| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00330/И |
| Дугаар | 141/ШШ2025/00267 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 141/ШШ2025/00267
| 2025 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 141/ШШ2025/00267 | Завхан аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ****** ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ************* хаягаар оршин суудаг М.Г холбогдох Гэрээний үүрэг болох 464,989.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Манай компани нь өөрийн ***** аппликейшн нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хэрэглэгч М овогтой Г нь ********"-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл З хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хэрэглэгч нь Стор пэй аппликейшн-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хувиарын дагуу төлөөгүй юм. Үүнд:
| № | Худалдан авалтын дугаар | Худалдан авалтын огноо | Худалдан авалт хийсэн дэлгүүр, салбар | Худалдан авалтын дүн | Төлбөр төлөх сүүлийн хугацаа | Нийт төлсөн төлбөр | Үлдэгдэл төлбөр | |||
| Үндсэн төлбөр | Торгууль | Алданги | Нийт | |||||||
| 1 | 712548 | 2023-08-15 10:31:16 | **** Supermarket | 619990 төгрөг | 2023-09-29 | 309,997 төгрөг | 309,993 төгрөг | 20,000 төгрөг | 134,996.5 төгрөг | 464,989.5 төгрөг |
Иймд хариуцагчаас ****** аппликейшн-аар дамжуулан дараах худалдан авалтын төлбөр болох нийт 464,989.5 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Манай ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, М.Г /РД:******/-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.А би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараахь хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж буйг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ****** ХХК-иас хариуцагч М.Г холбогдуулан Гэрээний үүрэг болох 464,989.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлаа шийдвэрлүүлэхээр хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал ...-ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байх тул шүүх түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,600 төгрөгийн тал хувь болох 7,300 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ХХК-иас ирүүлсэн, хариуцагч М.Г холбогдох Гэрээний үүрэг болох 464,989.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,600 төгрөгийн тал хувь болох 7,300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ****** ХХК-нд олгосугай.
3. Захирамжийг зохигчид гардуулан өгөхийг шүүгчийн туслах Б.Батбаярт даалгасугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН