| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Должинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0389/З |
| Дугаар | 128/ШШ2026/0684 |
| Огноо | 2026-07-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2026/0684
2026 07 21 128/ШШ2026/0684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ө ” ХХК /рд:/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.М
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Е-
Гуравдагч этгээд: “Еба ” ХХК /рд:/
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Г
Өмгөөлөгч: Е.М
Өмгөөлөгч: С.П нарын хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Б.Б /цахим/, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Е-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Е.М /цахим/, С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар эцэслэн тодорхойлсон. Үүнд:
1.1. Нэхэмжлэгчээс 2026 оны 03 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ: “1/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ ШШГЕГ/2 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “ ” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хүчингүй болгуулах, 2/Тендерт “ ” ХХК-ийг шалгаруулсан тухай мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах, 3/“Ө ” ХХК-ийн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А- дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, “Ө ” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
1.2. Улмаар нэхэмжлэгч нь 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар тодруулж, ихэсгэсэн болно.
“1/ “ констаркшн” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах,
2/ Төрийн худалдан авах ажиллагааны газрын “Еба ” ХХК-д хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/ дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,
3/ “Ө ” ХХК-д хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/357 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,
4/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум/, ШШГЕГ/2 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Еба ” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №03 дугаар Үнэлгээний хорооны шийдвэр (зөвлөмж)-ийг хүчингүй болгуулах,
5/ Тендерт “Еба ” ХХК-ийг шалгаруулсан тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/732 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,
6/ “Ө ” ХХК-ийн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А- дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин үнэлүүлэх,
7/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “ ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах”.
1.3. Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн тухайд:
2.1.Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ УТ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий Үнэлгээний хороо /1Хавтас хэрэг (цаашид “Хх” гэх)-ийн 42 дахь тал/-г байгуулж, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас ШШГЕГ/202360101001 дугаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх” тендер шалгаруулалтын Тендерийн баримт бичиг (цаашид “ТББ” гэх)-ийг баталжээ. /1Хх-ийн 46-84 дэх тал/
2.2. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум/-ын ажлыг нийт 6,467,800,000 (зургаан тэрбум дөрвөн зуун жаран долоон сая найман зуу мянга) төгрөгийн төсөвт өртөгтэй, 2026 онд 1,649,300,000 (нэг тэрбум зургаан зуун дөчин е сая гурван зуун мянга) төгрөгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй тендер шалгаруулалтын зарлалыг тендерийн цахим системд байршуулсан[1] байдаг.
2.3. Тус тендерт Монополын эсрэг газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/239 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор өөрчлөлт оруулахыг даалгасан тул тусгай зөвшөөрлийн холбогдох шаардлагыг бууруулж тендерийн нээлтийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр явуулжээ.
2.4. Тендер шалгаруулалтад нийт 8 (найм) оролцогч санал ирүүлснээс Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжөөр “Еба ” ХХК-ийн тендерийн саналыг “хамгийн сайн” гэж дүгнэсэн байдаг. Харин нэхэмжлэгч “Ө ” ХХК нь 3 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
2.5. Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/ дугаар албан бичгээр “Еба ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/ дугаар албан бичгээр “Алтайшар говь” ХХК, А-1/ дугаар албан бичгээр “Виктори Буйлдинг” ХХК, “Бапкер” ХХК-ийн түншлэлд, А-1/ дугаар албан бичгээр “*******-*******” ХХК, А-1/357 дугаар албан бичгээр “Ө ” ХХК, А-1/358 дугаар албан бичгээр “Турлиахт” ХХК-д тус тус мэдэгдэл хүргүүлжээ.
2.6. “Ө ” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/ дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрүүдийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь тус гомдлыг хянаад 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/ дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Еба ” ХХК-ийн тендерийг дахиж хянахыг захиалагчид даалгажээ.
2.7. Сангийн яамны уг шийдвэрийн хүрээнд төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын үнэлгээний хороо дахин хуралдаж, “Еба ” ХХК-ийн тендерийг хянаад 2026 оны 03 сарын 24-ний өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.8. Цаашлаад Төрийн худалдан авах ажиллагааны газар (цаашид “ТХААГ” эсхүл “хариуцагч” гэх)-аас 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А- дугаар албан бичгээр “Ө ” ХХК-д үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгджээ.
2.9. “Ө ” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2026/2833 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.
Гурав. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Манай компани Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баянөлгий, өлгий сум/ ШШГЕГ/2/01/01 урилгын дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/357 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг www.tender.gov.mn цахим сайтад 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байршуулсан даруйд хүлээн авч танилцахад "Ө " ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг хангасан боловч өндөр үнийн санал ирүүлсэн гээд " " ХХК-ийг шалгаруулсан. Тендерийн Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрүүд нь хуульд нийцээгүй, ... " " ХХК нь дараах байдлаар тендерийн шаардлага болон хуулийг зөрчиж байна. Үүнд:
1/ ТШЗ-ны 17.1-ийн 1(б)-д заасан “…Ажилтны сургууль төгс дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсролын яамны мэдээллийн сангаас шалгана. ...” гэснийг Еба " ХХК-ийн Халаалт, агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон С.Д******* /рд: БЭ85101319 / -ны дипломыг ШУТИС-ийн цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд Сантехник, инженерийн байгууламж D58040/ мэргэжлээр суралцаж төгс нь ...шаардлага хангаагүй, мэргэжлийн индекс нь тараагүй байхад ашиг сонирхлын зөрчилтэй үнэлгээ хийж шалгаруулсан гэж үзэж байна.
2/ ТШЗ-ийн 19.1-ийн (г)-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ.” гэснийг "Еба " ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд санал болгосон Ж.Дауырбекийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон ******* дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн УГ1902 дугаартай гэрчилгээнүүд ирүүлсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн A/370 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-ын 5.8-д "ХАБЭА-н сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэл жил байна" гэж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-ын 6.7-д "ХАБЭА-н сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил байна" гэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Журам батлах тухай" А/130 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4.16-д "ХАБЭА-н ажилтны сургалтыг төгсөгчдөд олгох гэрчилгээ нь 3 жилийн хугацаатай байх..." гэж зааснаар гэрчилгээ 3 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон байгаа нь шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Төрийн худалдан авах ажиллагааны газар үнэлгээ хийхдээ хууль, батлагдсан журмыг компаниудад ялгавартай байдлаар хууль ёсны дагуу ашиглахгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм.Төрийн худалдан авах ажиллагааны газар 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/5441 дугаар мэдэгдлээрээ “гэрчилгээ 3 жилийн хугацаанд хүчинтэй байх" гэх шаардлага хангаагүй гэж оролцогчийн тендерээс татгалзаж байжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газар ижил тохиолдолд ижил шийдвэр гаргах ёстой. Журмаар тодорхой зохицуулсан асуудлаар бодитой гомдол гаргаж, өөрийнх нь урьд хүргүүлж байсан мэдэгдлийг гомдолд хавсарган өг ч шаардлага хангаагүй " " ХХК-ийг шалгаруулсан нь худалдан авах ажиллагаа шударга бус явагдсан байгааг илтгэж байна.
3/ ТШЗ-ийн 19.1-ийн (б)-д “Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь тухайн төсөл, арга хэмжээнд зориулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн, машин механизмын улсын дугаар, ашиглах хугацаа, түрээсийн төлбөр бусад шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан байх шаардлагатай.” гэснийг "Еба " ХХК-ийн тендерт санал болгосон 8190******* улсын дугаартай автокраныг Авто тээврийн https://smartcar.mn/ https://www.autobox.mn/Autobox шалгаж үзэхэд 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш иргэн Көпберген овогтой Серикбол /рд:БЙ77102016/-ын нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл тул шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна. "Еба " ХХК нь 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №26/10 дугаартай гэрээг "М******* *******" ХХК-тай тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ хийж ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь тухайн төсөл, арга хэмжээнд зориулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн, машин механизмын улсын дугаар, ашиглах хугацаа, түрээсийн төлбөр бусад шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан байх шаардлагатай гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шаардлага хангаагүй байхад шаардлага хангасан мэтээр үнэлж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл.
... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана", 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох", 28.1.2-т "шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай", 50 дугаар зүйлийн 50.2-т "Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ", 50.2.3-д "захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх" гэж заасны дагуу Үнэлгээний хороо зөвлөмж гаргаж, үүний дагуу Захиалагчаас шалгарсан компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад оролцогчдод шалгараагүй тухай мэдэгдэл хүргэгддэг. Үнэлгээний хорооны зөвлөмж болон Захиалагчийн мэдэгдлүүдийн огноо, дугаарыг тендерт оролцогч мэдэх боломжгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна. Ингэснээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мэдэгдэл болон үнэлгээний хорооны огноо, дугаарыг тодорхойлох болно...” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, “ЭБА ” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Ж.Дауырбек гэдэг хүнийг санал болгосон. Журамд заасны дагуу уг ажилтны гэрчилгээний хугацаа хүчинтэй байх ёстой байсан бол өнөөдрийн байдлаар журмын хугацаа хэтэрч, хууль зөрч буюу хүчингүй болсон байна. Хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний хувьд Ж.Д******* санал болгосон нь Хяналт шалгалтын зааварчилгааны 19.1-ийг зөрч гэж үзэж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар тушаалаар журам батлагдсан бөгөөд уг журмын 4.16-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сургалтын төгсөгчдөд олгох гэрчилгээ 3 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан. Энэ шаардлагыг зөрч нь илэрхий байна. Тус ажлын байранд эрүүл ахуйн ажилтны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон ******* дугаартай гэрчилгээтэй ажилтан ажиллаж байсан бөгөөд тендерийн үнэлгээ хийгдсэнээс хойш гэрчилгээний хугацааг сунгасан байдаг. Тендерийн үнэлгээ хийгдэх үед буюу 02 болон 03 дугаар сард уг гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан байсан гэж үзэж байна. Тийм учраас “ЭБА ” ХХК-ийг энэ үндэслэлээр шалгаруулж болохгүй байсан бөгөөд техникийн шалгуурыг хангаагүй гэж үзэж байна. Дараагийн үндэслэл нь 81-90 ******* улсын дугаартай автокрантай холбоотой. Уг автокран хоёр компанийн нэр, эсхүл иргэний нэр дээр байсан эсэх талаар маргаан үүсээд байна. М******* Ундарга компанийн нэр дээр байсныг “ЭБА ” компани 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлж авсан гэсэн баримт бий. Үүнээс өмнө ямар нөхцөл байдал тогтоогдож байсныг харвал, Авто тээврийн үндэсний төвөөс албан ёсоор хөтөлдөг мэдээллийн сан болох Smartcar.mn, Autobox.mn платформын мэдээллээр уг автокран хувь хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Энэ баримтыг бид гаргаж өг бөгөөд цахим баримт судлах аргаар үнэлж байсан. Мөн шүүх Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа авсан бөгөөд уг лавлагаагаар 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “М******* Ундарга” ХХК-иас “ЭБА ” компани руу хуулийн этгээдийн нэр дээр шилжсэн нь тогтоогдож байна. Тендерийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нээсэн бөгөөд тендер нээснээс хойш тендерийн баримт бичгийг өөрчлөхийг хориглодог. Энэ талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлд зохицуулалт заасан байдаг. Хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлахад, “М******* Ундарга” компанийн нэр дээр түрээсийн гэрээгээр нотариатаар баталгаажуулан ажиллуулж байсан тоног төхөөрөмжөө санал болгосон гэдэг. Дараа нь энэ нөхцөл байдал өөрчлөгдөж, тоног төхөөрөмжийг өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд үүнийгээ давуу тал гэж тайлбарлаж, маргаж байгаа. Гэтэл хууль үүнийг тодорхой зохицуулсан байдаг. Тендер нээх үед тендерт оролцогчид ямар баримтыг үндэслэж хүргүүлэх ёстой вэ гэвэл зөвхөн тендерт ирүүлсэн баримт байх ёстой бөгөөд цаашид тэр баримтыг өөрчлөхийг хориглосон зохицуулалт хуульд байдаг. Гэтэл тендерийн баримтад заасан, санал болгосон тоног төхөөрөмжийн эзэмшигчийг өөрчилж, үүнийгээ Үнэлгээний хороонд мэдэгдэхгүйгээр үнэлгээ хийгдэж болохгүй. Тендерийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болон 03 дугаар сарын 24-ний өдөр гэсэн хоёр удаа үнэлсэн. Эхний үнэлгээ хийх үед автокран “М******* Ундарга” компанийн нэр дээр байсан бол сүүлийн үнэлгээ хийх үед “ЭБА ” компанийн нэр дээр шилжсэн байсан. Үнэлгээний хороо зөвлөмжөө гаргахдаа тэднийг үнэлэх үндэслэл болсон баримтууд яагаад өөрчлөгдөж байгааг, тендерт оролцогч яагаад дураараа өөрчилж, үүнийгээ Үнэлгээний хороонд мэдэгдэхгүйгээр хуучин баримтыг хүчингүй болгож, шинэ баримтад үндэслэн шийдвэр гаргаж байгааг нягтлаагүй. Энэ нөхцөл байдал нь Үнэлгээний хорооны зүгээс илэрхий алдаатай үйл ажиллагаа байсныг харуулж байна. Энэ үйл ажиллагаа нь процессын эрх зүйн шаардлага болон нотариатын эрх зүйн шаардлагыг аль алиныг нь хангасан байх ёстой. Тендерийн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд тендерийг үнэлэх, захиалагч шийдвэр гаргах тухай зохицуулалтыг хуульчилсан. Үнэлгээний хороо зөвлөмж гаргах нь захиргааны акт мөн бөгөөд захиалагч мэдэгдэл хүргүүлэх нь мөн захиргааны акт гэж ойлгож байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны актын шинжийг тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, эрх зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаа гэж заасан. Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, эрх зүйн үр дагавар бий болгож байгаа шинж аль шийдвэрт хамаарч байгааг тодорхойлох асуудал урьдчилсан хэлэлцүүлгээс эхлээд өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Үүний дагуу бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмж хүчинтэй гэж байгаа хэдий ч 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, 27-ны өдрийн мэдэгдэл, 03 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөмж, 25-ны өдрийн мэдэгдэл гэсэн дөрвөн бичиг байгаа бөгөөд эдгээрийн алийг нь баримтлахыг нэхэмжлэгч ойлгохгүй байна. Захиргааны үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцэж байх ёстой. Эдгээр зарчмын үүднээс авч үзвэл, Үнэлгээний хороо хоёр удаа зөвлөмж, захиалагч хоёр удаа мэдэгдэл гаргасан нь, аль аль нь яагаад хүчинтэй байгаа, алиных нь хүрээнд шүүх нөхцөл байдлыг дүгнэх, маргаан явагдах ёстой вэ гэдэг нь ойлгомжгүй хэвээр байна. Хариуцагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариу тайлбараа бичгээр өгөх ёстой бөгөөд энэ нь талуудын мэтгэлцэх эрх, тэгш байдлын зарчимтай холбоотой. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр төлөөлөгчийн хэлж байгаа тайлбараар захиргааны үйл ажиллагаа 02 дугаар сарын 25-ны зөвлөмж, 27-ны мэдэгдэл, 03 дугаар сарын 24-ний зөвлөмж, 25-ны мэдэгдэл гэсэн бичгүүдээр зэрэг хэрэгжээд явж байна гэдэг нөхцөл байдал хуульд байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1-д захиалагч гурван төрлийн шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой гэж заасан: 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.2-т шаардлага хангасан боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендерийг шалгараагүй гэж мэдэгдэх, гурав дахьд нь шаардлага хангаагүй оролцогчийн тендерээс татгалзах шийдвэр гаргах. Гэтэл 03 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөмж, 03 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлээс харагдаж байгаагаар өмнөх захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээх гэсэн шийдвэрийг гаргасан байна. Сангийн яам нь тендерийг анхан шатны журмаар хянан үздэг, худалдан авах ажиллагааны улсын хэмжээний удирдлагын журмаар хянадаг төрийн захиргааны төв байгууллага бөгөөд тухайн чиг үүргийнхээ хүрээнд “ЭБА ” компаниас гаргасан гурван үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж, тендерийг дахин үнэлж, нягтлах шийдвэр гаргасан. ... Төрийн худалдан авах ажиллагааны газар 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Ө ” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлдээ “2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/357 дугаар бичгээр хүргүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдэж байна” гэж, “ ” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлдээ “Дээрх шийдвэрийн дагуу хянан үзэж, ...2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/357 дугаар бичгээр хүргүүлсэн танай компанид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн болно” гэжээ. ... 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэл, 2026 оны 03 дугаар сарын мэдэгдлүүдийн аль аль нь хүчинтэй” гэж тайлбарласан. Иймд үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөмж, захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдлүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн...” гэв.
Дөрөв. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:
4.1. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар (цаашид “ТХААГ” гэх) болон үнэлгээний хороо нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тендерийн нээлтийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нээхэд 8 оролцогч тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо хуульд зааснаар тендерийн үнэлгээг хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу оролцогч нарт мэдэгдлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д нийтэлж хүргүүлсэн. "Ө " ХХК нь захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянан үзэж 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/ дугаартай албан бичгээр "ЕБА " ХХК -ийн санал болгосон 8109 ******* улсын дугаартай автокран, халаалт агаар сэлгэлтийн инженерт санал болгосон С.Д*******ы мэргэжилтэй холбоотой гаргасан гомдлыг захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ж.Дауырбекийн гэрчилгээтэй холбоотой асуудлыг нягтлан үзэж "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-д заасныг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн. Тус шийдвэрийн дагуу үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр "ЕБА " ХХК-ийн санал болгосон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ж.Дауырбекийн гэрчилгээтэй холбоотой тендерийн үнэлгээг дахин хянан үзэж, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэж, оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага болон үндэслэлд дурдагдсан асуудал дараах байдлаар няцаагдана.
1/"Еба констрашкн" ХХК-ийн халаалт, агаар сэлгэлтийн инженер С.Д*******тай холбоотой асуудлын тухайд, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д 3 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагатай Халаалт агаар сэлгэлтийн инженер байх шаардлага тавьсан. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээс "Еба констрашкн" ХХК-ийн санал болгож буй хүний нөөцийн мэдээллийг татан үзэхэд халаалт, агаар сэлгэлтийн инженерээр С.Д*******ыг санал болгосон. С.Д******* нь ... тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн.
2/"Еба констрашкн" ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ж.Дауырбекийн гэрчилгээтэй холбоотой асуудлын тухайд "Еба констрашкн" ХХК-аас ирүүлсэн материалд Ж.Дауырбекийн "Менежер карьерийн институт"-ийн 2018, 2021 оны "Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан"-ны гэрчилгээг ирүүлсэн. Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам", Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам", Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/173 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-аар хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд олгох гэрчилгээний хугацааны талаар зохицуулагдаагүй, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам"-ыг буцаан хэрэглэхгүй тул тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн.
3/ "Еба констрашкн" ХХК-ийн 8190 ******* улсын дугаартай автокрантай холбоотой асуудлын тухайд тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д “Машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, зориулалт нь Автокран, хүчин чадал 5тн гэж, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. б) Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь тухайн төсөл, арга хэмжээнд зориулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн, машин механизмын улсын дугаар, ашиглах хугацаа, түрээсийн төлбөр бусад шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан байх шаардлагатай" гэж заасан. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээс "Еба констрашкн" ХХК-ийн санал болгож буй машин механизм, тоног төхөөрөмжийг татан үзэхэд 8190******* улсын дугаар бүхий автокран санал болгосон бөгөөд эзэмшигч нь "М******* *******" ХХК байсан. "Еба констрашкн" ХХК-аас ирүүлсэн материалд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26/10 дугаар бүхий “Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ"-г зориулалт, төлбөр, хугацаа зэргийг тусган "М******* *******" ХХК-ийн захирал К.Серикболтой байгуулан ирүүлсэн тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн. Иймд тус төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
4.2. Хариуцагч ТХАГГ болон үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... “ЭБА ” ХХК-ийн Ж.Дауырбекийн гэрчилгээтэй холбоотой асуудлын тухайд, Менежер Карьеринг Институтийн 2018, 2021 оны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээг ирүүлсэн. Уг гэрчилгээ нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 33 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам, мөн 2019 оны 370 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны шалгалт авах журам, мөн 2021 оны холбогдох журмуудын хүрээнд хэрэгжсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2025 оны 130 дугаар тушаалаар батлагдсан журам 2025 онд батлагдсан бөгөөд энэ журмаас өмнөх журмуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хүчинтэй хугацааны талаар зохицуулалт байхгүй байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрчилгээний хүчин төгөлдөр байдлын хэсэгт Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9-д заасныг хэрэгжүүлж, дахин нягталж үзэхийг үүрэг болгосон хариу ирсэн. Энэ дагуу бид тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны дүрмийг үндэслэн, тухайн журмаар гэрчилгээний хугацааны зохицуулалт байгаагүй болохыг Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. 81-90 ******* улсын дугаартай автокрантай холбоотой асуудлын тухайд, төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр тендерт оролцогч машин, тоног төхөөрөмжөө нотариатаар баталгаажуулан санал болгодог. Санал болгосон тоног төхөөрөмжийн мэдээллийг бид Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас ХУР системээр шалгадаг бөгөөд тендер нээсэн өдрийн байдлаар шалгасан лавлагааг нотлох баримт шинжлэн судлах хэсэгт судлуулъя. Уг лавлагаагаар тухайн машин “М******* Ундарга” компанийн эзэмшилд байсан тул энэ агуулгаар Үнэлгээний хороо үнэлгээгээ хийсэн бөгөөд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байдлаар ирүүлсэн байсан. Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерийн үнэлгээг хийсэн. ... Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Ж.Дауырбектэй холбоотой гаргасан үндэслэлдээ, төгсөгчдөд олгох гэрчилгээний хугацааг эш татаж, 2019, 2023 онд сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил байна гэдгийг бичсэн байсныг дурдах нь зүйтэй. Захиргааны ерөнхий хуульд хууль, дүрэм, журмыг буцаан хэрэглэхгүй гэсэн гол зарчим байдаг тул 2025 оны сайдын 130 дугаар тушаалыг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Захиргааны актын тухай маргаантай холбогдуулан, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд зааснаар Сангийн яам урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Үнэлгээний хорооны анхны зөвлөмж, шийдвэрийг авч үзээд дахин нягтлахыг үүрэг болгосон, эрх зүйн үр дагавар бүхий албан бичиг гаргасан байгаа. Үүний дараа Үнэлгээний хороо дахин хуралдаж зөвлөмжөө гаргасан. Энэ талаар 2023 оны Улсын дээд шүүхийн нэгэн шийдвэр байдаг бөгөөд уг шийдвэрт үнэлгээний хорооны шийдвэр захиргааны актын үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн байдаг тул энэ дээр захиргааны акт биш гэж маргах үндэслэлгүй. ...” гэв.
4.3. Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (цаашид “ШШГЕГ” гэх) шүүхэд ирүүлсэн ирүүлсэн тайлбартаа: “...”Ө констакшн” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “хэмнэлттэй байх” үндсэн зарчим, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах зарчмыг эсэргүүцэж, шаардлагагүй нэхэмжлэл гаргаж байна. ... Тус ерөнхий газар нь Сангийн яам болон Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-1/1036 дугаар Хууль зүй, дотоод хэргийн яам болон хувийг тус газарт ирүүлсэн албан бичиг, хавсралтаар ирүүлсэн зөвлөмжийн дагуу ШШГЕГ-ын даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/85 дугаар тушаалаар 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамны зөвшөөрлөөр гэрээг байгуулсан. Тус гэрээг цуцалснаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 заалтад заасан “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсний дагуу батлагдсан төсөв эргүүлэн татагдах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр нийтийн эрх ашиг зөрчигдөх, хоригдол, хоригдогч шаардлага хангахгүй цагдан хорих байранд үргэлжлэн хоригдох, тэдний жам ёсны эрх зөрчигдөх, тэдний орчин нөхцөлийг сайжруулж, хүний жам ёсны эрхийг хангах манай байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдах, шаардлага хангахгүй барилга, байгууламжаас шалтгаалан оргох гэмт хэрэг үйлдэгдэх, үүнээс шалтгаалсан ...ноцтой хохирол учрах эрсдэл үүснэ. ...” гэжээ.
4.4. Хариуцагч ШШГЕГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захирлаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын зөвлөмж, дүгнэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын шийдвэрээр 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаас хойш барилга угсралтын ажил холбогдох графикийн дагуу явагдаж, өнөөдрийн байдлаар энэ онд батлагдсан санхүүжилтийн хүрээнд каркасын 4 давхрын цутгалтын ажил бүрэн дууссан. Ингэж энэ оны санхүүжилтийн хүрээнд хийгдэх ажил бүрэн дуусаж, одоо хоёр дахь санхүүжилтийн гүйцэтгэлийг олгох ажиллагаа явагдаж байна. Энэ дээр нэмэлтээр, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 63-д заасны дагуу, нийтийн эрх ашигт илт хохиролтой гэж үзсэн тохиолдолд захиргааны актыг түдгэлзүүлэх зохицуулалт байдаг. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоолын нэгдсэн тайлбар байдаг. Уг тайлбартай уялдуулан харахад, тухайн барилгын 4 давхрын карказын ажил бүрэн дууссан, энэ оны санхүүжилтийн гүйцэтгэл бүрэн авагдаж дууссан байгаа. Мөн одоо байгаа барилгын учир дутагдалтай нөхцөл байдлын улмаас барилгын ажил зогсох, саатах эрсдэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэжээ.
Тав. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
5.1. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Ө Констракшн” ХХК-аас манай “Еба Констракшн” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар санал болгосон Ж.Дауырбекийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан гэж үзэн шаардлага хангаагүй гэж маргасан байна. Манай ХАБЭА ажилтан Ж.Дауырбек нь анх 2018 онд холбогдох сургалтад хамрагдан гэрчилгээ авсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин сургалтад хамрагдаж, ******* дугаартай гэрчилгээг авсан болно. Уг гэрчилгээг олгохдоо хүчинтэй хугацааг хугацаагүй гэж олгосон байна. Бид уг гэрчилгээний хүчинтэй байдлын талаар тодруулга авахад Менежер Карьерийн Институт-ээс 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр Ж.Дауырбекийн гэрчилгээ нь хугацаагүй хүчинтэй болохыг тодорхойлсон болно. Дээрх тодорхойлолтыг энэхүү шүүхэд гаргаж буй хариу тайлбартаа хавсарган хүргүүлж байна. Нэхэмжлэгчийн иш татсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370.2023 оны А/173, 2025 оны А/130 дугаар тушаалууд нь шинээр олгогдох гэрчилгээний хугацааг зохицуулсан бөгөөд өмнө нь хугацаагүй олгогдсон гэрчилгээг хүчингүйд тооцох зохицуулалт биш юм. Иймд нэхэмжлэгчийн зүгээс журмын заалтыг буруу тайлбарлаж, манай компанийн ХАБЭА ажилтны гэрчилгээг хугацаа дууссан гэж үзэж байгаа нь бодит баримтад нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд тээврийн хэрэгслийн өмчлөлтэй холбоотойгоор Көпберген овогтой Серикболийн нэр дээр авто кран бүртгэлтэй гэх агуулга дурдагдсан нь бодит байдалд нийцэхгүй, илт худал мэдээлэл байна. Манай компани тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээг байгуулах үед тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр М******* Ундарга ХХК бүртгэлтэй байсан тул тус хуулийн этгээдтэй гэрээг байгуулж, гэрчилгээний хуулбарыг хавсаргасан нь өмчлөх эрхийг нотолсон хангалттай баримт болно. Мөн гэрээний хавсралтад тендерийн нэр, дугаар болон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тодорхой тусгасан бөгөөд уг тээврийн хэрэгслийг тухайн төсөлд ашиглахаар тохиролцсон нь бүрэн тодорхой байна. Түүнчлэн гэрээний 2.1-д түрээсийн төлбөрийг өдөрт 550,000 төгрөг, 6.2-т гэрээний хугацааг 2028 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэж тусгасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Нэмж дурдахад, уг тээврийн хэрэгсэл нь одоогийн байдлаар манай “Еба Констракшн” ХХК-ийн өмчлөлд шилжин, компанийн нэр дээр бүртгэлтэй болсон бөгөөд энэ нь тухайн техник хэрэгслийг ашиглах боломж, чадавх бүрэн хангагдсан болохыг давхар нотолж байна. Нэхэмжлэгч “Ө Констракшн” ХХК нь уг асуудлаар өмнө нь Сангийн яам-д гомдол гаргасан бөгөөд холбогдох журмын дагуу хянан шийдвэрлэсний үндсэн дээ манай “Еба Констракшн” ХХК-ийн тендерийн санал нь шаардлага хангасан гэж дүгнэсэн албан ёсны хариу ирүүлсэн болно. ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримтална” гэж заасан. Манай “Еба Констракшн” ХХК нь 5,800,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бол нэхэмжлэгч “Ө Констракшн” ХХК нь 6,060,000,000 төгрөгийн санал ирүүлсэн бөгөөд манай санал нь 260,000,000 төгрөгөөр бага, илүү хэмнэлттэй байсан болно. Иймд манай компанийг сонгон шалгаруулсан нь хуулийн дээрх зарчимд бүрэн нийцсэн шийдвэр юм.Мөн нэхэмжлэгчээс гаргасан гомдол нь бодит баримт, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ижил асуудлаар удаа дараа гомдол гаргаж байгаа нь тендер шалгаруулалтын хэвийн үйл ажиллагааг саатуулах, төслийн хэрэгжилтийг ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгааг онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын "Төсвийн хэмнэлтийн тухай хууль”-ийн 13.1.1, 13.1.2 дахь заалтад худалдан авах ажиллагааг 05 дугаар сарын 31-ний дотор дуусгах, эс бөгөөс санхүүжилтийг хэмнэлтэд тооцохоор заасан. Уг гомдлын улмаас хугацаа хэтэрвэл тухайн төсөл, арга хэмжээний санхүүжилт татагдах бодит эрсдэл үүсэж, төрийн бодлого, төлөвлө ажлын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч “Ө Констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
5.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “81-90 ******* улсын дугаартай автокраны гэрчилгээний тухайд, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “М******* Ундарга” компанийн нэр рүү шилжсэн байгаа бөгөөд тендер зарласан үед “М******* Ундарга” компанийн нэр дээр байсан. Мөн энэ компанитай түрээсийн гэрээ байгуулсан тул ямар нэгэн асуудал байхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Ж.Дауырбекийн гэрчилгээний тухайд, өмнө хэлсэнчлэн бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд албан бичгээр хандсан. Уг албан бичгийн хариунд, уг гэрчилгээ нь хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд 2025 оны 130 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам батлагдахаас өмнө сургалтад хамрагдаж төгс ажилтны гэрчилгээг хүчин төгөлдөрт тооцно гэсэн хариуг эрх бүхий байгууллагаас ирүүлсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
5.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сайдын тушаалын 4.16 дугаар хэсэгт зааснаар 3 жилийн хугацаа өнгөр гэдгийг гол үндэслэл болгож тайлбарлаж байна. Гэхдээ уг тушаал нь өнгөр оны 06 дугаар сард гарсан. Өмнөх тушаалуудыг харвал, урьд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээтэй холбоотой зохицуулалт зөвхөн сургалтын үйл ажиллагаа явуулагч этгээдүүдийн харилцааг зохицуулж байсан бол 2025 оны 06 дугаар сард гарсан тушаалаар нэгдсэн байдлаар зохицуулах болсон. Тушаалын хавсралтад мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан байгууллага болон ажилтны мэдлэг, ур чадварыг сорилын цахим системд бүртгэх, системийг хөгжүүлж, 6 сар тутам сорилын мэдээллийг шинэчилж, нууцлалыг хадгалах зохицуулалт орсон. Энэ бол шинэчлэлийн үеийн зохицуулалт юм. Хоёрдугаарт, манайхаас болон холбогдох байгууллагуудаас гэрчилгээний хүчинтэй эсэх талаар шүүх хуралдаанд материал ирүүлсэн. 2025 оны 06 дугаар сард гарсан сайдын тушаалын хэрэгжилт бүрэн хамрагдаагүй байгаа тул өмнө нь гаргасан ХАБ-ын ажилтны гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байгаа гэдгийг тэмдэглэсэн байдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа Smartcar.mn, Autobox.mn зэрэг мэдээллийн сан нь нээлттэй мэдээлэл биш. Ил тод мэдээллийн тухай хуулийн хүрээнд бид эдгээрийг нээлттэй мэдээлэл гэж үзэхгүй байна, учир нь нээлттэй мэдээлэл гэдэг нь ямар нэгэн төлбөр төлөлгүйгээр авдаг байх ёстой бол эдгээр үйлчилгээ нь төлбөртэй байдаг. Мөн өмчлөгчийн нэр өөр хүний нэр дээр байсан гэдэг агуулгатай мэдээлэл гарч ирдэг ч, жишээ нь банк, банк бус байгууллагад барьцаалагдсан машиныг Э-Монголиагаар шалгахад тухайн хүний нэр дээр гарч ирдэг шиг, компанийн эцсийн өмчлөгчийн нэр давхар гарч ирэх боломжтой тул энэ асуудалд ач холбогдол өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, буцаахыг хориглодог. Гэхдээ энэ тендерийн санал өөрчлөгдөөгүй, зөвхөн туслан гүйцэтгэгчийн байдлаар ашиглаж байсан техникээ өөрийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд техникийн санал, хүний нөөцийн санал хэвээрээ байгаа тул тендерийн саналыг өөрчил, эсхүл буцаасан гэж үзэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Мөн зөвлөмжтэй холбоотой асуудлаар хоёр зөвлөмж гарсан бөгөөд эдгээр нь агуулгын хувьд ялгаагүй, зөрөөгүй байдаг. Хамгийн анх гаргасан зөвлөмж хүчин төгөлдөр хэвээр явж байна. Мэдэгдэл нь захиргааны байгууллагаас шийдвэр гарсныг холбогдох этгээдэд мэдэгдэж байгаа асуудал болохоос бие даасан акт биш. Зөвлөмжийн хувьд, хамгийн анх гаргасан зөвлөмж ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй, оролцогчдын жагсаалт дахин эрэмбэлэгдсэнээс өөр өөрчлөлт байхгүй тул хоёр дахь зөвлөмжтэй маргах гэдэг асуудал үүсэхгүй. ... Даурбекийн уг гэрчилгээтэй холбоотой Менежер Карьер Институтийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр хүчин төгөлдөр байгааг тогтоосон. Нэхэмжлэгчээс бид анх гомдол гаргасны дараа, гомдлын хариу ирээгүй байхад “ЭБА ” ХХК-ийг шалгаруулчихсан гэж маргаж байгаа. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн дурдсан 2023 оны 77 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоол байдаг бөгөөд захиргааны байгууллага урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг тодорхой гомдлын үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр явуулах журмыг тайлбарласан байдаг. Дахин үнэлгээ хийж байгаа тохиолдолд заавал тэрхүү албан тоотыг хүлээх шаардлагагүй бөгөөд захиалагч өөрийн судалгаагаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд хамаарна гэж дүгнэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан хуулийн зорилгын хүрээнд нэхэмжлэгч компанийн эрх ашиг сонирхол хөндөгд эсэх дээр гол дүгнэлт хийх ёстой. Тендерийн эрэмбэ ёсоор нэгдүгээрт “ЭБА ” ХХК, нэхэмжлэгч гуравдугаарт шалгарсан. Хэргийн оролцогчдын дунд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн компани байхгүй учир нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвхөн өөрийн болон “ЭБА ” ХХК-ийн үнэлгээ дээр маргаж байгаа. Тус компанийн үнэлгээтэй маргаагүй тул нэхэмжлэгчийн эрх ашиг бодит байдал дээр сэргэх боломжгүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах үндэслэлд хамаарна гэж үзэж байна. ...Нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэлтэй холбогдуулан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ч, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэртэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй шууд шүүхэд хандсан. Улсын дээд шүүхийн 77 дугаар тогтоолд заасан зохицуулалтын дагуу, 02 дугаар сарын 27-ны шийдвэртэй маргаад, түүний дараах 03 дугаар сарын 25-ны шийдвэртэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дахин явагдах ёстой байсан гэж хууль зүйн үүднээс дүгнэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй тул энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “ЭБА ” ХХК-тай байгуулсан гэрээ дээр маргаж байгаа боловч эдгээр гэрээ ерөнхийдөө хэрэгжиж дуусаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд захиргааны шүүхээс гаргах шийдвэрийн агуулгыг зохицуулсан бөгөөд 106.3.3-д зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт цуцлагдсан, хүчингүй болгогдсон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бол хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан бөгөөд тендерийн зарим үндэслэл бодит байдал дээр хэрэгжиж дуусчихсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй гэж дүгнэж байна. Мөн нэхэмжлэгч тухайн үед тендерийн шаардлага хангаж байсан эсэх талаар өмнөх хуралдаанд ярьсны дагуу, ерөнхийдөө хоёр асуудал дээр хангаагүй байх магадлалтай. Нэгдүгээрт, “Найши Трейд” ХХК-тай байгуулсан гэрээний тухайд, Тендерийн тухай хуулийн 26.3-д зааснаар тендерт оролцогч өөрийн баримт бичгийн бодит үнэн зөв байдлыг өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “Найши Трейд” ХХК-ийн захирлаар Б.Уянга бүртгэгдсэн гэдэгтэй холбоотой ямар ч шийдвэр байхгүй, харин зөвхөн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой итгэмжлэл байгаа бөгөөд компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах, компанийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл байхгүй. Иргэний хуулийн 62.3-д зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь компанийн гүйцэтгэх захирал, эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх этгээд гэсэн хоёрхон субъект байдаг. Тухайн итгэмжлэл байхгүй тул Б.Уянга компанийн гүйцэтгэх захирал биш бөгөөд нэхэмжлэгч энэ асуудлаар маргах эрхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, хүний нөөцтэй холбоотой өөр нэг асуудал бий. Ус хангамж, ариутгах татуургын инженерийн байранд шаардлага тавигдсан байхад нэхэмжлэгчээс ус цэвэрлэгээний инженер санал болгосон нь тендерийн шаардлагыг хангахгүй гэж дүгнэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үнэлээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгох тухайд:
1.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан тул хэргийн оролцогчдын маргаж буй захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь тус захиргааны актын үндсэн шинжүүдийг бүрэн хангасан байвал зохино.
1.2. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжөөр тус тендерт оролцогчдыг эрэмбэлсэн ба хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “ ” ХХК, хоёрт, “*******-*******” ХХК, гуравт, “Ө ” ХХК, дөрөвт “Турлиахт” ХХК шалгарсан болохыг баталгаажуулсан байна. /1Хх-ийн 113-121 дэх тал/
Улмаар тус зөвлөмжийн дагуу захиалагч болох Төрийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:” гэж, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай” гэж тус тус заасныг үндэслэн “ ” ХХК-д 2026 оны 02 дугаар сарын А-1/ дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, харин мөн сарын А-1/357 дугаар албан бичгээр “Ө ” ХХК-д “тендерт шалгараагүй тухай мэдэгдэл”-ийг хүргүүлжээ.
1.3. Ингээд “Ө ” ХХК нь захиалагчийн дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөр гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор …хүлээн авна” гэсний дагуу Сангийн яаманд хандсан.
Тус яам нь нэхэмжлэгчийн гомдлыг хянаад, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянах журмын 5 дугаар зүйлийн 5.9-т “… хууль зөрч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3[2]-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ.” гэснийг үндэслэн захиалагчийн “ ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, харин тодорхой асуудлаар дахин нягтлах чиглэлийг хүргүүлжээ. /1Хх-ийн 134-136 дахь тал/
1.4. Захиалагч нь Сангийн яамны чиглэлийн дагуу “ ” ХХК-ийн тендерийн холбогдох хэсгийг дахин хянаж, Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар зөвлөмжөөр 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээ хэвээр үлдээсэн бөгөөд уг шийдвэрээс шалтгаалан тендерт оролцогчдод нэмэлт эсхүл шинээр ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх өөрчлөлтийг оруулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын “эрх зүйн үр дагавар шууд үүсгэх” гэсэн үндсэн шинжийг хангахгүй байна. /1Хх-ийн 138-140 дэх тал/
1.5. Иймд Үнэлгээний хорооны дээрх 2026 оны 03 дугаар шийдвэр болон тус шийдвэрийг тендерт оролцогчдод мэдэгдсэн ТХААГ-ын “Еба ” ХХК-д хандсан 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/732 дугаар албан бичиг, “Ө ” ХХК-д хандсан мөн өдрийн А- дугаар албан бичиг нь Захиргааны акт биш болно.
1.6. Шүүхээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “1/Үнэлгээний хорооны 2026 оны №03 дугаар шийдвэр (зөвлөмж), 2/ “Еба ” ХХК-нд хүргүүлсэн ТХААГ-ын 2026 оны А-1/732 дугаар мэдэгдэл, 3/ “Ө ” ХХК-нд хүргүүлсэн ТХААГ-ын 2026 оны А- дугаар мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэснийг баримтлан мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “.Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгов.
Хоёр. Нэхэмжлэгчийн “Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжөөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, … өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.” гэсний дагуу 1/ “ ” ХХК-ийн 5,839,803,825 (таван тэрбум найман зуун гучин е сая найман зуун гурван мянга найман зуун хорин тав) төгрөгийн, 2/ “*******-*******” ХХК-ийн 6,000,000,000 (зургаан тэрбум) төгрөгийн, 3/ “Ө ” ХХК-ийн 6,060,000,000 (зургаан тэрбум жаран сая) төгрөгийн, 4/ “Турлиахт” ХХК-ийн 6,209,422,651 (зургаан тэрбум хоёр зуун е сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун тавин нэг) төгрөгийн үнийн саналыг тус тус үндэслэн эрэмбэлж, гэрээ байгуулах эрхийг хуулийн 28.1.1-т заасны дагуу “ ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /1Хх-ийн 111, 121 дэх тал/
2.2. Нэхэмжлэгч нь Үнэлгээний хороог “ ” ХХК-ийн тендер дараах шаардлагыг хангаагүй байхад “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан гэж буруутгадаг. Үүнд:
2.2.1. ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн “1г” дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ” гэсэн шаардлагыг “ констаркшн” ХХК-ийн санал болгосон иргэн Ж.Дауырбекийн материал хангасан эсэх талаар хэргийн оролцогчид зөрүүтэй байр суурийг илэрхийлсэн.
Тодруулбал, энэхүү шаардлагын хүрээнд “ ” ХХК-иас иргэн Ж.Дауырбекийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс олгосон 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон №******* дугаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”-д суралцаж, төгс сертификатыг хүргүүлжээ. /2Хх-ийн 113 дахь тал (CD)/
Нэхэмжлэгчийн зүгээс уг сертификатын хугацаа 3 (гурав) жил тул хүчинтэй хугацаа дууссан гэж, харин хариуцагч нар болон гуравдагч этгээдийн зүгээс “1/сертификатыг 2018 онд авсан ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журамд хугацаа заагаагүй тул одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа журмын шилжилтийн зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр, 2/шинэчилсэн журмын дагуу тус сургалтад хамрагдсан иргэдийн бүртгэх ажиллагааг холбогдох төрийн байгууллага хийж эхлээгүй тул тухайн 3 жилийн хугацаа одоогоор хамаарахгүй” гэсэн агуулгаар тус тус маргадаг.
2.2.2. Иргэн Ж.Дауырбек нь дээрх сургалтад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр суралцаж, төгс ба тухайн үед Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/33[3] дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам” үйлчилж байжээ.
Энэ журмын 5.3-т “...сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн ажилтанд сургалт зохион байгуулсан байгууллага сертификат олгоно. ...” гэж заасан ба сертификатыг хугацаатай олгох зохицуулалт байхгүй байна.
2.2.3. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам[4]”-ыг шинэчлэн баталж, тус журмын 5.8-т “ ХАБЭА-н сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэл жил байна. ...” гэж, 6.2-т “Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага ажлын 10 хоногийн дотор судлан, шаардлага хангасан байгууллагын бүртгэлийн гэрчилгээг 3 жилийн хугацаагаар сунгах…” гэж тус тус заасан ба иргэн Ж.Дауырбект энэ журмын дагуу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №******* дугаар гэрчилгээ олгосон байх тул журмын холбогдох заалтын дагуу 3 жилийн хугацаатай авсан гэж үзэхээр байна.
2.2.4. Үүнээс хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/173 дугаар тушаал[5] болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/130 дугаар тушаалаар тус тус шинэчлэн баталжээ[6]. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа А/130 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам”-ын 4.16-д “ХАБЭА-н ажилтны сургалтыг төгсөгчдөд олгох гэрчилгээ нь 3 жилийн хугацаатай байх ба гэрчилгээний хугацааг сунгахын тулд ХАБЭА-н ажилтны мэдлэгийг үнэлэх сорилын цахим системийн давтан сорилын шалгалтад хамрагдана.” гэжээ.
Дээрхээс дүгнэвэл, иргэн Ж.Дауырбек нь анх сургалтад хамрагдаж сертификат олгоход хугацаагүй байсан боловч 2021 онд маргаан бүхий гэрчилгээг гаргуулан авахад 3 жилийн хугацаатай журмын зохицуулалт мөрдөгдөж эхэлсэн байх тул одоогийн хүчин төгөлдөр журмын хугацааны зохицуулалт үйлчлэхгүй гэх үндэслэлээр маргаж буй хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн албан бичигт дурдсан “гэрчилгээг хүчин төгөлдөрт тооцно” гэсэн нь үндэслэлгүй байна.
2.2.5. Харин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008.05.22)-ийн 17 дугаар зүйлийн 17.5-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж, 22 дугаар зүйлийн 22.1.5-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам тогтоох” гэж тус тус Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэхүү захиргааны хэм хэмжээний актыг батлах эрхийг олгожээ.
Эрх олгосон хуулийн дээрх заалтын агуулгаас “тухайн захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцааны хүрээ” тодорхойлогддог бөгөөд энэ тохиолдолд “сургалт явуулах, шалгалт авах”-д чиглэсэн процессын хэм хэмжээг тогтоох эрхийг хуульчилсан ба ингэхдээ “гэрчилгээ, сертификат” гэсэн нэршлээр хугацаа тогтоосон “зөвшөөрлийн шинжтэй” хэм хэмжээ заах эрхгүй байна.
2.2.6. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам”-ын 4.16-д “ХАБЭА-н ажилтны сургалтыг төгсөгчдөд олгох гэрчилгээ нь 3 жилийн хугацаатай байх ба гэрчилгээний хугацааг сунгах…” гэж заасан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглоно.”, мөн зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчжээ.
2.2.7. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 17 дахь хэсгийг тус тус зөрч захиргааны хэм хэмжээний актын зохицуулалтыг баримтлан иргэн, хуулийн этгээдээс “гэрчилгээ хүчинтэй байх” гэсэн захиалагчийн хууль бус шаардлагыг заавал биелүүлэхийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй бөгөөд иргэн Ж.Дауырбек нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан тул захиалагчийн ТББ-ийн 19.1-ийн “1г”-д заасан шаардлагыг хангасан гэж шүүх үзлээ.
2.2.8. Нэхэмжлэгч нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын “Грөвинг валью” ХХК-д хүргүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/5441 дүгээр албан бичигт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан”-ы гэрчилгээг дурдсан журмын дагуу 3 жилийн хугацаа дууссан гэх үндэслэлээр тендерээс татгалзсан /1Хх-ийн 12 дахь тал/ боловч “иргэн Ж.Дауырбекийн ижилхэн материалыг шаардлага хангасан гэж дүгнэсэн нь эрх тэгш, шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэжээ.
Шүүхээс нэгдүгээрт “Грөвинг валью” ХХК-д холбогдох шийдвэр нь энэхүү маргаанд хамааралгүй, хоёрдугаарт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам”-ын 4.16 дахь заалт нь холбогдох хууль тогтоомжийг зөрч тул тус заалтыг иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлж өөрөөр хэрэглэсэн захиалагчийг буруутгахгүй, энэ маргааны тохиолдолд шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэв.
2.2.9. Нэхэмжлэгчээс Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн цахим систем[7]-д бүртгэгдсэн нээлттэй мэдээллээс үзэхэд “ ” ХХК-ийн санал болгосон автокраны өмчлөгч нь “хувь хүн” байхад, тендерт ирүүлсэн материалдаа хуулийн этгээд буюу “М*******-Ундарга” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг хавсаргаж ирүүлсэн нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн “2-а” дахь хэсэгт “Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг ... санал болгоно” гэж заасныг зөрч гэж, харин хариуцагч нь “тендер нээх, үнэлэх үед хуулийн этгээд байсан буюу 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн цахим лавлагаагаар эзэмшигч нь “М*******-Ундарга” ХХК байсан /2Хх-ийн 223 дахь тал/” гэж тус тус маргасан.
2.2.10. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтын зөрүүг арилгах зорилгоор Автотээврийн үндэсний төвөөс гаргуулсан “Тээврийн хэрэгслийн лавлагаа”-аар 8190******* улсын бүртгэлийн дугаартай автокран нь тендер сонгон шалгаруулалтын үед буюу 2025 оны 09 дүгээр сарын 05-аас 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “М*******-Ундарга” ХХК-ийн нэр дээр байсан нь нотлогдсон. /1Хх-ийн 205 дахь хуудас/
Мөн “ ” ХХК нь тендерийн материалдаа “М*******-Ундарга” ХХК-тай 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ”-г /1Хх-ийн 157-158 дахь тал (CD)/, 8190******* улсын бүртгэлийн дугаартай автокраны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрчилгээ буюу техникийн тодорхойлолт /1Хх-ийн 159 дэх тал (CD)/ хавсаргаж хүргүүлсэн болон захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн цахим лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тус компанийн тендерийн материал нь ТББ-ийн 19.1-ийн “2а”-д заасан шаардлагыг хангасан байна.
2.2.11. Харин “ ” ХХК нь 8190******* улсын бүртгэлийн дугаартай автокраны 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өмчлөгч /1Хх-ийн 202 дахь тал/ болсон нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн “2а”-д заасан “өөрийн эзэмшлийн машин механизм, тоног төхөөрөмж” гэдэгт нийцэж байх ба үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-т “Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, эсхүл буцаахыг хориглоно.” гэснийг зөрч гэж үзэх үндэслэлгүй, мөн тендерийн үр дүнд нөлөөлөхгүй гэж шүүхээс үзлээ.
2.2.12. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа “ ” ХХК-ийн тендерт санал болгосон иргэн С.Д*******ы материал нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 17.1-т заасан шаардлагыг хангахгүй талаар маргаж байсан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тус шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд “энэ үндэслэлээр маргахгүй” гэдгээ илэрхийлсэн болохыг дурдав.
2.2.13. Иймд Тендерийн үнэлгээний хорооны “ ” ХХК-ийг тендерийн гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Гурав. Нэхэмжлэгчийн “ТХААГ-ын 2026 оны А-1/, А-1/357 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, тендерийг дахин үнэлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/ дугаар албан бичгээр “Еба ” ХХК-ийг хамгийн сайн тендерээр үнэлэгдсэн тул “гэрээ байгуулах эрх олгосон тухай” /1Хх-ийн 130 дахь тал/, харин А-1/357 дугаар албан бичгээр “Ө ” ХХК-д “тендерийн үнэлгээгээр гуравдугаарт эрэмбэлэгдсэн тул шалгараагүй тухай” /1Хх-ийн 131 дэх тал/ тус тус мэдэгджээ.
3.2. Дээр дурдсанаар Үнэлгээний хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр хуульд нийцсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:” гэж, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай” гэж тус тус заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлсэн Захиалагчийн уг шийдвэрүүд мөн хууль ёсны гэж шүүх үзлээ.
3.3. Нэхэмжлэгч нь Захиалагчийн 2026 оны А-1/357 дугаар “Ө ” ХХК-ийн тендер шалгараагүй тухай мэдэгдэлтэй дээр дүгнэсэн үндэслэлүүдээс өөр агуулгаар маргаагүй болохыг тэмдэглэв.
3.4. Харин гуравдагч этгээд “ ” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн тендерт бүрдүүлсэн материалд түүний “Найши трейд” ХХК-тай байгуулсан “Машин механизмын түрээсийн гэрээ”-нд гарын үсэг зурсан Б.Уянга нь тус компанийг төлөөлөх эрхгүй буюу хуурамч материал бүрдүүлсэн, мөн нэхэмжлэгчийн санал болгосон иргэн н.Янжиндуламын материал шаардлага хангаагүй гэх үндэслэлээр маргасан.
Гэхдээ гуравдагч этгээдийн зүгээс захиалагчийн “Ө ” ХХК-д холбогдох 2026 оны А-1/357 дугаар шийдвэртэй холбогдуулан бие даасан шаардлага гаргаагүй тул Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, гуравдагчийн дурдсан үндэслэлд холбогдуулан нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдээгүй, маргаж буй үндэслэлд тухайлан дүгнэлт өгөөгүй болно.
3.5. Үнэлгээний хороо болон Захиалагчийн шийдвэрүүд нь хууль тогтоомжид нийцсэн гэж шүүхээс үзсэн учир нэхэмжлэгчийн “...тендерийг дахин үнэлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дөрөв. Нэхэмжлэгчийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “ ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Захиалагчийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон “Еба ” ХХК нарын хооронд 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий аймаг, Өлгий сум/-ын гэрээ байгуулагдсан байдаг. /2Хх-ийн 21-41 дэх тал/
4.2. Нэхэмжлэгч нь “Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрүүд хууль бус” тул тэдгээрийг үндэслэн байгуулагдсан “гэрээг хүчингүй болгуулах” гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд өөр үндэслэлээр маргаагүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн болохыг дурдав.
4.3. Иймд Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, ТХААГ-ийн 2026 оны А-1/, А-1/357 дугаар мэдэгдэл нь хууль ёсны тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн байгуулагдсан гэрээг хүчингүй болгох боломжгүй гэж шүүхээс дүгнээд, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Тав. Захиргааны гэрээ, акттай холбоотой хэргийн оролцогчдын маргаж буй бусад зөрүүтэй үйл баримтын хүрээнд:
5.1. “ ” ХХК-иас шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8190 ******* автокраны гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өг ба тус баримтыг гэрчилсэн нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэх болон иргэн Ж.Дауырбек нь 2026 оны 04 дүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”-д суралцаж, гэрчилгээ авсан зэрэг нь энэхүү маргаанд тухайлан хамааралгүй болно.
5.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, 54.1.5-т “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж маргасан.
5.2.1.Хариуцагч үнэлгээний хороо болон ТХААГ-ын 2026 оны 03 дугаар сарын шийдвэрүүд нь Захиргааны акт биш бөгөөд тус шийдвэрүүдийг хянуулахаар Сангийн яаманд гомдол гаргах шаардлагагүй тул хуулийн 54.1.3 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй.
5.2.2. “Ө ” ХХК нь үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр “тендерт тавигдсан шаардлага хангасан боловч 3-т эрэмбэлэгдсэн” ба харин 1-т эрэмбэлэгдсэн “ ” ХХК-ийн тендер хуульд нийцээгүй, шаардлага хангаагүй байхад “үнэлж, эрэмбэлсэн” гэх үндэслэлээр маргах боломжтой бөгөөд энэ хүрээнд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгд эсэхийг шүүх хянах тул хуулийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлгүй. Мөн маргаан бүхий тендерийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн “*******-*******” ХХК-ийн зүгээс гомдол гаргаагүй нь гуравдугаарт эрэмбэлэгдсэн “Ө консртакшн” ХХК-ийн маргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалтыг тус тус баримтлан “Ө ” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороо болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын “Еба ” ХХК-д хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/ дугаар мэдэгдэл, “Ө ” ХХК-д хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/357 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, тендерийг дахин үнэлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “ ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн “Еба ” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №03 дугаар Үнэлгээний хорооны шийдвэр (зөвлөмж)-ийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/732, А- дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төл 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 (тав) хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН
[2] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих”.