Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2025/00272

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2025/00272

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************** хаягаар оршин суудаг Б овогт Д.Э ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Э нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1987 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгссөн. Завхан аймгийн Их-Уул сумын ****** будагчаар 1988.08.20-ноос 1989.07.25-ны өдөр хүртэл, Их-Уул сумын ****** 1989.08.01-ний өдрөөс 1990.08.21 хүртэл, 1990.09.07-ноос Их-Уул сумын 8 жилийн сургуульд ******, 1990-1992 онд сургуульд ********** ажиллаж байгаад 1992.09.30-ны өдөр ******** бага сургуульд 1996.11.20-ны өдрийг дуустал тогоочоор ажилласан. Иймд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан: 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл *******, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүн ********, 1990 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл **********, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл *********сургуульд ************* ажиллаж байсныг тогтоолгох... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э********** нь 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ********* нэгдлийн ******* будагчнаар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ***********, 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын *************, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын *************** тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б овогт Д.Э нь 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ******* нэгдлийн******* будагчнаар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын *********** 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын *********, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ************ тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

- Б овогт Д.Э ********* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ****** багийн засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4/493 дугаартай: Д овогтой Э /*********/ ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/1857 дугаартай: ...Д.Э нь 1988-1989 онд Их-Уул сумын нэгдлийн будагчин, 1993-1996 онд ******** ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1988-1989 оны ******** сумын ********* нэгдлийн тушаал, цалингийн цэс, 1993 оны ********* багийн ****** тушаалд тогоочоор томилсон, 1996 онд чөлөөлсөн тушаал олдохгүй байна... гэсэн тодорхойлолтын хуулбар,

-********** дугаартай, Б овогт Д.Э /********/ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 4 жил, 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын *********** захирлын 1989 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дугаартай: ...1.**** Н.Л эмнэлэгт хэвтсэн учир оронд 1989 оны 04 сарын 12-ноос Д.Э үйлчлэгчээр түр... гэсэн ажилчин ажилд авч ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-Их-Уул сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай: ...3. Асрагч Д төрөхийн өмнөх амралтын хугацаанд Д.Э асрагчаар түр ...авч ажиллуулсугай... гэсэн ажилчин шинээр авч ажиллуулах ба өөр ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ***** захирлын 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 79 дугаартай: ...8. Туслах ажилчин ...Д.Э... гэсэн 1990-1991 онд ажиллах ажилчид гэсэн тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ***** захирлын 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай: ...1. ...Д овогтой Э 1990.12.15-наас гал тогооны туслах ажилчнаар түр... гэсэн ажилчин авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ******** захирлын 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай: ...3. 1992 оны 02 сарын 01-нээс туслах ажилчин Д.Э туслах ажилчнаас чөлөөлж мөн өдрөөс үйлчлэгчээр ...авч ажиллуулсугай... гэсэн ажилчин авах ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ******** захирлын 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай: ...3. ...Д.Э ...нарыг туслах тогоочоор ...тус тус 1992.03.01-нээс авч ажиллуулсугай... гэсэн түр ажилчдыг ажлаас чөлөөлөх, хүүхэд асрах чөлөө, ажлын сэлгээ хийх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ************ захирлын 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай: ...3. ...Д.Э 1992 оны 03 сарын 11-нээс туслах тогоочоор түр хугацаагаар тус тус авч ажиллуулсугай... гэсэн ажилчин авах ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ******** захирлын 1992 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дугаартай: ...2. Тус сургуулийн тогооч Д.Э ...нарыг 1992 оны 09 сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлж ***** шилжүүлсүгэй... гэсэн ажилтан авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ********** эрхлэгчийн 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн: ...3. Тогооч Э ажлын 23 хоног - 2 = 21 хоног... гэсэн ээлжийн амралтыг өгөх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ******** захирлын 1994 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3 дугаартай: ...Д.Э түр хугацаагаар сольж ажиллуулсугай... гэсэн тогооч өөрчлөх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын ********* захирлын 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай: ...Д.Э...нарыг 1995 оны 06 сарын 10-наас үндсэн ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн тушаалын хуулбар,

-Их-Уул сумын *********** захирлын 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаартай гал түймрийн ослоос сэргийлж, ажлын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаартай: ...1. 1997 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн *************** тушаалын хуулбар,

Д овогтой Э, РД:********, байгууллагын нэр: **********, сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1995 оны 01-08 сар, 1996 оны 9 сард олгосон... гэсэн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого төлсөн шимтгэлийн архивын лавлагааны хуулбар, 1990 оны цалин олгох картын хуулбар,

-Д.Э нь 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Их-Уул Ж, эрхэлдэг ажил-будагчин... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

-Д.Э 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын ******* нэгдлийн даргаас 168309 дугаартай нээж олгосон: ...1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Их-Уул сумын ********* нэгдлийн будгийн тасагт будагчнаар томилов, 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөр байгууллагад ажиллах болсон учир ажлаас нь чөлөөлөв, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Их-Уул сумын ***** нэгдлийн хүн эмнэлэгт асрагчаар томилов, 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөр байгууллагад очих болсон тул ажлаас чөлөөлөв, 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын ********** авч ажиллуулав, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын ************ ажлаас чөлөөлж, *********** мэдэлд шилжүүлсүгэй, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын *********** үйлчлэх ажилчнаар ажиллуулав... гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Гэрч Л.М: ...Д.Э хамт ажиллаж байсан учраас танина. Би Д.Э 1990 оноос 1992 он хүртэл хамт ажилласан. 1992 онд Д.Э нь ********* ажилласан. Манай суманд ***********. Тухайн үеийн **** захирлаар Д ажиллаж байсан. ********* эрхлэгчээр Ш ажиллаж байсан. Би Д.Э хамт ажиллаж байсан учраас түүнийг ********** ажиллаж байсныг сайн мэднэ. ********** 1997 онд татан буугдсан санагдаж байна. Тэр хүртэл ажиллаж байна... гэсэн мэдүүлэг,

-Гэрч Ж.А: ...Би Д.Э 1989 оноос 1992 он хүртэл хамт ажилласан. 1989 онд ******** нэгдэлд будагчнаар, 1989 оноос 1992 он хүртэл ********* ажилласан. *********** нэгдлийн даргаар Д ажиллаж байсан. Би ****** тогоочоор ажиллаж байхад Д.Э нь 1990 онд тогоочоор ажилд орсон. Би Д.Э 1992 он хүртэл хамт ажилласан. Тухайн үеийн захирлаар Д ажиллаж байсан. Тэр үеийн тогоочийн цалин 70 төгрөг байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б овогт Д.Э нь 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ****** нэгдлийн будгийн цехэд будагчнаар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ********* асрагчаар, 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ********** үйлчлэгч, тогоочоор, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын *********** үйлчлэгч, тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Э ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Д.Э нь 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ******* нэгдлийн будгийн цехэд будагчнаар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ********** асрагчаар, 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын *********** үйлчлэгч, тогоочоор, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ***********үйлчлэгч, тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН