Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2025/00457

 

         

   2025          11           27                                      157/ШШ2025/00457

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 2 дугаар баг, Х аймгийн Б сум Х банк ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг 00 дугаар байрны 07 тоотод оршин суух, Б овогт Х-ын С, Ш овогт Ж-ын Д нарт холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 13,481,763.17 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын           14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:   

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.С, Ж.Д нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 12,547,299.67 төгрөг, зээлийн хүү 888,673.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,789.58 төгрөг, нийт 13,481,763.17 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Х.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Х банкны нэхэмжилсэн 13,481,763.17 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээлээ төлж барагдуулъя.” гэв.

Хариуцагч Ж.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Х.С, Ж.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,590,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Х.С, Ж.Д нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Х банкны нэхэмжилсэн 13,481,763.17 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Х.С, Ж.Д нарын нэхэмжлэлийн шаардлага болох 13,481,763.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,359 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 225,359 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Х.С, Ж.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 112,679.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 112,679.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.С, Ж.Д нарт холбогдох 13,481,763.17 (арван гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун жаран гурван төгрөг, өрвөн долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,359 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Х.С, Ж.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 112,679.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 112,679.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.С, Ж.Д нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ