Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00439

 

     2025          11           20                                      157/ШШ2025/00439

  

 

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ухот, Сүдүүрэг, 8 дугаар хороо, С-2 “С” 13 давхар 1313 тоот "А ББСБ" ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Бор-Өндөр сум, 4 дүгээр баг, Уурхайчин 5-2 тоотод оршин суух, Б овогт М-ын Г-д холбогдох,

“зээлийн гэрээний үүрэгт 5,796,719.53 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлд   2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч "А ББСБ" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Гаас үндсэн зээл 4,179,000 төгрөг, зээлийн хүү 1,517,719.53 төгрөг, нийт 5,796,719.53 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г миний бие А ББСБ-аас нэхэмжилсэн 5,796,719.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 ны 12 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "А ББСБ" ХК нь хариуцагч М.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,796,719.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч М.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...А ББСБ-аас нэхэмжилсэн 5,796,719.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 ны 12 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч М.Гын нэхэмжлэлийн шаардлага болох 5,796,719.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "А ББСБ" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,698 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 107,698 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч М.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 53,849 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 53,849 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "А ББСБ" ХК-д олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "А ББСБ" ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Гад холбогдох 5,796,719.53 (таван сая долоон зуун ерэн зургаан мянга долоон зуун арван есөн төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "А ББСБ" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,698 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 53,849 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 53,849 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "А ББСБ" ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ