| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00097/И |
| Дугаар | 149/ШШ2025/00158 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 149/ШШ2025/00158
2025 04 0 4/ШШ2025/0058
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, , Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, ******* Жавзандамба -33, Эл Эс Плаза барилга, -р давхрын 02 байрлах ******* ******* ******* ******* *******, утас: 400055, *******/-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын *******,******* , /РД:МЗ605, утас:8800247, 88374/-д холбогдох 2,246,46.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ******* ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч Г.гаас зээлийн
гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Г. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж,дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-43664 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 07-38 дугаар Лизингийн зээлийн гэрээ,300-8576 дугаар, 300-66836 дугаар, 300-66827 дугаар Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 8,7,543.25 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,285,546.28 төгрөг,нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 8,37.62 төгрөг, нотариатын зардалд 43,000 төгрөг, бүгд 2,246,46.5
төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.гаас гаргуулж, *******-ыг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй, Г.д холбогдох 2,246,46.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-с 2,246,46.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,83.40 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 05,446.5 төгрөгийг, төрийн сангийн 00304004 тоот данснаас 05,446.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.