| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00460/И |
| Дугаар | 157/ШШ2025/00440 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00440
2025 11 20 157/ШШ2025/00440
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Х аймаг, Х сум 3 дугаар баг,Т гудамж, Д-55, Х банк ХК-ийн Х салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Г сум, 6 дугаар баг Ббагт оршин суух, Х овогт Ч-ын Г- тхолбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 4,298,976.34 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбарын захирал Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Г нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2,489,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 916,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 3 удаагийн олголтоор Х аймаг дахь ХААН Банкны Х тооцооны төвөөс 30 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, сургалтын төлбөр төлөх зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд цалингийн орлогыг барьцаалан зээл авсан.
Энэ зээлээ төлж гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлээд 221 хоног болсон байна. Иймд дээрх зээлийг төлүүлэхээр шүүхэд хандаж байна. Цалингийн зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 918,856.87 төгрөг байна.
Иймд үндсэн зээл 3,847,245.29 төгрөг, зээлийн хүү 440,633.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,097.44 төгрөг, нийт 4,298,976.34 төгрөгийг Ч.Гээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ч овогтой Гминий бие 12 сарын 15-наас сар бүрийн 5-нд тогтмол 400,000 төгрөгөөр төлөлтөө хийхийг хүсэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар нь хариуцагч Ч.Г- тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,298,976.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Ч.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Чинзоригт овогтой Гминий бие 12 сарын 15-наас сар бүрийн 5-нд тогтмол 400,000 төгрөгөөр төлөлтөө хийхийг хүсэж байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Ч.Гийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,298,976.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,734 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 83,734 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Ч.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 41,867 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 41,867 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Г- тхолбогдох зээлийн гэрээний үүрэг 4,298,976.34 (дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга есөн зуун далан зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,764 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ч.Гээс улсын тэмдэгтийн хураамж 41,867 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 41,867 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ