| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00215/И |
| Дугаар | 149/ШШ2025/00193 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 149/ШШ2025/00193
2025 04 22 149/ШШ2025/00193
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, сум 2-р баг, ******* ******* ******* ******* ******* ******* Б******* ******* *******, /-ын нэхэмжлэлтэй, ******* ******* *******, , /-д холбогдох 2,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б******* ******* т холбогдуулан 2,670,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.*******гийн нэхэмжлэлтэй д холбогдох 2,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй д холбогдох 2,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,670 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 28,835 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 28,835төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.