| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00323/И |
| Дугаар | 141/ШШ2025/00269 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 141/ШШ2025/00269
| 2025 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 141/ШШ2025/00269 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ********** ХК-наас ирүүлсэн, хариуцагч *********** баг хаягаар оршин суух Б.А холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9,410,634.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Б.А нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн цалингийн зээл, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,100,000 төгрөгийн цалингийн зээл, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 5 удаагийн олголтоор **** Банкны **** тооцооны төвөөс 30 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, хашаа байшин худалдан авах, барих зориулалтаар авсан зээлийн барьцаанд цалингийн орлогыг барьцаалан зээл авсан. Энэ зээлээ төлж гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлээд 425 хоног болсон байна. Б.А холбоо барих гэж манай банкнаас 29 удаагийн ажиллагаа хийсэн. 2022 оны 11 сараас **** цагдаагийн газар ажилд ороод холбогдох утасны дугаараа авахгүй холбоо тасарсан учир иргэний үнэмлэхний хаягийн дагуу дээрх зээлийг төлүүлэхээр шүүхэд хандаж байна. Хэрэв хариуцагч шүүхээс хүргүүлсэн хаягтаа оршин суудаггүй байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 744.1-754.4-т заасан ажиллагааг хийж хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** ХК-иас хариуцагч Б.Ахолбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 9,410,634.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Б овогтой А миний бие хаан банкнаас 9,410,634.43 төгрөг зээлж авсан, төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,520 төгрөгийн тал хувь болох 82,760 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 82,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ****** ХК-иас ирүүлсэн, хариуцагч Б.А холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9,410,634.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.А нь зээлийн гэрээний үүрэг болох 9,410,634.43 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,520 төгрөгийн тал хувь болох 82,760 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 82,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******** ХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН