Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 03 өдөр                                                     Дугаар 2023/ДШМ/49                                                              Даланзадгад сум

 

 

 

Г.*******, К.*******, С.*******, Б.*******,

Л.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

         Шүүгдэгч Г.*******, К.*******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.*******хүү, Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар,

          Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д. даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар, Х.Баатарбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Г.*******, К.*******, С.*******, Б.*******, Л.******* нарт холбогдох 2101000250064 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч К.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байсан Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, яллагдагч Г.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “By Юун Далай”-ийн /VVu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.*******аар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “*******” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.******* нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн By Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон, мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаанхад нэртэй газар байрлах “Гашуунсухайт” боомтоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Ганц модны” боомтын чиглэлд экспорт, импортын тээвэрлэлт явуулдаг “” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 6 тээврийн хэрэгслүүдэд ачаа тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан тухай дүгнэлт гаргуулахаар улсын байцаагч Г.ид үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж, цахим системд бүртгүүлэх үүргийг өгч “” ХХК-д давуу байдал бий болгосон,

 

2. Шүүгдэгч Г.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан яллагдагч К.*******той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “By Юун Далай”-ийн /VVu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.*******аар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “*******” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.******* нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн By Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байх үедээ өөрийн танил болох Л.*******ид түүний эзэмшлийн “” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.*******оос 5000000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж авсан,

 

3. Шүүгдэгч Л.******* нь “” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.*******аас компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардахад нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний хамаарал бүхий иргэн С.Амгалангийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот дансаар дамжуулан 5000000 төгрөгийг Г.*******т өгсөн,

 

4. Шүүгдэгч С.******* нь битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн тулгалт, бүртгэлт хийх үүрэгтэй томилолтоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа Буман трейд” ХХК-ийн захирал Б.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-өөс танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон, мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн танил болох Буман трейд” ХХК-ийн захирал Б.*******гийн “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.*******гаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ай фоне 13” маркийн гар утсыг Д.гээр дамжуулан хахуульд авсан гэмт хэрэгт,

 

5. Шүүгдэгч Б.******* нь авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.*******той үйлдлээрээ санаатай нэгдэж, С.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-өөс танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар оролцсон, мөн “Буман трейд” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” давуу байдал бий болгох зорилгоор С.*******гийн “Автотээвэрийн үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан С.*******д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “" загварын гар утсыг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Ганхөлөг нь

Шүүгдэгч К.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Г.*******ын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1,  22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1,  22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Л.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч К.*******, Г.*******, С.*******, Б.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч К.*******ыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******, Г.******* нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн      тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх заалт болгон өөрчилж,

Шүүгдэгч Г.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.*******, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Г.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар,

   Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б. *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 000 000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 4,000,000 төгрөг, шүүгдэгч Б.*******д оногдуулсан 4,000,000 төгрөг, шүүгдэгч Л.*******ид оногдуулсан 3,000,000 төгрөг, шүүгдэгч Г.*******т оногдуулсан 4,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.*******ын баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 30,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 3,970,000 төгрөгөөр,

- Шүүгдэгч С.*******гын баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 30 000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 3 970 000 төгрөгөөр тус тус тогтоож,

         Шүүгдэгч С.*******, Г.*******, Л.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******, Г.*******, Л.*******, Б.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагч К.*******т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тухай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/166 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,

К.*******ыг яллагдагчаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан болохыг дурдаж,

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Г.******* 5 000 000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Шүүгдэгч С.*******, Г.*******, Л.*******, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ай фоун 13 загварын 1 ширхэг гар утсыг улсын орлого болгож, “” ХХК-аас хурааж авсан 16 хайрцаг нэг удаагийн ковидын оношлуурыг устгаж, 20 000 төгрөгийн дэвсгэрт 65 ширхэг, нийт 1 300 000 төгрөг, 100 ам.долларын дэвсгэрт 11 ширхэг нийт 1 100 ам.доллар, 100 юанийн дэвсгэрт 89 ширхэг, нийт 8 900 юанийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц К.*******т буцаан олгож,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ганхөлөг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Улсын яллагч миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: 1. Анхан шатны шүүхээс “...Автотээврийн Үндэсний төвийн хэлтсийн даргаар ажилладаг шүүгдэгч К.******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан мөн боловч эрх хэмжээнийхээ хүрээнд, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтнүүдэд үүрэг өгсөн үйлдлийг нөлөөлсөн, бусдад давуу байдал бий болгосон, дэмжсэн идэвхтэй үйлдэл гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч К.*******ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа шүүгдэгч Г.*******тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй...” гэж дүгнэжээ.

Гэтэл шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүхээс К.*******, Г.******* нарын үйлдлийг тогтоохдоо “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “” ХХК-ийн жолооч нарыг “Тээврийн нэгдсэн систем”-ийн бүртгэлтэй биечлэн тулгаж, тоолсон тоон мэдээллийг өөрчлүүлэхээр шүүгдэгч Г.*******т нөлөөлсөн үйлдлийг “...тус үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.*******оос эрх хэмжээнийхээ хүрээнд, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтнүүдэд үүрэг өгсөн...” гэж тогтоосон нь шүүгдэгчээс дээрх үйл баримтад хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоолгүйгээр гэм буруугүйд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

 Учир нь “...Гэм буруу..." гэдэг нь үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжтой хэлбэртэй байна.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоос гадна Нэгдсэн үндэстний байгууллагын Авлигын эсрэг конвенцийн 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно...” гэж заасан тул шүүгдэгч нарын “...үйлдэлдээ хандсан сэтгэл зүйн харьцаа, үүссэн үр дагаврыг...” хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан бодитойгоор тогтоох шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл гэмт үйлдлийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд Хилийн Гашуун сухайт боомтын зөвлөл, шуурхай штаб болон “” төрийн өмчит үйлдвэрийн газраас нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тоог өөрчлөх, мөн жолооч нар дутуу тоологдсон гэх нөхцөл байдал үүсээгүй байхад нэг талаас К.*******оос тус үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж хууль бус үүрэг даалгавар өгсөн, нөгөө талаас Г.******* нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдгийг мэдсээр байж гүйцэтгэхээс татгалзалгүйгээр тоон мэдээг өөрчилсөн үйлдлийн үр дүнд нийтийн албан тушаалтны хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах, шударга байх зарчим алдагдаж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “By Юун Далай” /Wu Yun Dalai/ болон түүний эзэмшлийн нэр бүхий хуулийн этгээдүүд давуу байдал бий болсон гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Тухайлбал: Гэрч By Юун Далай /Wu Yun Dalai/: “...Тухайн үед ******* нь Цагаан хаданд байрлах Авто тээврийн төв дээр ажиллаж байсан ба уулзаад “Манай тээврийн багт хэдэн жолооч нэмж өгөх боломж байна уу? тоонд нь хүргээд өгч болох уу?” гэж гуйсан. Гэтэл ******* шалгалтын дагуу газар дээр нь байгаа жолооч нарыг тоолно гэж хэлсэн. Гэхдээ болно, болохгүй гэсэн хариу хэлээгүй.

Тухайн шалгалтаар манай компанийн 289 орчим жолооч бэлэн байсан боловч манай компанийн нэр дээр орох хүсэлттэй 20-н жолоочийн хүсэлтийг Цагаан хад дахь авто тээврийн байгууллагад мэйлээр болон цаасаар өгсний дагуу нийт 303 жолоочийг манай компаниудын нэр дээр бөмбөлөг болгон үүсгэхээр бүртгэсэн...” /3 х.х-ийн 155-156/

Гэрч Б.Анхтүвшингийн: Тулгалт нэгтгэл хийж байхад 27-ны шөнийн 23 цагийн үед ******* нь хэлтсийн дарга ******* нь энийг өгсөн гээд 30-40 хүний нэр шивсэн цаас харуулаад нэрсийг дарга оруул гэсэн яах уу ахлахаа гэхээр дарга өгсөн бол оруул гэж хэлсэн. Би бол хэдэн хүн байсныг нэг бүрчлэн хараагүй...” 3 х.х-ийн 91/,

Гэрч Б.Батсуурийн: Миний шалгасан компаниудаас “Дайлангийн хишиг”, “Ивээл cap” гэх 5 компани /нөгөө 3 компанийн нэрийг нь санахгүй байна/-уудад нийтдээ 70 гаруй жолооч нар нэмэгдчихсэн байсан.

Тодруулбал би эдгээр компаниудыг шалгаад энэ компанийн тэд дүгээр бөмбөлөгт нь тэдэн жолооч байсан гэж оройдоо тоог нь мэргэжилтэн *******т өгдөг байсан. Тэгээд сүүлд нь буюу нийт компаниудаа 2 хоног шалгаад дууссаны нэгтгэл дээр дээрх 5 компанийн тоон дээр нэг компани дээр нь 15, 17 гэх мэтчилэн нийт 70 гаруй жолооч нэмэгдчихсэн байхаар нь *******аас ямар учиртай юм гэж асуухад "******* дарга нэмчих гэсэн юм” гэж тайлбарласан...73 х.х-ийн 96/,

Гэрч О.Оюунгэрэлийн: “...Тухайн үед боомтын зөвлөлөөс тээврийн компанийн нэрс болон жолооч нарын нэрстэй 270 битүүмжлэгдсэн тээврийн багийн мэдээллийг ирүүлсэн. Намайг очихоос өмнө 150 битүүмжлэгдсэн тээврийн баг байж байгаад ажлын хэсэг гэх хүмүүс шинээр тоолж, 270 битүүмжлэгдсэн тээврийн баг болгосон байсан.

Тус 270 багт шинээр 2022 оны 1-р улирлын “С” зөвшөөрлийг хэвлэсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын эхээр Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ирээд тухайн 270 багийг ингэж явуулахгүй гэдэг байдлаар үүрэг чиглэл өгөөд дахин шинээр битүүмжлэгдсэн багийг тоолж, 179 багийг шинээр гаргаж ирсэн. Энэ хугацаанд бол хуучин 270 баг гэдгээр нь "С" зөвшөөрлийг хэвлэж гаргасан...” /6 х.х-ийн 232/ гэх мэдүүлгийн болон Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг бэхжүүлсэн “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа”-ны материал зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч К.*******, Г.******* нарын гэм буруугийн талаар маргаж буй мэдүүлгийг үгүйсгэдэг.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шалгасан, хавтаст хэрэгт тусгасан, яллах дүгнэлтэд дурдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах талын баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтуудыг шийдвэртээ тусгаж, дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч К.*******ын үйлдлийг “...эрх хэмжээнийхээ хүрээнд, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтнүүдэд үүрэг өгсөн үйлдлийг нөлөөлсөн, бусдад давуу байдал бий болгосон, дэмжсэн идэвхтэй үйлдэл гэж үзэхгүй...” гэж хэт ерөнхий байдлаар тайлбарлаж цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “...Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ..." гэж заасантай нийцэхгүй буюу ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Мөн шүүгдэгч К.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах..." гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр буюу дээрх аж ахуйн нэгжүүдээс гадна “" ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, улмаар яллах талын нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн.

Гэвч шүүхийн шийтгэх тогтоолд “...К.*******оос эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “” ХХК-д давуу байдал бий болгосон...” гэх хэргийн нөхцөл байдалд огт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр цагаатгасан үндэслэл нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэж заасныг баримтлаагүй гэж үзэхээр байна.

 

2. Анхан шатны шүүхээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаас гадна энэ гэмт хэргийн гүйцэтгэгч, хатгагч нь нийтийн албан тушаалтнаас өөр этгээд байж болох боловч шүүгдэгч Г.*******, С.*******, Б.******* нарыг дээрх хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.*******, С.******* нар нь нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтууд болох ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Б.*******г хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь нийтийн албан тушаалтан биш, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Буман трейд” ХХК-ийн захирлын ажил хийдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг субъект биш байна гэж дүгнэн Г.*******, С.*******, Б.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Авлигын эсрэг конвенц”-ын 2 дугаар зүйлийн 1-д “...(ii) оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлнэ.

Харин энэхүү конвенцийн II бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор “төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно гэж тодорхойлон Авлигын хэргийн субъектэд хамааруулж заасан тул шүүгдэгч С.*******, Г.******* нарын гүйцэтгэж буй чиг үүрэг, эрхэлж буй албан тушаалаас нь хамаарч нийтийн албан тушаалтан мөн гэж үзсэн болно.

 Шүүгдэгч С.******* нь “” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/213 дугаартай тушаалаар тус газрын автотээврийн хяналтын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан байх бөгөөд түүний хэрэг үйлдэх үедээ эрхэлж байсан тухайн албан тушаалын хувьд Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг 2021 он хүртэл хугацаанд “Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан тайлбарт “...Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно...” гэж тайлбарлажээ.

Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/122 дугаар тушаалаар батлагдсан “Гашуун сухайт боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 2.1.7.6, в дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “” төрийн өмчит үйлдвэрийн газраас тус газрын захирлын баталсан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон нутагт ажиллах албан томилолт”-ын удирдамж болон Гашуунсухайт дахь шуурхай штабын даргын баталсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...Хамтарсан хяналт шалгалт зохион байгуулах...” тухай удирдамжийн дагуу “" төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөн хяналт шалгалт хийлгэхээр дэд захирал Ц.аар ахлуулсан хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.*******, мэргэжилтэн Г.*******, авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.******* зэрэг нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс байгуулан, хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажилласан нь уг тайлбарт дурдсантай нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхээс С.*******, Г.******* нарыг нийтийн албан тушаалтан биш буюу гэмт хэргийн субъект биш байна гэж дүгнэн Г.*******, С.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Г.*******, С.*******, Б.******* нарыг дээрх хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй...” гэж дурдсан атал “...гэмт хэргийн субъект биш байна...” гэж дүгнэн зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасантай нийцэхгүй байна.

Учир нь прокуророос шүүгдэгч К.*******, Г.******* нарыг бүлэглэн, шүүгдэгч С.*******, Б.******* нарыг бүлэглэн тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байхад “...Г.*******, С.*******, Б.******* нарыг дээрх хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй...” гэсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.

 Мөн анхан шатны шүүхээс Г.*******, С.******* нарын үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь тогтоогдоогүй, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъект биш гэх үндэслэлүүдийн аль нь болох талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэт ерөнхий байдлаар үндэслэлийг дурдаж цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасантай нийцэхгүй байна.

3. Дээр дурдсан үндэслэлүүдээр “” төрийн өмчит үйлдвэрийн газрын “GPS” хариуцсан мэргэжилтэн Г.*******, авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъектэд хамаарч байх тул анхан шатны шүүхээс С.*******, Г.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

 

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч К.*******, Г.*******, С.*******, Б.*******, Л.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байгаа тул 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх С.*******г Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн танил болох “Буман трейд” ХХК-ийн захирал Б.*******гийн компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.*******гаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “I Phono-13’’ маркийн гар утсыг Д.гээр дамжуулан хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

С.******* нь гэр бүлийн найз болох Б.*******д хандаж I Phono маркийн гар утасны шинэ гарч байгаа загвар болох I Phono-13 pro max утсыг хаагуур зарж байгаа талаар асууж байсны дагуу найз Б.******* нь өөрийн танил гар утасны ченж Д.гээс авч 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С.*******д хүргүүлсэн.

 С.******* дараа нь нөхөр Н.ар дамжуулан Б.*******д гар утасны төлбөрийг төлсөн байдаг. Найз нөхдийн харилцаатай хүмүүс хоорондоо эд зүйл өгснийг Эрүүгийн хуульд заасан хахууль өгөх, авах гэмт хэрэг гэж шууд дүгнэх боломжгүй.

Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.

С.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжгүй байна. Өөрөөр хэлбэл С.******* нь Б.*******гийн “Буман трейд” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргийн хүрээнд ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, тийм амлалт өгсөн зүйл огт байхгүй, ажил албан тушаалтайгаа холбогдуулан хахууль авах санаа зорилго агуулаагүй, тухайн цаг хугацаанд ажлын чиг үүргийн хувьд Б.*******гийн компанитай холбоотой үйл ажиллагаа явуулах, давуу байдал олгох боломжгүй байсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль авах/-т заасан гэмт хэргийн объектив талын шинжийг агуулаагүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй, 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасныг зөрчсөн.

Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд С.*******г “Буман трейд” ХХК-ийн захирал Б.*******гийн компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд гар утас хахуульд авсан гэж дурдсан боловч “Буман трейд” XXK нь ямар үйл ажиллагаа явуулдаг болох, тээврийн хэрэгслүүдтэй эсэх, хэрэг гарсан гэх цаг хугацаанд техникийн үзлэг, оношилгоо хийлгэх, дүгнэлт гаргуулах хэрэгцээ шаардлага үүсэх эсэх, С.******* тус компанийн эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд ямар үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, ажлын чиг үүргийн хувьд тухайн компанитай хамааралтай үйл ажиллагаа явуулах боломжтой байсан эсэх зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 /гэмт хэрэг гарсан байдал/, 1.3 /гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр/-т заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон С.******* нарт холбогдох нийтийн албан тушаалтан бусадтай бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Гуо Хуй олон улсын тээвэр” XXK-нд давуу байдал бий болгосон гэмт хэргийн нотлох баримтуудыг дурдсан боловч С.*******г гэм буруутайд тооцсон Б.*******гийн "Буман трейд” XXK-ийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Б.*******гаас хахууль авсан гэмт хэргийн талаар нотлох баримтыг огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 /шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл/-т заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан Хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч С.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч С.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцээд прокуророос Б.*******д холбогдуулан буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба харин Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Манай үйлчлүүлэгч Б.*******г прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргүүдэд буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоолынхоо үндэслэл хэсэг болгосон гэх мэт зөрчил гаргаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.

Мөн мөрдөгч прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг баримтлан манай үйлчлүүлэгчийн Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байсан болно.

Өмгөөлөгчийн зүгээс прокурорын шат болон шүүхийн мэтгэлцээнд Б.*******г буруутгасан 2 зүйл ангийг эс зөвшөөрч гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурийг баримтлан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцэж оролцсон.

Гэтэл анхан шатны шүүх Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгч Б.******* нь загварын гар утсыг хахуульд өгөөгүй, найзуудын хувьд зуучилж өгөөд 2021 оны 12 дугаар сард мөнгийг нь авсан гэж байгаа ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж ганцхан үндэслэл бичин гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг тусгана” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл юм.

Манай үйлчлүүлэгч Б.******* нь шүүгдэгч С.*******д найзын хувьд “” шаардлагатай үед нь авч өгөөд дараа нь С.*******гийн талийгаач нөхөр Н.ас 2021 оны 12 дугаар сард утасны мөнгийг авсан талаар мөрдөн байцаалтын шатнаас тогтвортой мэдүүлсээр ирсэн.

Дээрх үйл баримтыг прокурорын зүгээс “Буман Трейд” ХХК-ийн захирал Б.******* нь компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх давуу байдал бий болгох зорилгоор С.*******гийн Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ ” хахуульд өгсөн гэж үзсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддоггүй.

Харин прокурорын тогтоосон гэх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байдаг.

Хавтаст хэрэгт цугларсан С.*******гийн ажлын байрны тодорхойлолтоор С.******* нь хөдөлгөөний удирдлагын хэлтэс мэргэжилтэн албан тушаал дээр ажилладаг болох нь тогтоогддог уг хэлтсийн мэргэжилтэн прокурорын яллах дүгнэлтэд дурдсан ... тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх ... зэрэг ажлыг огт хийх боломжгүй нь уг ажлын байрны тодорхойлолтоос харагддаг.

Мөн прокурор ... “Буман Трейд” ХХК-ийн захирал Б.******* нь компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах ... гэсэн боловч тухайн цаг хугацаанд Б.******* нь “Буман Трейд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш байсан нь хавтас хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагддаг.

Өөрөөр хэлбэл прокуророос тогтоосон үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нэг ч нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж Б.*******г авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байвал”, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг “хуулийн зүйл, хэсэг, заалтыг ноцтой тайлбарлаж хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон бол” гэж гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг хууль тогтоогчоос хуульчлан өгчээ.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд “өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох” зорилго анхнаасаа байгаагүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг үгүйсгэдэг. Гэтэл улсын яллагчийн яллах дүгнэлтдээ дурдсан ... “Буман Трейд” ХХК- ийн захирал Б.******* нь компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах ... зорилгоор гэсэн нь ямар нэг баримтаар тогтоогддоггүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийг бүхэлд нь хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/65 тоот шийтгэх тогтоолын Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцсон хэсгийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******хүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч К.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд Т.Баасанжаргал өмгөөлөгч оролцсон. Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд ажиллаад явж байсан. Д.Оюунбаатар, Х.Баатарбилэг өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой холбогдуулан гаргах тайлбаргүй. Энэ гаргасан гомдлууд нь миний үйлчлүүлэгч К.*******т хамааралгүй. Анхан шатны шүүхээс К.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Үүнтэй холбогдуулан прокурор эсэргүүцэл гаргасан учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн цагаатгасан шийдвэрийг дэмжиж байна. Авлигатай тэмцэх газраас яагаад К.*******ыг буруутгаад, прокуророос яллах гээд байгааг анхнаасаа ойлгоогүй. Нийтийн албан тушаалтан, хууль зөрчсөн, олон нийтийн анхаарлын төвд орсон. Цахим сүлжээ буюу фэйсбүүкээр ийм сенсац их явсан. Сүүлийн үед хүмүүсийг сошиал, цахим сүлжээгээр ялладаг асуудал ажиглагдах болсон. Үүний нэгэн адил К.*******т энэ байдал хүчтэйгээр явагдсан. Анхан шатны шүүхээс К.*******ыг гэм буруугүй гэж үзэж цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй. Яллах дүгнэлтэд К.*******ыг жолоочийн тоог нэмж бүртгүүлсэн гэдэгт буруутгаад байдаг. Энд үндсэн зүйл байхгүй. 2 газрын бүртгэл нь алдаатай бүртгэгдээд зөрчихсөн байсныг нэгтгэж, дутуу байсныг нь нэмж бүртгэсэн энэ үйлдлийг прокурорын зүгээс албан тушаалтны даалгаврыг биелүүлж, дутуу байсан тоог нэмэгдүүлсэн нь хууль зөрчсөн, бусдад давуу байдал үүсгэсэн гэдэг байдлаар дүгнэсэн. Бусдад давуу байдал олгосон зүйл байхгүй. Автотээврийн төв дээр байсан бүртгэл хил дээр байсан бүртгэл хоёр хоорондоо зөрчихсөн байсны зөрүүг арилгасан асуудал. Үүнд ямар нэгэн байдлаар хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн зүйл байхгүй. Автомашин болон жолоочийн тоог нэмэх асуудал нь Монгол улсын ашиг сонирхлын төлөө хийгддэг ажиллагаа. Машин болон жолоочийн тоо олон байх тусмаа хилээр гарч байгаа үйлчлүүлэгчдийн тоо их байна. Үүнтэй холбогдуулан Монгол улсын төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэх үр дагавартай. Энэ нь Монгол улсын эрх, ашгийн төлөө хийгдэж байгаа үйл ажиллагаа гэж болохуйц нөхцөл байдал.  Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл нь анхан шатны шүүх гэмт  хэргийн субьектив талыг хараагүй бусад нөхцөл байдлыг харж, гэмт хэрэг биш гэж дүгнэсэн байна гэсэн агуулгатай байна гэж ойлгож байна. Гэтэл гэмт хэргийн субьектив болон объектив талууд байхгүй. Тиймээс прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Давуу байдал олгоно гэдгийг С зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр  компани болон жолооч нар бид нар гэрээ хийе гээд хоорондоо өрсөлдсөн нөхцөл байдал байсан уу. Бид нар тээвэр хиймээр байна гээд хүсээд ирсэн болгоныг бүртгэж авдаг байсан уу гэдэгтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг харахад аж ахуй нэгжүүдийг өрсөлдүүлэх зүйл байхгүй. С зөвшөөрөл олгохтой холбоотой тийм хууль, дүрэм, журам байхгүй. С зөвшөөрөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл гэх зүйлд ороогүй. Хуульд ийм тусгай зөвшөөрлийн асуудал байхгүй. Гэтэл яллах дүгнэлтэд тусгай зөвшөөрөл гэсэн агуулгаар биччихсэн байсан. Хэн нэгэн этгээдүүд өрсөлдөж байгаа, өрсөлдөөний явцад нэгэнд нь үндэслэлгүйгээр зөвшөөрөл олгоод байгаа нөхцөл байдалд бусдад давуу байдал үүсгэсэн асуудал яригдах ёстой. Гэтэл энэ нөхцөлд ирсэн болгоныг бүртгэж авч байсан. Тиймээс К.*******ыг буруутгах ямар нэгэн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй, зөв байна. Мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа Авлигатай тэмцэх байгууллагаас хавтаст хэрэгтэй танилцуулсан. Бид нар хавтаст хэргээс юу ч ойлгоогүй. Юу нь хэнд хамааралтай нь тодорхойгүй мөртлөө зузаан, олон хавтаст хэрэг байсан. Тиймээс К.*******ыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлоо дэмжиж байна. Манай үйлчлүүлэгчийг өөрийн компани болох “Буман трейд” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд ийн мэргэжилтэн С.*******д iphone 13 маркийн гар утас өгсөн, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-ийн машин тоолоход С.*******той бүлэглэж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал олгосон гэмт хэргийн субъект болохгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Гэсэн атлаа “Буман трейд” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд С.*******д авлигал өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

          Анх Авлигатай тэмцэх байгууллага хяналт, шалгалтын ажиллагаа явуулсан. Цаг хугацааны хувьд утас өгсөн асуудал 10 дугаар сард болсон. Энэ өгсөн асуудал тодорхой болчихсон. Гэтэл 12 дугаар сард С зөвшөөрөлтэй асуудал яригдсан. Утас өгсөн асуудлыг С зөвшөөрөл өгсөн асуудалтай холбож манай үйлчлүүлэгчийг шалгах болсон. Шалгасан үйл ажиллагаа нь хууль зөрчсөн асуудал байдаг. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг хүчингүй болгосон захирамж гаргасан. Мөрдөн байцаалтын шат буюу мэдүүлэг авах шатандаа хүний эрх, оролцогчийн эрхийг зөрчиж, давамгай байдлаар мэдүүлэг авсан гэдэг нь тогтоогдсон. Д.Оюунбаатар өмгөөлөгчийн С.******* болон Б.******* нарыг бүлэглэсэн эсэх талаар хэлсэн тайлбар нь зарим талаараа үндэслэлтэй байна. Нэгт манай үйлчлүүлэгч утас авсан буюу 10 дугаар сард “Буман трейд” ХХК-ийн захирал байгаагүй. “Буман трейд” ХХК-ийн захирал биш байж үзлэг, оношилгоонд оруулах ямар шаардлага байна вэ. Хоёрт С.******* гэх мэргэжилтэн прокурорын яллах дүгнэлтэд дурдаад байгаа компанийг үзлэг, оношилгоонд оруулах эрхгүй, ийм эрх хэмжээ ажлын байрны тодорхойлолтод нь байхгүй. Өөр албан тушаалын хэлтэс. Гэтэл утас өгсөн байгаа учраас ямар нэгэн байдлаар холбох ёстой гэдэг агуулгаар хүчээр оруулж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх тэрүүгээр нь шийдчихсэн. Шүүх үүнийгээ тайлбарлаагүй, миний гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгээгүй.

          Утас өгсөн, авсан үйл явдал дээр маргаагүй. С.*******гийн өмгөөлөгч хүртэл маргахгүй гэж байна. Үүнтэй маргахгүй, энэ бол тодорхой. 10 дугаар сард болсон үйл явдал. Утасны хэрэг гарсан найздаа утас өгсөн буцаагаад авсан. Утас өгсөн асуудлыг тогтоочихсон учраас үүнтэй ямар нэгэн учир зүй холбоод гэмт хэргийн шинжтэй гэж үзээд байгаа. Энэ нь манай үйлчлүүлэгчийн эрхийг зөрчиж байна. Манай үйлчлүүлэгч бол Монгол улсад татвараа төлж байгаа жирийн нэгэн бизнес эрхлэгч. Ямар ашиг сонирхол яваад байна гэж үзээд байна вэ. Хэдэн машин үзлэгт оруулсан, тэрэнд нь С.******* яаж оролцсон талаар нотлох баримт байхгүй. Зөвхөн утас өгсөн гэдгээрээ л холбогдчихсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүх зүйлийг нотлох ёстой. Гэмт хэргийн шинжийг хангаагүй, нотлогдоогүй. Хэн үйлдсэн, хэдэн машин оруулсан, яаж оруулсан, С.******* яаж оролцсон, Б.******* яаж оролцсон юм бэ. Б.*******гийн утас өгсөн асуудал нь С зөвшөөрөлтэй хамааралгүй, өөр тусдаа асуудал. “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-тай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон асуудал нь С зөвшөөрөлтэй хамааралтай. Манай үйлчлүүлэгчийг “Буман трейд” ХХК-ийн авто тээврийн хэрэгслийг үзлэг, оношилгоонд оролцуулах, дүгнэлт гаргуулах, шаардлага хангаснаар цахим орчинд бүртгүүлэх ажиллагааг С.*******гоор хийлгүүлсэн гээд байгаа. Гэтэл С.*******д тийм эрх байхгүй, ажлын байрны чиг үүрэгт нь байхгүй. Хавтаст хэрэгт С.*******гийн албан тушаалын тодорхойлолт авагдсан. Ингэж ойлгомжгүй байдлаар шийтгэх тогтоол гаргасан учраас шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.

          Миний үйлчлүүлэгч Б.******* нь энгийн бизнес эрхлэгч. Түүнд авлигал өгөх шаардлага, сонирхол байхгүй. Тухайн үед “Буман трейд” ХХК-ийн захирал байгаагүй. С.******* тийм ажлыг хийгээгүй байсан. Утас өгсөн үйл баримтыг ийм зүйлтэй холбоод тэр нь нотлогдохгүй байгаа. Хэдэн машин, яаж үзлэгт оруулсан талаар юу ч байхгүй. Тухайн үед С.******* өөр ажил хийдэг байсан. Техникийн үзлэг, оношилгоо хийх, дүгнэлт гаргах албан үүрэг түүнд байгаагүй. Ийм нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******гийн үйлдэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

          Эцэст нь хэлэхэд Авлигатай тэмцэх байгууллагаас хэргийг шалгахдаа өөрсдийн чиг, баримжааг тусгаад ямар ч хамааралгүй хүмүүст зохиомлоор ял тулгадаг, яллаж оруулж ирдэг, шүүхээр шийдвэрлүүлдэг энэ асуудал хавтгайрч байна. Авлигатай тэмцэх байгууллага гэсэн статус болон бусад байдлаар давуу байдал үүсгэж холбоогүй зүйлүүдийг холбож хүмүүсийг хохироож байгаа байдал харагдаад байдаг. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ асуудлыг анхаарч үзээч.  Авлигатай тэмцэх байгууллагын заасан болгон гэмт хэрэг болно гэж яваад байна. Гэтэл энд нотлогдоогүй олон асуудал байгаа. Энэ хүн авлигал өгсөн, энэ  хүн авлигал авсан, энэ хүн ийм хууль зөрчсөн гээд энэ нь цаашаа шууд яваад байгааг шүүх анхаарч үзээч гэв.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Буман трейд” ХХК-ийн захирал Б.*******гаас iPhone 13 маркийн утас хахуульд авсан гэж буруутгасан. IPhone 13 маркийн утас авсан үйл баримттай маргаж байгаа зүйл байхгүй. Хэрэгт энэ үйл баримттай холбоотой нотлох баримт авагдсан. Гэвч хавтаст хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг нотлох хангалттай нотлох баримт авагдаагүй. Учир нь хоёр этгээд хоорондоо утас өгсөн, авсан асуудал болгон хахууль авах гэмт хэрэг болохгүй. Үүнд нэгдүгээрт хахууль авч байгаа хүний эрх ашиг, нөгөө талаас хахууль өгч байгаа хүнд өөрийн ажил хэргээ бүтээх гэсэн зорилго байх ёстой. Энэ хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 21-ний өдрийн хоорондох С зөвшөөрөлтэй холбоотой асуудал шалгагдсан. Энэ утас өгч авсан асуудал нь шалгалтаас өмнө буюу буюу 10 дугаар сард болсон. Ингээд С зөвшөөрөлтэй холбоотой асуудалтай холбох боломжгүй болонгуут нь прокурорын зүгээс Б.******* гэдэг хүн нь “Буман трейд” ХХК-тай. Тиймээс “Буман трейд” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд үзлэг оношилгоо хийх зорилгоор өгчихлөө гэж субьектив байдлаар хандаж, дүгнэлт хийсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Буман трейд” ХХК-ийн захирал Б.******* гэдэг хүн дурдагдаад байгаа болохоос “Буман трейд” ХХК нь тээврийн үйл ажиллагаа явуулдаг эсэх,  нэр дээр нь тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол хэдэн тээврийн хэрэгсэл байдаг, IPhone 13 маркийн утас авсан гэх 2021 оны 10 дугаар сард “Буман трейд” ХХК-ийн хэдэн тээврийн хэрэгсэлд ямар үзлэг, оношилгоо хийх шаардлагатай байсан, тухайн үед эвдэрсэн тээврийн хэрэгсэл байсан эсэх үйл баримтыг тогтоогоогүй байж С.******* нь Б.*******гийн компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн үзлэгийн бодит дүгнэлт гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.*******гаас iPhone 13 маркийн утсыг хахуульд авсан гэж яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дүгнэсэн. С.******* нь Авто тээврийн үндэсний төвийн хяналтын мэргэжилтэн. Гэтэл С.*******д Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт ирж “Буман трейд” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх чиг үүрэг байсан эсэх, ийм эрх хэмжээтэй албан тушаалтан мөн эсэхийг тогтоогоогүй. Энэ хоёр хүн хоорондоо утас өгөлцөж авалцсан байна. Нэг нь Авто тээврийн үндэсний төвд ажилладаг юм байна гэх үүднээс үүнийг гэмт хэрэг болгож, субьектив дүгнэлт гаргасан.  Дүгнэлтэд дурдаад байгаа шиг С.******* “Буман трейд” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоо хийдэг эсэх нь тогтоогдоогүй, “Буман трейд” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл байдаг эсэх, тээврийн үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тогтоогдоогүй, хавтаст хэрэгт үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй. Гэтэл юунд үндэслэж ийм дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй. Шүүх нотлох баримтад үндэслэж үнэн бодит дүгнэлт хийлгүйгээр шийдэж шийтгэх тогтоол гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

          Хууль зүйн хувьд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу хахууль авсантай холбоотой нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг гарсан байдал, объектив байдлын шинж, субьектив санаа зорилго нь бүрэн, хангалттай нотлогдоогүй.

          Мөн С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээр буруутгаж, шийтгэхдээ хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдаагүй, ямар нэгэн нотлох баримтад үндэслэлгүй гэм буруутайд тооцсон нөхцөл байдал харагддаг. С.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үйлдэл. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас объектив талын үйл баримт буюу тухайн үед үзлэг, оношилгооны асуудал үүссэн эсэх нь тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

 

        Шүүгдэгч К.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Эсэргүүцэл болон яллах дүгнэлтэд техникийн хяналтын үзлэг, оношилгоо гэсэн асуудлын талаар дурдсан байдаг. Гэтэл бид нар техникийн хяналтын үзлэг, оношилгоо хийдэггүй. Үүнийг хийх эрх бүхий албан тушаалтан биш. өөс тусгайлан үзлэг, оношилгоо хийдэг. Бид нар энэ үйл ажиллагаанд оролцдоггүй. Гэтэл техникийн хяналтын үзлэг, оношилгоо гаргасан гэсэн буруу, зөрүүтэй нөхцөл байдлыг оруулж ирсэн.

          Хоёрдугаарт С зөвшөөрөлтэй холбоотой асуудал байгаа. Тухай үед ч одоо ч манай компани С зөвшөөрөл олгодоггүй. Тухай үед боомтын зөвлөлдөх байгууллага хурлаараа шийдэж, тоо, хэмжээгээ тогтоож, зөвшөөрлөө олгодог байсан. Одоо уурхай олгож байгаа. Тухайн үед тээврийн хэрэгсэл явуулах зөвшөөрлийг боомтын зөвлөл олгодог байсан. С зөвшөөрөл олгох зорилготой гэж яллах дүгнэлт болон эсэргүүцэлд дурдсан байгаатай санал нийлэхгүй. Яагаад ингэж дүгнэснийг ч ойлгохгүй байна. Мөн жолоочийн тоо гэж байгаа. Тухайн үед жолоочийн тоог бид нар тоолдоггүй байсан. Би ч тоолоогүй. Г.******* ч тоолоогүй. Жолоочийг Мэргэжлийн хяналтын байгууллага ахалж Цагдаагийн байгууллага, Хилийн цэргийн байгууллагын онцгой комисс болон манай байгууллагын төлөөлөл оролцож тоолоод, шуурхай штаб дээр очиж өөрсдөө нэгтгэдэг байсан. Бид нар тоог нь нэгтгэдэггүй байсан. Яагаад Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудтай жолоочийн тооны асуудлыг холбож тайлбарлаад байгааг нь ойлгоогүй. Гэтэл хагас жил сошиалаар яллуулсан. Сүүлдээ өсвөр насны охин маань сэтгэл гутралд орсон. Ангийн хүүхдүүд нь чичилж, танай аав ингэсэн гэсэн гэдэг нөхцөл байдал үүссэн. Хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа нь хүнийг сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Гэр бүл, ах дүү, хамаатан саданг маань хүнд нөхцөл байдалд оруулж хохироосон. Би үүнийг өөрийн биеэрээ мэдэрсэн. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэв.

        Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2 үйлдэл хийгээд түүндээ буруутгагдсан. Хоёулан дээр нь өөрийн чадах хэмжээгээр албан ёсны нотлох баримтыг гаргаж өгсөн. К.******* даргын хувьд тоо нэмсэн асуудал дээр албан ёсны, албан бичгээр ирсэн байсныг үндэслэн шийдвэрлэсэн. Хоёрдугаарт Л.*******оос авлигал авсан хэргийн хувьд 2, 3 байгууллагад түргэвчилсэн оношлуур зарсны нэг нь Л.******* байсан. Дансны хуулга болон Л.*******ийн оношлуураа хүлээж авсан, надад оношлуураа авсан баримт нь ирчихсэн байхад үүнийг авлигал гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Монгол улсын шүүх шийдвэрээ гаргасан учраас би шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар, Х.Баатарбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуулыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Ганхөлөг нь

 

1. Нийтийн албан тушаалтан буюу ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан яллагдагч К.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдрөөс 28-ны өдрийн хооронд томилолтоор ажиллах үедээ битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байсан Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх”, 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.2-т “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-т “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-т “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “By Юун Далай”-ийн /VVu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.*******аар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “*******” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.******* нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн By Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, мөн “...Автотээврийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2.1-д “авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг /авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/ бүрэн хийх”,

191.2.2-д техникийн хяналтын үзлэгийн талаарх дүрэм, журам, стандартыг мөрдөх” шаардлагыг хангана...” гэх заалтыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаанхад нэртэй газар байрлах “Гашуунсухайт” боомтоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Ганц модны” боомтын чиглэлд экспорт, импортын тээвэрлэлт явуулдаг “” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 6 тээврийн хэрэгслүүдэд ачаа тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан тухай дүгнэлт гаргуулахаар улсын байцаагч Г.ид үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж, цахим системд бүртгүүлэх үүргийг өгч “” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

2.  Нийтийн албан тушаалтан буюу ийн хөдөлгөөний удирдлагын мэргэжилтэн яллагдагч Г.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан яллагдагч К.*******той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх”, 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.2-т “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-т “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-т “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “By Юун Далай”-ийн /VVu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.*******аар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “*******” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “*******” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.******* нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн By Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүргийг гүйцэтгэх үедээ өөрийн танил болох Л.*******ид түүний эзэмшлийн “” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.*******оос 5000000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрөл С.Амгалангийн “Хаан” банкны дугаарын дансаар дамжуулан 5000000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 

3. Нийтийн албан тушаалтан буюу ийн хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн, яллагдагч С.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн тулгалт, бүртгэлт хийх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа Буман трейд” ХХК-ийн захирал Б.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх’’ 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т "...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,

Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-т “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-өөс танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүээр зүйлийн  3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн танил болох Буман трейд” ХХК-ийн захирал Б.*******гийн “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.*******гаас Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ай фоне 13” маркийн гар утсыг Д.гээр дамжуулан хахуульд авсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 

4. “Буман трейд” ХХК-ийн захирал яллагдагч Б.******* нь  “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” давуу байдал бий болгох зорилгоор С.*******гийн “Автотээвэрийн үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “" загварын гар утсыг хахуульд өгсөн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.*******той үйлдлээрээ санаатай нэгдэж, яллагдагч С.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-өөс танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар оролцсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

5. “” ХХК-ийн захирал, яллагдагч Л.******* нь улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.*******аас компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардахад нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний хамаарал бүхий иргэн С.Амгалангийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот дансаар дамжуулан 5000000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Ганхөлөг нь “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” агуулга бүхий эсэргүүцлийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нь “С.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг нь “Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

 Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцож хэрэгт тусгасан талаарх нэг хавтас нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна.”, 2.1-д “төрийн болон албаны нууц, байгууллагны нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх” гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх нь шүүх хуралдааныг нээлттэй явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн “Шүүгдэгч К.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болох хэдий ч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгдэгч Г.*******тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна”, “Автотээврийн Үндэсний төвийн хэлтсийн даргаар ажилладаг шүүгдэгч К.******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,2-т заасан нийтийн албан тушаалтан мөн боловч эрх хэмжээнийхээ хүрээнд, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтэнгүүдэд үүрэг өгсөн үйлдлийг нөлөөлсөн, бусдад давуу байдал бий болгосон, дэмжсэн идэвхтэй үйлдэл гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.”, “Шүүгдэгч К.*******ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа шүүгдэгч Г.*******тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаас гадна энэ гэмт хэргийн гүйцэтгэгч, хатгагч нь нийтийн нийтийн албан тушаалтнаас өөр этгээд байж болох боловч шүүгдэгч Г.*******, С.*******, Б.******* нарыг дээрх хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлагыг тус тус хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хяналтын прокурор Г.Ганхөлөгийн “...шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс К.*******, Г.******* нарын үйлдлийг тогтоохдоо ...гэмт үйлдлийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд Хилийн Гашуун сухайт боомтын зөвлөл, шуурхай штаб болон “” төрийн өмчит үйлдвэрийн газраас нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тоог өөрчлөх, мөн жолооч нар дутуу тоологдсон гэх нөхцөл байдал үүсээгүй байхад ...К.*******оос тус үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж хууль бус үүрэг даалгавар өгсөн, ...Г.******* нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдгийг мэдсээр байж гүйцэтгэхээс татгалзалгүйгээр тоон мэдээг өөрчилсөн үйлдлийн үр дүнд нийтийн албан тушаалтны хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах, шударга байх зарчим алдагдаж ...нэр бүхий хуулийн этгээдүүд давуу байдал бий болсон гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.”,

“Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шалгасан, хавтаст хэрэгт тусгасан, яллах дүгнэлтэд дурдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах талын баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтуудыг шийдвэртээ тусгаж, дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч К.*******ын үйлдлийг “...эрх хэмжээнийхээ хүрээнд, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтнүүдэд үүрэг өгсөн үйлдлийг нөлөөлсөн, бусдад давуу байдал бий болгосон, дэмжсэн идэвхтэй үйлдэл гэж үзэхгүй...” гэж хэт ерөнхий байдлаар тайлбарлаж цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “...Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ..." гэж заасантай нийцэхгүй буюу ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.”,  “...К.*******оос эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “” ХХК-д давуу байдал бий болгосон...” гэх хэргийн нөхцөл байдалд огт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр цагаатгасан үндэслэл нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэж заасныг баримтлаагүй.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Авлигын эсрэг конвенц”-ын 2 дугаар зүйлийн 1-д “...(ii) оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлнэ. Харин энэхүү конвенцийн II бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор “төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно гэж тодорхойлон Авлигын хэргийн субъектэд хамааруулж заасан тул шүүгдэгч С.*******, Г.******* нарын гүйцэтгэж буй чиг үүрэг, эрхэлж буй албан тушаалаас нь хамаарч нийтийн албан тушаалтан мөн гэж үзсэн болно.”,             

Иймд анхан шатны шүүхээс С.*******, Г.******* нарыг нийтийн албан тушаалтан биш буюу гэмт хэргийн субъект биш байна гэж дүгнэн Г.*******, С.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Г.*******, С.*******, Б.******* нарыг дээрх хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй...” гэж дурдсан атал “...гэмт хэргийн субъект биш байна...” гэж дүгнэн зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасантай нийцэхгүй байна.

 “” төрийн өмчит үйлдвэрийн газрын “GPS” хариуцсан мэргэжилтэн Г.*******, авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъектэд хамаарч байх тул анхан шатны шүүхээс С.*******, Г.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч К.*******, Г.*******, С.*******, Б.*******, Л.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай” эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

         Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул  Г.*******, К.*******, С.*******, Б.*******, Л.******* нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Г.*******, К.*******, С.*******, Б.*******, Л.******* нарт холбогдох 2101000250064 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

 

          3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.*******, К.*******, С.*******, Б.*******, Л.******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Х.ГЭРЭЛМАА

 

                                  ШҮҮГЧИД                                                    Л.УГТАХБАЯР

 

                                                                                                     Ш.ТӨМӨРБААТАР