| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 201515000277 |
| Дугаар | 203/МА2018/00047 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 203/МА2018/00047
| 2018 оны 08 сарын 01 өдөр 203/МА2018/00047 Баянхонгор аймаг |
| С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд Прокурор Ч.Мядагбадам /Өвөрхангай аймгаас цахим сүлжээгээр оролцсон/ Шүүгдэгч С.Мягмарсүрэн Шүүгдэгч В.Баярсайхан Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны
|
| С:\115ег$ШдиипЮоситеп1з\Р!есе1уей р|1ез\С.Мяшарсүрэн, В.Баярсайхан 2018-08-20.Аюх |
| Яллах дүгнэлтэд бичигдсэнээр шүүгдэгч В.Баярсайхан нь Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 захирамжийн дагуу үнэлгээний хорооны даргаар ажиллаж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Богд сумын Иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай экскаватор авах тендер шалгаруулалт зарлан, тендер ирүүлээгүй "Икс Эм Си" ХХК, өөрийн хамаатан Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн "Баяннайман" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тендер явуулж Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн “Баяннайман" ХХК-ийг тендерт ялуулж 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамжийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Богд сумын Засаг даргаар экскаватор нийлүүлэх гэрээ батлуулж гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа "Баяннайман" ХХК-аас техникийн тодорхойлолтод заасан экскаваторыг бус 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 11 сард Монголд орж ирсэн, Э02621 МТЗ маркийн, 9000000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлснийгжижиговрын экскаваторыгхүлээн авах ажлын комиссоор 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж улсад 66000000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч С.Мягмарсүрэн нь Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Богд сумын Иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай экскаватор авах тендерт шалгарсан В.Баярсайханы хамаатан Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн "Баяннайман" ХХК-ийн 2014 оны
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Жийдэгбат овогт Сарайсангийн Мягмарсүрэн, шүүгдэгч Хөндий овогт Вандангийн Баярсайхан нарыг нийтийн албан |
| тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч В.Баярсайхан, С.Мягмарсүрэн нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Мягмарсүрэн,
|
| оногдуулж байгаа нь улс төрийн зорилго, агуулгатай гэж үзэж байна. Тиймээс шүүхээс оноосон энэхүү ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг тендерийг төрийн захиргааны дээд байгууллага хууль ёсны тендер мөн гэдгийг нотолсон баримт хавтас хэрэгт бий. Миний бие давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцоно” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Мягмарсүрэн , В.Баярсайхан нар нь албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийсэн үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. В.Баярсайхан нь Тендерийн хууль тогтоомжийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Нэмэхбаярын мэдүүлэг байгаа. Тухайн баримтуудыг шалгахад шаардлага хангасан нэг ч баримт байгаагүй. Мөн Т.Баттогтохын мэдүүлгээр тухайн хурлыг цаанаас нь захиалгаар хийсэн байдаг. Ямар ч шаардлага хангаагүй материал ирсэн байсан. Ийм учраас шаардлага хангуулсан баримт бидэнд өгнө, Баяннайман ХХК нь ялах нь тодорхой болсон байсан учраас тухайн тендерийн хурал ахижзарлагдсан. Тендерийн гэрээн дээр гарын үсэгзураагүй. Мөн Ц.Хишигсүрэнгийн мэдүүлэгт Ё.Довчинсүрэн 2014 оны хавар манай компанийн гэрчилгээ танилцуулга хоёрыг аваад явсан. Энэ хэрэгт авагдсан тендерт оролцоно. Гэрчилгээ бол манайх тамга, тэмдэг, гарын үсэг бол минийх биш байна. Би бол энэ тендерийн ажиллагаанд оролцсонгүй энэ талаар мэдээгүй талаар ярьдаг. Мөн шинжээчийн дүгнэлт байдаг. Тухайн Ц.Хишигсүрэн үнэхээр төрөл садангийн гэрчийн мэдүүлгээр үнэн ярьж байна уу эсхүл худлаа ярьж байна уу гэдэг дээр шинжээчийн дүгнэлтээр тухайн тамга тэмдэг нь “Икс Эм Си” ХХК нь, өөрийн хамаатан биш харин Ё.Довчинсүрэнгийн гэрчилгээний хуулбар болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Ийм учраас Ё.Довчинсүрэн нь дээрх материалыг хуурамчаар бүрдүүлж, энэ тендер нь хуулийн шаардлага хангагдаагүй явагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн шинжлэн судлуулсан нотлох баримт байдаг. Хавтаст хэргийн 211 хуудсанд авагдсан Д.Ганбаатарын мэдүүлэгт С.Мягмарсүрэн нь албан тушаал шаардлагын дагуу би хуурамчаар материал бүрдүүлсэн юм. Тухайн үед бол 3 удаагийн албан тушаалаараа хашиж намайг ажлаас халж байсан. Тухайн үед намайг дарамталдаг байсан учраас би энэ баримтуудыг өөрөө бүрдүүлж, тендерийн материалыг хуульд заасны дагуу бүрдүүлж байсан. ямар нэгэн зүйл Сангийн яаманд явуулж энд үндэслэн дүгнэлт гарсан байдаг. Сангийн яамны дүгнэлт нь хуурамч нотлох баримт болох нь тогтоогдсон. С.Мягмарсүрэн Засаг даргаар ажиллаж, би бол үнэлгээний хорооноос ирсэн саналын дагуу гэрээ хийж баталдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Хамгийн гол нь 2014 оны 06 сарын 11-ний өдрөөс эхлүүлээд 66.000.000 төгрөгийг өөрөө 4 үе шаттайгаар шилжүүлсэн байдаг. 2014 оны 06 сарын 11-ний өдөр гэдэг маань гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан наад
|
| техникээ хүлээж аваад хүн амьтанд чирэгдэл учруулалгүй явуул гэж тушаасан тэгэхээр нь бид нар хүлээж авсан. Мөн гэр Д.Долгорсүрэнгийн мэдүүлэгт дурдсанаар албан тушаалын эрх мэдлээ байнга ашиглаж байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шинжпэн судалсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайн 66.000.000 төгрөгөөс 57.000.000 төгрөг бэлнээр мөн сүүлийн Экскаватор нь хохирол барагдуулсан гэж ярьдаг. Мөн Чулуундорж, Т.Цэндсүрэн, Д.Ганбаатарын мэдүүлгээр би өөрөө энэ баримтуудыг бүрдүүлсэн, намайг хуулийн дагуу бүрдүүл гэсэн юм би тэгээд хуулийн дагуу бүрдүүлсэн гэх мэдүүлэг байдаг. Шүүгдэгч В.Баярсайханаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатнаас шүүгч асуусан. Тухайн Тамгын дарга залуу хүн байсан, ажлаа сайн мэдэхгүй байсан. Иймд засаг дарга бид хоёр Тамгын даргын албан тушаалыг өмнөөс нь хийж байсан юм гэсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг байдаг. Тэгэхээр 2014 оны 06 сарын 11-ний өдөр 66.000.000 төгрөгийг 4 үе шаттайгаар Ё.Довчинсүрэнгийн компанийн дансанд шилжүүлсэн баримт, тухайн санхүүгийн баримтаар нотлогдож, С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нар нь үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдсон байгаа гэв. Давж заалдах шатны шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг дахь эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаг дарга нь ажил үйлчилгээний журмаар тендерийн хороог байгуулж захирамж гаргах эрх бүхий хүрээнд үнэлгээний хороог байгуулснаар үйл ажиллагаа нь дуусгавар болсон. Тухайн тендерийг сонгон шалгаруулах, тендертэй холбоотой баримт бичиг бүрдүүлж цэгцлэх. Энэ хүрээнд Мягмарсүрэнг юу гэж үзээд буруутгаад байдаг гэхээр үнэлгээний хороог байгуулсан нь өөрөө буруутай болоод анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад гэрээ байгуулж хэн нэгэнд давуу шаардлага олгож албан тушаалаа ашиглан урвуулсан гэдэг асуудал ярьдаг. Энэ байгуулах тухай эрх бүхий субъект нь өөрөө бусдад нөлөөлсөн гэх үйлдэл нь нотлох баримтад заагаагүй хүлээлгэж өгсөн буюу хүлээж авахад нөлөөлсөн гэх байдлаар хандсанаараа Үнэлгээний хороонд орж байгаа гишүүд бүр өөрөө гадны нөлөөнд автахгүй, ашиг сонирхлын хувьд нөлөөнөөс ангид тухай энэ бүрдүүлбэрийг бөглөсөн байдаг. Бид нар нөлөөнд автаад үүнийг хүлээгээд авсан гэж хэлж байгаа тайлбар нь өөрөө бусдыг буруутгах, өөрсдөө ажлын хариуцлага алдсан ийм байдлаар зөрчсөн. Хуулиараа тэгэх ёстой боловч үнэлгээний хорооны гишүүд өөрсдөө нөлөөллийн мэдүүлэг хүчингүй болсон нь өөрөө Үнэлгээний хороо үйл ажиллагаа хангалтгүй явуулсан. Энэ нь эцэстээ захиалагчид нийлүүлэгчийн зүгээс бол шийдэж байгаа албан тодорхойлтод заасныг биелүүлж байсан. Улсад онц хэмжээний хохирол учруулсан гэдэг байдлаар шүүгдэгч маань гэмт буруутан болоод 3 жил болж байна. Эхлээд орон нутгийн өмчөөр ажил гүйцэтгэх худалдах худалдан авах гэрээнд зааснаар захиалагчийн эрх үүрэг нь юуг үндэслэж байх ёстой гэхээр захиалагчийн зүгээс үнэлгээний хороог байгуулж, тэрхүү байгуулсан үнэлгээний хорооны үйл ажиллагааг хэвийн явуулахад нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үнэлгээний хороод явагдаж байгаа үйл ажиллагаа нь ямар компанийг |
| оруулж ирсэн нь тэр компанийн хэн нь хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн боломжийг захиалагчийн зүгээс мэдэх боломжгүй юм. Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд захиалагчийн зүгээс бол оролцох боломжгүй хуулийн хүрээнд энэ бүхний эцэст үнэлгээний хороог байгуулж өгснөөрөө буруудаад байгаа нь тухайн хуульд зааснаараа боломжгүй байх нөхцөл байдал нөлөөлөөд байгаа. 2010 оны 09 сарын 09 өдрийн Сангийн яамны 212 тоот тушаалын 1-р хавсралтад зааж өгсөн байгаа. Үнэлгээний хорооны зохион байгуулах үйл ажиллагааны ажлыг тэнцвэржүүлэх журам нь үнэлгээний хороо өөрөө тухайн ажил үйлчилгээ нь худалдах худалдан гэрээнүүдийн ажлыг зохион байгуулж, тендерт сонгон шалгаруулалт хийж, сонгон шалгаруулсан байгаа. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага гэрээ байгуулах субъект нь Засаг дарга болон Тамгын газрын дарга хоёр нь өөр эрх бүхий субъектийг ялгалгүйгээр Засаг дарга захиалагч байсан гэж өмчийг захиран зарцуулалт нь өөрөө Засаг даргын Тамгын газарт байна гэсэн хуулийн заалтыг ялгаж, зааглаж үзээсэй гэж хүсч байна. Баянхонгор аймаг дахь эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэв. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч В.Баярсайхан гаргасан тайлбартаа: Түрүү түрүүний давж заалдах хуралдаанд өөрөө өмгөөлөгчийн хамтаар оролцсон. Ар гэрийн байдал, миний авгай, ах маань насан өөд болсон ийм асуудлууд давхцаад байсан учир хэрэггүй юм байна гээд давж заалдаагүй. Нэг ёсны тэнсэх ялыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ удаад бол боломжгүй юм. Үнэлгээний хорооны дарга гэж буруудаж байна уу эсхүл орлогч дарга гэж буруудаж байгааг бол Тамгын засаг дарга гэрээ хийж гүйцэтгэдэг ийм л хүн. Үнэлгээний хорооны дарга гэдэг бол үнэлгээний хорооны хурал дуусаа л нэг ёсны бүрэн эрх дуусч байна гэсэн үг юм. Би Довчинсүрэнтэй садан төрлийн холбоогүй. Үнэлгээний хорооны даргаар удирдан ажилласан тухай үед тендерийг сонгон шалгаруулж, хүлээн авах комиссыг Тамгын газар хүлээж авсан. Би тухайн үед байгаагүй хүлээн авсан гэдэг баримтан дээр миний нэр байсан тэгээд гарын үсэг зурсан. Бичиг баримтын хувьд алдаа байж болно. Өмнө Богд суманд үнэлгээний хороо явагдаж байхыг үзээгүй. Би анхны үнэлгээний хорооны даргаар ажиллаж байгаад буруутгагдсан. Үнэлгээний хороо нь 5 гишүүнээс бүрдсэн бөгөөд олонхын 100% саналаар баталсан. Тэд нар өөрсдөө үнэлгээний хорооны даргаар баталж, Чулуундорж үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, нягтлан, нярав, Тамгын газрын дарга гэх зэрэг хүмүүс байсан. Би ганцаараа буруутагдаад байгаа учраас би энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үүнийг ойлгохдоо улс төрийн зорилго байсан юм бол уу гэж бодож байна. Бүх хүмүүсийн мэдүүлэг харж байхад яллах, буруутгаж байгаа байр сууринаас харагдаж байна. Хамгийн гол нь Үнэлгээний хорооны буруудаад байгаа нь зүйл нь нэг зарлаад, дахин зарласан тендер байгаа юм. Эхний тендер нь өрсөлдөгч байхгүй байна гэж хойшлуулаад, хоёр дахь тендер зарлаад бичиг баримт |
| хуурамчаар бүрдүүлээд орсон юм шиг яриад байгаа юм. Үүнийг хуурамчаар үйлдэх боломжгүй юм. Би тухайн үед ажил албан үүргээ гүйцэтгэсэн, тийм учраас өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 201515000277 тоот хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу бүхэлд нь хянасан болно. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарыг үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчлэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 37 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ./хэргийн 4-р хавтас, 191-194 дүгээр хуудас/ Шүүгдэгч С.Мягмарсүрэн нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчийг татгалзсан учраас Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа томилогдож хэргийг шийдвэрлэсэн байна. /хэргийн 5-р хавтас, 130, 133 дугаар хуудас/ Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг -шүүгдэгч С.Мягмарсүрэн нь Засаг даргын эрх үүргийн дагуу тендерийн хороог байгуулсан, тендерийн хорооны шийдвэрээр захирамж гаргасан байхад надад ял оноосон шударга бус шийдвэр гэж, - шүүгдэгч В.Баярсайханы өмгөөлөгч Н.Шүрхүү нь тендерийн хорооноос хамтын шийдвэр гарсан, буруу гэж үзвэл дангаараа В.Баярсайхан хариуцлага хүлээх боломжгүй, Ё.Довчинсүрэн, В.Баярсайхан нар хамаарал бүхий этгээд биш зэрэг агуулгаар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. /хэргийн 5-р хавтас, 205, 208-209 дүгээр хуудас/ Анхан шатны шүүхийн шүүгдэгч В.Баярсайхан нь Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 захирамжийн дагуу үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тендерт материал ирүүлээгүй "Икс Эм Си" ХХК, өөрийн хамаарал бүхий Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн "Баяннайман" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр тендерийн баримт бичиг бүрдүүлж, улмаар "Баяннайман" ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан, |
| шүүгдэгч С.Мягмарсүрэн нь Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаар урвуулан ашигласан В.Баярсайханы хамаарал бүхий Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн "Баяннайман" ХХК-д гэрээ байгуулах эрхийг захирамжаар олгож, үнэлгээний хорооны болон ажпын үр дүн буюу экскаватор хүлээн авах комиссын гишүүдэд нөлөөлж, 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлснийг "Баяннайман" ХХК-д экскаваторын үнийг шилжүүлж улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нар нь 2014 онд гэмт хэрэг үйлдсэн ба хэргийг хянан шийдвэрлэх үед 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн, энэ хуульд гэмт хэргийн ангилал, хүлээлгэх хариуцлагын хэмжээ хөнгөрсөн байх тул шинэ хуулийг үйл баримтад нийцүүлж, хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна. С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 201515000277 тоот хэргийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг харьцуулж үнэлбэл дараахь үйл баримтууд тогтоогдож байна.
Тухайн өдөр үнэлгээний хорооны гишүүн В.Баярсайхан, Т.Баттогтох, Б.Чулуундорж нар оролцож тендер нээхэд тендерт оролцохоор нэг аж ахуйн нэгж буюу “Баяннайман” ХХК материалаа ирүүлсэн байсан, ажил гүйцэтгэгчээр уг компанийг шалгаруулсан тухай Үнэлгээний хорооны 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, Ц.Хишигсүрэнгийн гэрчээр өгсөн “...манай баз Ё.Довчинсамбуу 2014 оны хавар над дээр ирээд экскаваторын тендерт орох гэсэн чинь заавал 2 компаний үнийн санал байх хэрэгтэй байна гээд манай компаний гэрчилгээ, таницуулга хоёрыг канондож аваад явсан. Манай компани ийм тендерт оролцоогүй...” гэх /хэргийн 2-р хавтас, 145 дугаар хуудас/ мэдүүлгийн тэмдэглэлд тусгагдсан мэдээлэлүүдээр зарлагдсан тендер нээхэд “Баяннайман” ХХК-иас өөр компани тендер ирүүлээгүй, "Икс Эм Си" ХХК нь тендерт оролцоогүй болох нь тогтоогдож байна. |
| Үнэлгээний хороооны хуралд оролцсон Т.Баттогтох “...тендерт 2 компани материалаа ирүүлсэн байсан, хоёулаа шаардлага хангахгүй байсан, би шалгаруулахгүй гэж хэлсэн..., манай сумаас ИТХ-д нэр дэвшиж гарсан Довчинсүрэн гэх хүний компанийг хүчээр л ялуулсан...” гэх /3-р хавтас, 195-196 дугаар хуудас/, Б.Чулуундорж “...тендерээ сонинд тавиад эхлэхэд “Баяннайман” ХХК оролцсон, нэг компани өрсөлдөх боломжгүй гээд дахиад зарласан чинь Хишигсүрэн гэдэг хүний компани бас өрсөлдөхөөр 5 хуудас материал ирүүлсэн байсан. Тэгээд шалгаруулсан чинь “Баяннайман” ХХК шалгарсан юм. ...Икс Эм си ХХК тендерт оролцсон мэтээр хуурамч материал бүрдүүлсэн тухай мэдэхгүй, ...ямар ч байсан 2 компани орж ирсэн л гэж ярьж байсан...” гэх /хэргийн 2-р хавтас, 126 / тендерт 2 компани оролцсон гэх агуулга бүхий мэдээлэл тэдний гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлд тусгагдсан боловч тендерт оролцогч нар, тэдгээрийн үнийн санал зэргийн талаар тодорхой мэдүүлээгүй байна. Иймээс шүүгдэгч В.Баярсайханыг тендер ирүүлээгүй "Икс Эм Си" ХХК, өөрийн хамаарал бүхий Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн "Баяннайман"ХХК-уудыгтендерторолцсон мэтээр тендер явуулсан гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
Үүний дагуу сумын тамгын газрын дарга нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр а/18 тоот тушаал гаргаж жижиг оврын экскаваторыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсэг нь 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч ашиглалтад оруулах тухай акт үйлдсэн байна. /хэргийн 1-р хавтас, 195, 200 дугаар тал/ Гэтэл ирсэн экскаватор нь шаардлага хангахгүй тул авах боломжгүй байсан, харин түүнийг Засаг дарга С.Мягмарсүрэнгийн хүлээж авах үүрэг өгсөний дагуу хүлээн авсан, уг экскаватор ажиллаагүй тул 2015 оны 6 дугаар сард өөр трактор хүлээн авсан болох нь ажлын хэсгийн гишүүн Д.Должинсүрэнгийн “...хүлээж авахаас татгалзаад засаг даргын орлогч Баярсайханаас тодорхойлолтыг нь үзье гэхэд үзүүлэхгүй байсан. Бид нар хүлээж авахгүй яваад өгсөн, дараа нь Мягмарсүрэн дарга утасдаад наад ирсэн техникээ хүлээж ав гэж тушаасан, тэгээд нээх удахгүй ажиллахгүй болсон. Бүтэн жилийн дараа буюу 2015 оны
|
| Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний хороо нь тендер тус бүрийг тендерийн баримт бичигт заасан шаардпага хангасан эсэхийг хянаж бүх нөхцөл шаардлагыг хангасан тендерийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж, шаардлага хангаагүй бол хуулийн мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар тендерээс татгалзахаар заажээ. Дээрх тогтоогдсон үйл баримтаар үнэлгээний хороо нь дээрх шаардлагын дагуу тендерийг сонгон шалгаруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул В.Баярсайханы Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Мөн “Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн, устгах зориулалттай универсаль тракторыг нийлүүлэх” гэрээг 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан байхад уг гэрээг байгуулахаас 4 хоногийн өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 23000000 төгрөгийг“Баяннайман” ХХК-д шилжүүлсэн байна. /хэргийн 1-р хавтас 192 дүгээр хуудас, 2- р хавтас 79 дүгээр тал/ Захиалагч, ажил гүйцэтгэгч нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай гэрээ байгуулснаар захиалагчид гэрээний дагуу тохирсон үнийг төлөх үүрэг үүсч, ажил гүйцэтгэгчид үнийг төлөхийг шаардах эрх үүснэ. Гэтэл гэрээ байгуулагдаагүй байхад мөнгө шилжүүлж буй, түүнчлэн ажил үйлчилгээг хүлээн авах эрхгүй атлаа хүлээн авахыг шаардаж буй С.Мягмарсүрэнгийн үйлдэл нь дээрх хуульд мөн нийцэхгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч С.Мягмарсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Шүрхүү нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт Эрүүгийн хуулийн 22.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нийцсэн боловч шүүх Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцоогуй байна. Иймд шүүгдэгч С.Мягмарсүрэнгийн цагдан хоригдсон 6 хоногийг, шүүгдэгч В.Баярсайханы цагдан хоригдсон 5 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, С.Мягмарсүрэнд оногдуулсан торгох ялаас 90000 төгрөгийг, В.Баярсайханд оногдуулсан торгох ялаас 75000 төгрөгийг ялаас тус тус хасч шийтгэх |
| 12 |
| # |
| тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
С.Мягмарсүрэнд оногдуулсан торгох ялаас 90000 төгрөгийг, В.Баярсайханд оногдуулсан торгох ялаас 75000 төгрөгийг тус тус хассугай” гэж нэмэлт оруулж, 7, 8, 9, 10, 11, 12, 13 дугаарын заалтыг 8, 9, 10, 11, 12, 13, 14 гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
|
| ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ |
| ШҮҮГЧИД |
| Н.НАСАНЖАРГАЛ .ГЭРЭЛМАА Г.УЛАМБАЯР |