Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00442

 

2025          11           20                                      157/ШШ2025/00442

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Хаймаг Б сум, 2 дугаар баг 48-57 тоотод оршин суух хаягтай, П-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Б сум, 3 дугаар баг Х 00 тоотод оршин суух, Б0 овогт Г-ын Ж-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б нь 2025.10.26-ны өдөр хамт ажилладаг Ж-г зээл авахад минь туслаач зээл хаагаад нэмж авах гэж байгаа юмаа зээл маань онлайнаар гарна. Ер нь бол онлайн зээл хаагаад авах гэж байгаа юмаа. Маргааш найдвартай гэж хэлээд авсан. Өнөөг хүртэл мөнгөө буцааж өгөхгүй байна. Манай нөхөр бие муутай /хавдартай/ эмчийн хяналтад байнга эмнэлгээр эмчилгээ хийлгүүлж байдаг. Ийм учир би өөрийн мөнгө 8,000,000 төгрөгийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ж миний бие П.Б-ийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрх мөнгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Г.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр  гаргажээ.

Хариуцагч Г.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад    “...Ж миний бие П.Б-ийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрх мөнгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Г.Жын нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Г.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 71,475 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 71,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ж-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,000,000 (найман сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.Жаас улсын тэмдэгтийн хураамж 71,475 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 71,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Ж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ