Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 149/ШШ2025/00165

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 14 149/ШШ2025/00165

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* ******* ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 18-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, ******* Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9-р давхрын 902 байрлах ******* ******* ******* ******* /Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг /РД: УИ97110961, утас:94001502/, -ын нэхэмжлэлтэй ******* ******* ******* ******* ******* , /-д холбогдох 4,114,172.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Н. нь ******* ******* ******* ******* ХХК-иас хэрэглээний
зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 11 сарын 9-
ны өдөр МА-227958 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 901-67132
дугаартай Цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 2,856,000 (хоёр сая
найман зуун тавин зургаан мянга) төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн
хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 10 сарын 16-ны өдөр дуусгавар
Зээлдэгч Н. нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 12 сарын
12-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 75,550.12 төгрөгийг, хүүний төлбөрт
,449.9 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тэг төгрөгийг, нийт
184,000.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг
хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт
хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Зээлдэгч Н. нь 2025 оны 01 сарын 14-ны өдрийн байдлаар 364 хоног
хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй.

Тодруулбал:

Үндсэн зээлийн үлдэгдэл 2,780,449.88 төгрөг,

Зээлийн хүү 1,263,770.90 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50,951.76 төгрөг, нийт 4,095,172.54
төгрөг төлөхөөр байна.
******* ******* ******* ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч Н.-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Н. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-227958 дугаартай Цахим зээлийн эрх
нээх гэрээ, 901-67132 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн
гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,780,449.88 төгрөг, зээлийн хүүний
төлбөрт 1,263,770.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,951.76 төгрөг,
нотариатын зардалд 19,000.00 төгрөг, бүгд 4,114,172.54 (дөрвөн сая нэг зуун
арван дөрвөн мянга нэг зуун далан хоёр зууны тавин дөрөв) төгрөгийн зээлийн
төлбөрийг хариуцагч Н.-с гаргуулж, *******-ыг хохиролгүй болгож өгнө
үү
... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.т холбогдох 4,114,172.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.т холбогдох 4,114,172.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,776.80 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 40,388 төгрөгийг, төрийн сангийн 1001400941 тоот данснаас 40,388 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.