| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00519/И |
| Дугаар | 157/ШШ2025/00456 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 157/ШШ2025/00456
2025 11 27 157/ШШ2025/00456
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг Н 105 тоот хаягтай, Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Бумбат 6-4 тоотод оршин суух, Г-ийн С-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 2,842,081.03 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г.С нь Т банкныБ тооцооны төвөөс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар MN110034320001878299 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.1, 5.2.10 дах заалтыг зөрчиж зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна.
2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2,814,778.56 төгрөг, зээлийн хүү 27,302.47 төгрөг нийт 2,842,081.03 төгрөг /хоёр сая найман зуун дөчин хоёр мянга наян нэгэн төгрөг гурван мөнгө/ байна. Иймд зээлдэгч Г.Сгаас зээл, хүүний төлбөр 2,842,081.03 төгрөгийг гаргуулж Т банкыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Т банкны нэхэмжилсэн 2,842,081.03 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс сард 500,000 төгрөг хийж барагдуулах хүсэлтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Г.С-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 2,842,081.03 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Г.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн 2,842,081.03 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс сард 500,000 төгрөг хийж барагдуулах хүсэлтэй байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Г.Сын нэхэмжлэлийн шаардлага болох 2,842,081.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,423 төгрөгийг Т сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 60,423 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Г.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 30,211.5 төгрөг, Т сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 30,211.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Сд холбогдох 2,842,081.03 (хоёр сая найман зуун арван дөрвөн дөчин хоёр мянга наян нэгэн төгрөг, гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,423 төгрөгийг Т сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 30,211.5 төгрөгийг, Т сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 30,211.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ