| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Мөнхзул |
| Хэргийн индекс | 122/2026/0014/З |
| Дугаар | 122/ШШ2026/0025 |
| Огноо | 2026-09-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 122/ШШ2026/0025
Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул би, ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн иргэн У.Гантулга нарын нэхэмжлэлтэй, ******* аймгийн Засаг даргад холбогдох “Бидний өмчлөлийн газрыг дүйцүүлэн орон газрыг олгохыг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгч У.Гантулга нарын хооронд 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн иргэн ******* овогт *******гийн Гантулга /РД:*******/, нөгөө талаас ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ******* сумын газрын даамал Э.******* нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасныг тус тус үндэслэн дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1. Хариуцагчийн зүгээс ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7/07 дугаартай “******* аймгийн ******* сумын 2026 оны иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* үүдэн, Таван эрдэнэ байрлалд, 4969540 нэгж талбарын дугаартай 700 м2 талбайтай газрыг 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын нөхөн олговортойгоор эргүүлэн авах газрын 1-т зааснаар иргэн У.Гантулгад, ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* үүдэн, Таван эрдэнэ байрлалд, 4969541 нэгж талбарын дугаартай 692 м2 талбайтай газрыг 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын нөхөн олговортойгоор эргүүлэн авах газрын 2-т зааснаар иргэн Г.т тус тус өмчлүүлнэ.
2. ******* аймгийн Засаг дарга нь дээрх газрыг иргэн У.Гантулга, Г. нарт өмчлүүлэхээр гэрээ байгуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг 2026 оны 4 дүгээр улиралд багтаан шийдвэрлэнэ.
3. Иргэн У.Гантулга, Г. нарт өмчлүүлэхээр гэрээнд заасан газар нь өөр хэн нэгний эрх ашиг хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байхыг хариуцагч тал бүрэн хариуцна.
4. Газарт кадастр хийх, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, гэрчилгээ олгох ажилд өөрөөс хамаарах баримт бичиг гаргаж өгөх, дэмжих ажлыг нэхэмжлэгч нар хариуцна.
5. Энэхүү гэрээ бүрэн хэрэгжсэнээр гэрээ дуусгавар болно. Гэрээг хариуцагч тал сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гүйцэтгүүлнэ.
6. Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хийв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргаас 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/329 дугаартай захирамжаар Э.*******т итгэмжлэл олгосон бөгөөд уг захирамжийн 2 дахь заалтаар эвлэрэх эрхийг олгосон байна.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7/07 дугаартай “******* аймгийн ******* сумын 2026 оны иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* үүдэн, Таван эрдэнэ байрлалд, 4969540 нэгж талбарын дугаартай 700 м2 талбайтай газрыг 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын нөхөн олговортойгоор эргүүлэн авах газрын 1-т зааснаар иргэн У.Гантулгад, ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* үүдэн, Таван эрдэнэ байрлалд, 4969541 нэгж талбарын дугаартай 692 м2 талбайтай газрыг 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын нөхөн олговортойгоор эргүүлэн авах газрын 2-т зааснаар иргэн Г.т тус тус өмчлүүлэх, ******* аймгийн Засаг дарга нь дээрх газрыг иргэн У.Гантулга, Г. нарт өмчлүүлэхээр гэрээ байгуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг 2026 оны 4 дүгээр улиралд багтаан шийдвэрлэхдээ өөр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байхаар тохирон эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа дуусгахаар шийдвэрлэжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч У.Гантулга, хариуцагч ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нар нь харилцан тохиролцсоноо баталгаажуулж, 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нарын эвлэрлийг баталж, ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн иргэн У.Гантулгын ******* аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Бидний өмчлөлийн газрыг дүйцүүлэн орон газрыг олгохыг аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ О.МӨНХЗУЛ