| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00159/И |
| Дугаар | 149/ШШ2025/00180 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 149/ШШ2025/00180
2025 04 16 149/ШШ2025/00180
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 7 давхар, 712 тоотод хаягтай, ******* ******* ******* ХХК-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* ******* *******, ******* ******* , /-т холбогдох 742,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Батхишиг овогтой тэй 2024-05-21-ны өдөр 65361 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 8 сарын 29-ний өдөр 40,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000517599 тоот зээлийг ХААН банк дахь 5001434420 тоот дансанд зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан.
2. 2024 оны 8 сарын 29-ний өдөр 505,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй2000517710 тоот зээлийг ХААН банк дахь 5001434420 тоот дансанд зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-02-04-ний өдрийн байдлаар:
1. 2000517599 тоот зээл 2024 оны 9 сарын 28-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 40,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 159 хоног/зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 129 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ын хүү 14,098 төгрөг+шимтгэл 400 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 14,098, Нийт дүн 54,498 төгрөг
2. 2000517710 тоот зээл 2024 оны 9 сарын 28-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 505,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 159 хоног /зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 129 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ын хүү177,987төгрөг+шимтгэл5,050төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 177,987, Нийт дүн 688,037 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 545,000 төгрөг, нийт хүү 192,085 төгрөг, шимтгэл нийлбэр 5,450 төгрөг Бүгд нийлээд 742,535 /долоон зуун дөчин хоёр мянга таван зуун гучин тав/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ХХК нэхэмжлэлтэй Б.д холбогдох 742,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлтэй Б.д холбогдох 742,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,372 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 11,186 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 11,186 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.