| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00104/И |
| Дугаар | 149/ШШ2025/00190 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 149/ШШ2025/00190
2025 04 21 149/ШШ2025/00190
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,******* ******* ******* *******, ******* талбай 5, ************** ******* ХХК /, Итгэмжлэгдсэн төлөөлөгч: /Утас: 80080680/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3-р баг Гонир, 5 хэсэг тоотод оршин суух Г Бямбажав /РД:ИЧ84082512, /-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9,971,628.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ганхуяг овогтой Бямбажав нь******* *******тай 2024 оны 08 сарын 26 -н өдөр "Банкны
бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 08 сарын 26 -н өдөр 1805270752 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000.00 (арван сая төгрөг) -н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Ганхуяг овогтой Бямбажав нь 1805270752 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно.2025 оны 01 сарын 27 өдрийн байдлаар 89 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,971,628.46 төгрөгийн өр үүсгэж *******ыг хохироож байна. Иймд зээлдэгч Ганхуяг овогтой Бямбажав -н******* *******тай байгуулсан К001526752 тоот болон 1805270752 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,971,628.46 (есөн сая есөн зуун далан нэгэн мянга зургаан зуун хорин найман төгрөг дөчин зургаан мөнгө ) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж******* *******анд олгуулж өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9,971,628.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч в нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9,971,628.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч в нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,498 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 87,249 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 87,249 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.