| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2418000000323 |
| Дугаар | 2025/ДШМ/08 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.10.4., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/08
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж хийсэн шүүх хуралдааны 20 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 18000000323 дугаартай эрүүгийн хэргийг 20 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч ******* нь 20 оны 04 дүгээр сарын -ны өдөр 10:40 минутын үед согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутагт байрлах “Дархан ” худалдааны төвийн 4 замын уулзвар асфальтан зам дээр *******-******* ******* улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а тухайн “ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчиж *******ийн жолоодож явсан -******* улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зам гарахаар зогсож байсан явган зорчигч амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,
шүүгдэгч *******ийг 20 оны 04 дүгээр сарын -ны өдөр 10:40 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум дугаар багийн нутагт байрлах “Дархан ” худалдааны төвийн 4 замын уулзвар асфальтан зам дээр -******* улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 “жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж *******н жолоодож явсан *******-******* ******* улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зам гарахаар зогсож байсан явган зорчигч амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож.,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж.,
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж.,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /тав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш жилийн дотор хохирол ,0,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээлгэх, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн, шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж.,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүдэгч *******оос ,0,000 /хорин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч *******гаас 49,0,000 /дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, дүгээр байр, тоотод оршин суух, овогт /: , утас: /-Д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, ,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож.,
Шүүгдэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ,0,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн болохыг дурдаж.,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж.,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******н дугаартай жолоочийн үнэмлэх, шүүгдэгч *******ийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж.,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч.,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж.,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******н өмгөөлөгч ******* нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
...Шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд: ...шүүгдэгч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж прокурорын яллах дүгнэлтэд огт байхгүй зүйл заалтаар буруутгасанд гомдолтой байна. Яллах дүгнэлтэд зөвхөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-г зөрчсөн гэж прокурор яллах үндэслэлээ болгосон.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: Шинжээч нь мэдүүлэгтээ тухайн осол болсон гол шалтгаан нөхцөлийг хар приус 41 машины жолооч шүүгдэгч буруутай үйлдлийн улмаас болсон гэж мэдүүлсэн бөгөөд хот дотор 60 км/ц-н хурдтай явахыг Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрсөн тул *******г хурд хэтрүүлсэн хурдтай явж байсан гэж дүгнэх боломжгүй гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа болно. Мөн шинжээч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т заасны дагуу “Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт байдаг, дүрс бичлэгээс харахад саарал өнгийн Приус-20 /*******/ маркийн тээврийн хэрэгсэл уулзварыг хойноос урагш чиглэлтэй, чигээрээ нэвтэрч байгаа тул зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байгаа приус-41 маркийн // тээврийн хэрэгслээс уулзварыг түрүүлж нэвтрэх давуу эрхтэй, өөрөөр хэлбэл приус 41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч уулзвар нэвтэрч хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэхийн тулд приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой гэж мэдүүлсэн. /хх-ийн 77 хуудас/ Мөн приус-41 тээврийн хэрэгслийн жолооч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ би Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бол уг осол гарахгүй байсан буруу гэж мэдүүлсэн. /хх-ийн 77 хуудас/
Прокурорын яллах дүгнэлтийн 2-р хуудсанд:
Яллагдагч ******* нь /приус-41/ Замын хөдөлгөөний дүрмийн 15.4, 12.3-г тус тус зөрчиж *******н жолоодож явсан приус-20 тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсны улмаас зам гарахаар зогсож байсан явган зорчигчийн амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж зөв дүгнэсэн атлаа *******г тухайн осолд давхар буруутай гэж огт үндэслэлгүйгээр ялласанд гомдолтой байна. Учир нь ******* нь урд өдөр нь уусан пивоных нь үйлчлэл нь гараагүй байхдаа /0,5 хувь профилийн спирт илэрсэн шинжээчийн дүгнэлтээр/ Зөрчлийн хуульд хориглосон заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон буруутай нь тодорхой байгаа боловч амь хохирогчийн амь насаа алдсан нөхцөл шалтгаан нь приус 41-ийн жолооч *******ийн Замын хөдөлгөөнд заасан 15.4, 12.3-г зөрчин хөдөлгөөнд оролцож *******н автомашины зүүн ард талаас нь мөргөсний улмаас уг машин нь шидэгдэж амь хохирогчийн амь насанд хүрсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон бөгөөд приус 41-н жолоочийн буруутай үйлдлийн улмаас хохирогч амиа алдсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байхад тэдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр *******д ял халдаасан нь бодит үнэнд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл ******* нь приус-41 машинд мөргүүлсэн болохоос мөргөөгүй болно. Мөргүүлсэн машины жолооч *******г буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа бөгөөд харин түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь эрүүгийн хэргийн шинжгүй бөгөөд харин Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой заалтуудаар шийтгүүлэх үндэслэлтэй байна. /ЭХЕА-н 6.1.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл/ Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
...миний бие тухайн осол болдог өдөр гол замаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлэн дохиогоор хурдаа тохируулж явсан бөгөөд уулзвар нэвтэрч орох үед хар приус-41 машиныг туслах замаас гол замаар явж байгаа машиныг харахгүй гэнэт ороод ирнэ гэж огт төсөөлөөгүй.
Миний согтолтын зэргийг шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч 0,5 хувийн согтолттой байсан байна гэж дүгнэсэн. Урд өдөр нь огт архи уугаагүй би 3 лааз пиво уусан байсан учраас тэгж гарсан гэж бодож байна. Тэрнээс биш осол гарсан өдөр би огт архи пиво хэрэглээгүй байсан учраас тухайн өдөр нөхцөл байдлаа хянах мэдрэх биеэ хянах чадвартай явж байсан болно.
Хохирогчийн ар гэрт хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх дээр хэрэг шилжих үед нийтдээ 7,000,000 төгрөгийг төлсөн, цаашдаа ч төлж барагдуулна гэдгээ ухамсарлаж ойлгож байгаа.
Миний бие зүйчлэл дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохиролд давж заалдах шатны хурал болохоос өмнө ах, дүү, аав, ээж, хамаатан саднаасаа цуглуулж байгаад 25,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Бодитой болгоно. Үлдсэн мөнгийг /17,000,000 төгрөг/ 1 жилийн хугацаанд төлнө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж ЭХЕА-н 6.7 дугаар зүйлийн 1.3-г хэрэглэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******н өмгөөлөгч ******* саналдаа:
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж прокурорын яллах дүгнэлтэд огт байхгүй зүйл заалтаар буруутгасанд гомдолтой байна. Яллах дүгнэлтэд зөвхөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-г зөрчсөн гэж прокурор яллах үндэслэлээ болгосон. ******* нь приус-41 машинд мөргүүлсэн болохоос өөрөө мөргөөгүй болно. Мөргүүлсэн машины жолооч *******г буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа бөгөөд харин түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь эрүүгийн хэргийн шинжгүй бөгөөд харин Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой заалтуудаар шийтгүүлэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:
Согтуу байсан нь шүүхийн шинжилгээгээр тогтоогдсон байхад би согтоогүй байсан, энэ гэмт хэргийг үйлдэх үед нөхцөл байдлаа мэдрэх чадвартай байсан гэж удаа дараагийн шүүх хурал дээр мэдүүлж байгаад үнэхээр гомдолтой байна. Согтуурсан үедээ осол гаргаж, үүний улмаас хүн амь амь насаа хохирсон байхад ахин дахин бид нарт зөрчлийн хууль сануулж байгаа нь бид нарыг үл хүндэтгэж байгаа хэрэг гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль тогтоомжийн дагуу шударга ёсны зарчимд нь нийцсэн үндэслэлтэй тогтоол гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өмгөөлөгч ******* саналдаа:
Шүүгдэгч хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч гэсэн Эрүүгийн хуульд зааснаар хохирлоо бүрэн төлсөн байх ёстой. *******н хувьд хохирлоо төлөөгүй учраас ял хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байх тул шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна, иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Шүүгдэгч *******н Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-г хэрэглэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэх гомдол, түүний өмгөөлөгчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь эрүүгийн хэргийн шинжгүй бөгөөд харин Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой заалтуудаар шийтгүүлэх үндэслэлтэй байна гэх хоорондоо эсрэг, тэсрэг давж заалдах гомдол хоёулаа үндэслэлгүй байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4******* дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 20 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 10 цаг 40 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт “Дархан ” худалдааны төвийн 4 замын уулзвар асфальтан зам дээр *******-******* ******* улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчиж *******ийн жолоодож явсан -******* улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зам гарахаар зогсож байсан амь насыг хохироосон,
шүүгдэгч ******* нь 20 оны 04 дүгээр сарын сарын -ны өдрийн 10 цаг 40 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт “Дархан ” худалдааны төвийн 4 замын уулзвар асфальтан зам дээр -******* улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т “Жолооч ногоон гэрлэн дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3.т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмээ авна” гэснийг зөрчиж *******н жолоодож явсан *******-******* ******* улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зам гарахаар зогсож байсан явган зорчигч амь насыг хохироосон болох нь:
Хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...” Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлах “” худалдааны төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт байрлах авто замын 4 замын уулзвар байна. Уг осол болсон зам нь асфальтан хучилттай, ямар нэг халтиргаа гулгаа үгүй байв. Уулзварын гол хэсэгт 4 замын зохицуулах гэрлэн дохионы бетонон суурьтай шон байв. Уулзварын голд байрлах шонгоос баруун зүгт 7.10 метр зайд ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү харж зогссон хар өнгийн Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн урд талын буфер зүүн урд хэсгээрээ хагарсан, зүүн урд гэрэл хагарсан, урд улсын дугаар үгүй байв. -******* машины арын буфер хэсгээс А цэг хүртэл 4.10 метр байв. А цэг буюу 2 машины анх мөргөлдсөн цэгийг машины хагарч бутарсан эд зүйлийг үндэслэн тогтоож гэрэл зургаар бэхжүүлэв. А цэгээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт авто замын явган хүний гарц дээр замын боржур давж ертөнцийн зүгээр зүүн тийш харж зогсож байлаа. Уг машин нь зүүн урд дугуй зам дээр бусад 3 дугуй замын гадна явган хүний зам дээр байв. Уг *******-******* ******* машины урд дугуйны хэсэгт явган хүний гарц дээр машины буфер доор хар өнгийн машины буферны хэсэг байв. *******-******* ******* машины зүүн талын хэсэг бүхэлдээ чихэгдсэн, дээвэр дотогш хонхойж орсон байв...” гэх,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-22/ *******г ...Alcotest AL 7510 багаж ашиглан шалгахад 1.45% тоот үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. *******ийг Alcotest AL 7510 багаж ашиглан шалгахад 0.000% тоот үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо. /1х-/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 94 дүгээр дүгнэлт-...”2. ” гэсэн хаягтай цуснаас 0.5 промилли спиртийн агууламж илэрсэн”-ээр /1х-85/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл...”Дархан-Уул аймгийн дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Шунхлай ШТС-тай зэрэгцээ байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн Дархан худалдааны төвийн 4 замын уулзвар луу харсан хяналтын камерын бичлэгийг үзэхэд 20 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 10 цаг 43 минут 27 секундэд уг уулзварын голд байрлах гэрлэн дохионы урдаас хойш чиглэлд явах ногоон гэрэл асаж хөдөлгөөн хэвийн үргэлжилж байв. Бичлэгийн 10 цаг 43 минут секундэд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэл явах замын чиглэлийн 2 дугаар эгнээнээс цагаан өнгийн Эстима маркийн машин ертөнцийн зүгээр зүүн тийш эргэхээр уулзвар чөлөөтэй болохыг хүлээж байв.ертөнцийн зүгээр урдаас хойш явах чиглэлийн 2 дугаар эгнээнээс хар өнгийн Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун тийш эргэх дохио өгч уулзвар нэвтрэх үед хойноос урагш чиглэлд саарал өнгийн *******-******* ******* улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл бичлэгийн 10 цаг 43 минут 53 секундэд уулзвар хурдтай нэвтэрч уг тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсэг руу уулзвар ертөнцийн зүгээр баруун тийш нэвтэрч байсан -******* хар өнгийн Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж улмаар *******-******* ******* мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл уулзварын ертөнцийн зүгээр баруун урд зүгт явган хүний зам хөндлөн гарах гээд замын зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигчийг баруун талаараа мөргөж баруун хажуу хэсгээрээ газарт зогсов”-ээр /1х-35/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******...” Би өнөөдөр буюу 20 оны 04 дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод байхад манай төрсөн эгч над руу залгаад “ээжийн найз над руу залгаад ээж чинь өнгөрчихлөө гээд уйлаад байна. Чи яриадхаач гэсэн. Ингээд би ээжийн найз эгч рүү залгаад юу болсон талаар тодруулахад автомашины ослоор нас барчихлаа гэж хэлж байсан. Манай ээж 1953 онд төрсөн. Дархан-Уул аймагт 1980 оноос хойш амьдарч байгаа. Архаг хууч өвчин гэх зүйл байхгүй, зүрх өвдөөд байдаг, 2022 онд 2 өвдөгний үе бүрэн солиулсан, өөрөө хөнгөн шингэн, нийтэч зантай” гэх мэдүүлгээр /1х-42/
Гэрч ...” урд явж байсан машин Хараагийн гол руу эргэхээр нь тухайн машиныг дагаад эргэх үйлдэл хийхэд нүдний үзүүрт нэг юм харагдахаар нь салхилаад нэг юм хийсэж байна гэж харсан чинь саарал өнгийн машин маш хурдтай, ойролцоогоор 70 км/цагийн хурдтай орж ирээд манай машинтай мөргөлдсөн, мөргөлдөхөөс өмнө нь тоормос гишгээд зогссон” гэх мэдүүлгээр/1х-49/,
Шинжээч ын 7 дугаартай дүгнэлт-“...2.1 ” ******* нь 2009 онд үйлдвэрлэгдсэн ************** улсын дугаартай Тоёота приус20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 2.2 ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.3... ************** ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. 2.4 Явган зорчигч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй”-ээр./1х-70/,
Шинжээч ын 6 дугаартай дүгнэлт-“ нь 23 онд үйлдвэрлэгдсэн ******* улсын дугаартай Тоёота приус альфа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 2.2 ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4 жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.3 ******* нь тээврийн жолоодох эрхтэй. 2.4.... -******* улсын дугаартай... тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. 2.5. Явган зорчигч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй”-ээр./1х-78/
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төв цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 49 дүгнэлт-“...Талийгаачийн биед хийсэн шинжилгээгээр цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл: Баруун талын 1,2,3,4,5,6,7,8 дугаар хавирга, зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11 дүгээр хавирга, өвчүү ясны хугарал, хэвлийн хөндийн шингэн хуралт/400мл/, элэгний няцрал, дух дагз хэсгийн хуйхны цус хуралт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, баруун ташаа, баруун шилбэ, цээжний зүүн хэсэг, хэвлийн баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн дарах, шахах механизмаар тухайлбал зам тээврийн ослын үед дарагдах, шахагдах үед үүссэн байх боломжтой. 3. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь тухайн осол болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 4. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчтэй ба тухайн өвчин нь үхэлд нөлөөлөөгүй байна. 5. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй. Ходоодны шингэнд 0.4 промиллийн спиртийн агууламж илэрсэн байна. 6. Талийгаачид хийсэн шүүх биологийн шинжилгээгээр А /II/ бүлгийн цустай байна. 7.Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ”-ээр, /1х-127-4/,
“” ХХК-ийн ************** ******* авто машины техникийн үнэлгээний тайлан “...үнэлгээгээр тогтоогдсон дүн: 7.3.200 төгрөгөөр үнэлэгдэв”, гэрэл зураг /1х1-1/, “” ХХК-ийн ******* авто машины техникийн үнэлгээний тайлан “...үнэлгээгээр тогтоогдсон дүн: 3.2.0 төгрөгөөр үнэлэгдэв...”, гэрэл зураг /1х112-117/, техникийн шинжээчийн 20 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “...******* улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1х154-156/, техникийн шинжээчийн 20 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дүгээр... “...************** ******* улсын дугаартай Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1х164-167/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч *******г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг учиртай.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч *******н... “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж ЭХЕА-н 6.7 дугаар зүйлийн 1.3-г хэрэглэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж болохоор мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хуульчилсан.
Хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд хуулийн уг заалтыг хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна гэж дүгнэж, шүүгдэгч *******н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан байдал, шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Өмгөөлөгч *******ийн “Замын хөдөлгөөний дүрмийн 15.4, 12.3-г тус тус зөрчиж *******н жолоодож явсан приус-20 тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсны улмаас зам гарахаар зогсож байсан явган зорчигчийн амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж зөв дүгнэсэн атлаа *******г тухайн осолд давхар буруутай гэж огт үндэслэлгүйгээр ялласанд гомдолтой байна. Учир нь ******* нь урд өдөр нь уусан пивоных нь үйлчлэл нь гараагүй байхдаа /0,5 хувь профилийн спирт илэрсэн шинжээчийн дүгнэлтээр/ Зөрчлийн хуульд хориглосон заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон буруутай нь тодорхой байгаа боловч амь хохирогчийн амь насаа алдсан нөхцөл шалтгаан нь приус 41-ийн жолооч *******ийн Замын хөдөлгөөнд заасан 15.4, 12.3-г зөрчин хөдөлгөөнд оролцож *******н автомашины зүүн ард талаас нь мөргөсний улмаас уг машин нь шидэгдэж амь хохирогчийн амь насанд хүрсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон бөгөөд приус 41-н жолоочийн буруутай үйлдлийн улмаас хохирогч амиа алдсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байхад тэдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр *******д ял халдаасан нь бодит үнэнд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл ******* нь приус-41 машинд мөргүүлсэн болохоос мөргөөгүй болно. Мөргүүлсэн машины жолооч *******г буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа бөгөөд харин түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь эрүүгийн хэргийн шинжгүй бөгөөд харин Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой заалтуудаар шийтгүүлэх үндэслэлтэй байна. /ЭХЕА-н 6.1.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл/ Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж ************** ******* улсын дугаартай, Тоёота Приус20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгслийн хурдыг хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож яваагүй, аюул, саад тохиолдоход тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч амь насыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч ын өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хяналтын камерын бичлэг, шүүгдэгч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1, 12.3-д заалтыг зөрчсөн гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4******* дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч ******* нь 20 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4******* дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ