Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00443

 

2025          11           20                                      157/ШШ2025/00443

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хаймгийн Б сум дахь сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хаймгийн Б сум 1 дүгээр багт хаягтай Х банкХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хаймгийн Б сум 2 дугаар баг 00-р байрны 00 тоотод оршин суух Б овогт Э-ын Г, Бовогт Ч-ы Б нарт холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 34,889,273.16 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны  11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад

                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ИргэнЭ овогтой Г нь Х банкныБ тооцооны төвөөс 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1430088856 дугаартай өрхийн хэрэглээний зориулалттай цалингийн Зээлийн гэрээ, 1430088856-01 дугаартай ипотекийн гэрээ, Ү-1804001597,ГД-0119703 нийтийн орон сууц барьцаалан 52,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй авсан. Банк нь 2025 оны 06 сарын 20-ны өдөр зээлдэгч Э.Гын ХасБанк дахь 5002728229 тоот дансанд 52,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 19,760,813.41 төгрөг, зээлийн хүү 5,826,616.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,750.70 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430088856 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 149 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага: 1.Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430088856 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 32,239,186.59 төгрөг, 2025 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 2,562,195.43 нэмэгдүүлсэн хүү 87,891.14 төгрөг нийт 34,889,273.16 төгрөгийг зээлдэгч Э.Г болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Бэр гаргуулах,

2.Зээлдэгч   нар   нь   сайн  дураар  төлбөрөө  төлөөгүй  тохиолдолд  үүргийн

гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, 7 орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн

биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

                         

Хариуцагч Э.Г, Ч.Б нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э.Г миний бие, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Б бид 2 нь Б сумын Х банк-с өрхийн хэрэглээндээ зориулж 2024 оны 06 сард 52  сая төгрөгийн зээл аваад хуваарийн дагуу төлж байгаад одоо 34,889,273.16 төгрөгийг 2025 оны 06 сараас эхлэн ажлын зогсолт болон бусад шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадалгүй шүүхэд шилжсэн тул 2026 оны 01 сараас хэвийн төлж дуусгах хүсэлттэй байгааг харгалзан үзнэ үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч     Э.Г, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,889,273.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Г, Ч.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Б сумын Х банк-с өрхийн хэрэглээндээ зориулж 2024 оны 06 сард 52  сая төгрөгийн зээл аваад хуваарийн дагуу төлж байгаад одоо 34,889,273.16 төгрөгийг 2025 оны 06 сараас эхлэн ажлын зогсолт болон бусад шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадалгүй шүүхэд шилжсэн тул 2026 оны 01 сараас хэвийн төлж дуусгах хүсэлттэй байгааг харгалзан үзнэ үү.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Э.Г, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлага болох 34,889,273.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,396 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 332,396 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Г.Энхжаргал, Ч.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 166,198 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 166,198 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Г, Ч.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,889,273.16 (гучин дөрвөн сая найман зуун наян есөн мянга хоёр зуун далан гурван төгрөг арван зургаан мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,396 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ж.Г, Ч.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 166,198 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 166,198 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банкХК-ийн Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Г, Ч.Б нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ