх гэрээг байгуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Тухайн үед машин зүгээр асаж хөД-д оролцдог байсан. Э- гэрээ хий**** өдрөөс хойш болон урьдчилгаа гэж ямар мөнгө төгрөг өгөөгүй, өнөөдрийг хүртэл миний машиныг өгөөгүй. Миний машинд байдаг байршил заагч төхөөрөмж Яармагт зааж байхаар нь би очиж уулзахад миний түрээслүүлдэг **** **** улсын дугаартай цагаан өнгийн машин хашаанд нь байсан, тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...” /1хх 129/,

гэрч Э.Д-ий “...2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай найз Даваанямтай нэг хүн холбогдоод задаргаанд “Toyota prius 20” загварын машин авах уу, нэр нь шилжихгүй, би өөрөө задалж чадахгүй байна, мотор байхгүй гэ****. Тэгээд тэр залуутай утсаар ярилцаж тохиролцоод 2.200.000 төгрөгөөр авахаар болсон юм. Манай найз Давааням хувиараа машин ачдаг хүмүүстэй холбогдоод Амгалангийн тэндээс “Toyota prius 20” загварын цагаан өнгөтэй дугааргүй машиныг манай гэр болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10-387 тоот хаягт авчирсан юм. Тухайн үед тэр машинд эвдэрхий моторыг нь хойд талын суудал дээр нь аччихсан байсан. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мотор тавьж асааж үзэхэд асахгүй байсан нь хроп эвдэрхий байж таараад өнөөдөр шинэ хропыг 550.000 төгрөгөөр авч тавьж үзээд асаасан юм. Тяг гэдэг сэлбэгийг 25.000 төгрөгөөр авч тавьсан. Тэгээд өнөөдөр 18 цагийн орчим нэг танихгүй хүн манай хашаанд ирээд миний машин яагаад энд байгаа талаар асуусан. Би энэ машиныг хүнээс худалдаж авсан талаараа хэл****. Тэгтэл нөгөө хүн ойлгохгүй, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Машин задаргаанд авахдаа гэрчилгээ бичиг баримтыг нь шалгаж авна. Харин энэ машиныг яагаад шалгаж аваагүй үндэслэл бол тэр залуу өөрөө задаргаа хийдэг гэ****, тэгэхээр нь гэрээс очиж авч байсан. ...” /1хх 134/,

гэрч О.Б-ийн “...манай нөхөр над руу холбогдоод Амгаланд нэг машин байна, чи очоод үзэж хараад залгаарай гэ****. Тэнд очиход “Toyota prius 30” загварын машинтай 2 залуу байсан бөгөөд хашаа руу намайг дагуулж ороход цагаан өнгийн “Toyota prius 20” загварын **** **** гэ**** улсын дугаартай машин байсан. Үзэж хараад нөхрөө нөгөө хүмүүстэй яриулаад авахаар болсон. ... Тэгээд тэр залуу утсаараа нэг хүн рүү залгаад голомт банкны **** дугаартай дансыг өгсөн. Би тэр өгсөн данс руу 2.200.000 төгрөгийг шилжүүлээд яваад өгсөн. ...” /1хх 148/,

гэрч Э.С+ийн “...Би **** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 онд зүс мэдэхгүй хүмүүсээс Банк бус санхүүгийн байгууллагаас 6.000.000 төгрөгийн зээл авч, бэлнээр 4.000.000 төгрөг гарган нийт 10.000.000 төгрөгөөр авч өөрийн нэр дээр шилжүүлж байсан. Би нөхрийн хамт хагас сар орчим унаж байгаад манай нөхрийн хуурай ах гэх Б-д Банк бус санхүүгийн байгууллагын 5.500.000 төгрөгийн зээлийг шилжүүлж бэлнээр 4.000.000 төгрөг авч машинаа өгсөн... Би анх худалдаж авахдаа “***” Банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулж авсан. Миний нэр дээр байсан юм. Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр машин худалдаж авсан Б- гэх хүний нэр лүү эзэмшигчийг шилжүүлж өгсөн. ...” /1хх 140-141/,

Э.Э-ийн яллагдагчаар өгсөн “...тухайн тээврийн хэрэгслийг түрээслэхээр түрээсийн гэрээ хий****. Тухайн үед Б- “энэ цагаан “Toyota prius 20” загварын машины клап нь жаахан доголдолтой юм аа, чи энийг солиод унаж бай, засвар хийгээд зүгээр болсон өдрөөс түрээсийг нь бодож эхэлье” гэ****. ... Шөнө таксинд явж байгаад хүний машин мөргөөд мөнгөний хэрэг болоод фейсбүүкээс “Toyota prius 20” загварын машин авна, зарна гэ**** зар байхаар нь холбогдож яриад тэр өдрөө 2.200.000 төгрөг авахаар тохиролцоод бэлнээр машин мөргөсөн хүндээ өгсөн. ...” /1хх 150/ гэ**** мэдүүлгүүд,

 

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн П.Б-, Э.Э- нарын хооронд байгуулсан автомашины түрээсийн гэрээ /1хх 16/, тээврийн хэрэгсэлд үзлэг хий**** тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 113-118, 121-122/, тээврийн хэрэгслийн үнэлгээ /1хх 151-156/, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа /1хх 185-189/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 204/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүл****, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгд**** хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлд****, үүнд шүүгдэгч Э.Э- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийц**** хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хий**** байна.

 

Шүүгдэгч Э.Э- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлд**** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

“автомашины доголдлыг засаж өгнө, түрээсэлнэ” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, П.Б-тэй “Автомашины түрээсийн гэрээ” байгуулж, түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүлээн авч, түрээсийн төлбөр өгөлгүй, Э.Д-д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мэтээр зарж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчил**** нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүл**** дансны хуулга зэргээр тогтоон шүүгдэгчээс 1.980.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б-д, 2.200.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Э.Д-д олгохоор шийдвэрлэ**** нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийц**** байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлд**** нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэ**** нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийц**** байх тул шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигд**** байна” гэж заасантай нийцээгүй байх тул хорих ялыг эдэлж дууссаны дараа зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээ****, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүл**** этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Э.Э-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1355 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэ****, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН