| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/03137/И |
| Дугаар | 191/ШШ2025/09130 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09130
2025 10 27 191/ШШ2025/09130
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .. хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 95,529,788 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээний үүрэгт 244,508,369 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******-*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* оч ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* ресурс ХХК-тай тус компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Далангийн нүүрсний уурхай-д 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны хооронд 1 м3 хуурай цооногийг 3,500 төгрөгөөр, 1 м3 устай цооногийг 4,200 төгрөгөөр тэслэхээр тохиролцож 24/06 тоот гэрээг байгуулсан. Дээрх тэсэлгээний ажлын тэсрэх бодисыг ******* ХХК-иас авахаар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Цэнэглэгч автомашинаар цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай .. тоот гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээгээр Fortis extra гэх эмульсийн тэсрэх бодисыг 1 килограммыг нь 3,220 төгрөгөөр худалдах авахаар тохиролцсон.Дээрх гэрээгээр ******* ХХК-иас 2 удаа үйлчилгээ авсан буюу 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 72,038 м3 уулын цул тэслэхэд шаардлагатай 37 тонн тэсрэх бодис авч тэслэх ажиллагааг хийж гүйцэтгэхэд 19,275 м3 цул муу тэсэрсэн тул тус компанийн захирал Баярсайхан, менежер Ханбүргэд нарт энэ талаар мэдэгдэхэд дахин тэсэлгээ хийе, шаардлагатай тэсрэх бодисыг манай компани үнэгүй нийлүүлье, харин танайх цооногоо гаргачих гэсэн тул манай компани уурхайн ажлыг цааш үргэлжлүүлэхийн тулд 1,218.75 м цулыг дахин өрөмдсөн ба энэ ажилд 18,281,250 төгрөгийг зардал, ТМ-ийн зардалд 11,382,030 төгрөг, тээврийн зардалд 1,730,508 төгрөг, дахин тэсэлгээний ажиллах хүчний зардалд 4,536,000 төгрөг, нийт 35,929,788 төгрөгийн хохирол ******* ХХК-ийн буруугаас манай компанид учирсан. Үүний дараа 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 82,097 м3 хэмжээтэй уулын цулыг тэслэх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай 50 тонн тэсрэх бодисыг авч тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэхэд мөн л 55,000 м3 цул тэсрээгүй үлдсэн. Ингээд тус компаниас нийлүүлж буй тэсрэх бодис манай ажлын шаардлагад нийцэхгүй байсан тул цаашид тус компанитай хамтран ажиллах боломжгүй болж энэ талаар мэдэгдэж гэрээг цуцалсан. Бидэнд 82,097 м3 уулын цулыг тэслэхэд 50 тонн тэсрэх бодис шаардлагатай гэх тооцооллыг *******" ХХК-иас гаргаж өгсөн боловч тэсэлгээний ажлын дараа 55,000 м3 цул тэсрээгүй үлдсэн. ******* ресурс ХХК-ийн уурхайн ажлыг 1 ч өдөр зогсоох боломжгүй тул тэсрээгүй үлдсэн 55,000 м3 цулыг өрөм болон молодокоор бутлах. ажлыг *******" ХХК хийж гүйцэтгэсэн ба молодоктой экскаваторын түрээсэнд 12,000,000 төгрөг, түлшинд 21,600,000 төгрөг, уурхайн алдангид 25,000,000 төгрөг, бусад зардалд 1,000,000 төгрөг, нийт 59,600,000 төгрөгийг зарцуулсан, уг зардлыг ******* ХХК нь манай компанитай байгуулсан 24/06 тоот гэрээний үнийн дүнгээс хасч тооцсоноор дээрх үнийн дүнгийн хэмжээний хохирол манай компанид учирсан болно. Зохигчдын хооронд байгуулсан .. тоот гэрээний 7.4-т Учирсан хохирол гэдэгт талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас аль нэг талд гуравдагч этгээдээс гаргасан гомдлын шаардлагыг хангахтай холбоотой зардал, өөрт учирсан бодит болон бодит бус хохирлыг ойлгоно" гэж тохиролцсон тул хариуцагч ******* ХХК нь .. тоот гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас манай компанид учирсан 95.529.788 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх эрх үүслээ. Иймд хариуцагч ******* ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд нийт 95.529.788 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Бласстек ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ХХК нь ******* оч ХХК-тай 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр .. Цэнэглэгч автомашинаар цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж тус компанид эмульсийн тэсрэх бодисыг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг орших Френдшип ХХК-ийн далангийн ил уурхайд 3220 төгрөг /НӨАТ ороогүй/-өөр нийлүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний 2.3-д Гүйцэтгэгч нь Захиалагчийн баталгаажуулсан захиалгын дагуу төлбөрийн нэхэмжлэл цахимаар хүргүүлэх бөгөөд Захиалагч нь нийт төлбөрийн 60 хувийг барааг хүлээн авахаас өмнө урьдчилж гүйцэтгэгчийн дараах төгрөгийн дансанд шилжүүлсэн байна. Үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэснээс хойш 10 хоногийн дотор гүйцэтгэлийг 2 талаас баталгаажуулснаар төлнө гэсэн байдаг ч захиалагч ******* оч ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлсөнгүй. Тодруулбал, манай компани 2024.03.23-ны өдөр 31,150 кг, 2024.04.10-ны өдөр 10,050 кг, 2024.04.17-ны өдөр 16,250 кг, 2024.04.18-ны өдөр 18,850 кг, 2024.04.19-ний өдөр 14,900 кг нийт 91,200 кг тэсрэх бодисыг нийлүүлсэн хэдий ч 2024.03.23-ны өдөр нийлүүлсэн 31,150 кг тэсрэх бодисын урьдчилгаа төлбөрийг 2024.03.19-ний өдөр, үлдэгдэл төлбөрийг 2024.04.02-ны өдөр нийт 110,333,300 төгрөг төлснөөс хойш төлбөр төлсөнгүй. Гэрээний 7.2-т Захиалагч нь Гүйцэтгэгчээс гэрээгээр заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Гүйцэтгэгчид төлнө. Алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй болно гэж заасны дагуу гэрээний үндсэн төлбөрт төлөх 212,697,100 төгрөгт холбогдох алдангийг 2024.09.30-ны өдөр хүртэл тооцоход 31,811,269 төгрөг болж байна. Иймд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн .. тоот гэрээний үндсэн төлбөр 212,697,100 төгрөг, алданги 31,811,269 төгрөг, нийт 244,508,369 төгрөгийг ******* оч ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* оч ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, талуудын хооронд 2024.03.15-ны өдөр байгуулсан №.. дугаартай Цэнэглэгч автомашинаар цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 95,529,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* оч ХХК-д холбогдуулан, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №.. Цэнэглэгч автомашинаар цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр 212,697,100 төгрөг, алданги 31,811,269 төгрөг, нийт 244,508,369 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
3. Нэхэмжлэгч ******* оч ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, талуудын хооронд 2024.03.15-ны өдөр байгуулсан №.. дугаартай Цэнэглэгч автомашинаар цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 95,529,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа талаар хуралдаанд тайлбарлажээ.
4. Мөн хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* оч ХХК-д холбогдуулан, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №.. Цэнэглэгч автомашинаар цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр 212,697,100 төгрөг, алданги 31,811,269 төгрөг, нийт 244,508,369 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзжээ.
5. Зохигчдын хооронд үүссэн маргаантай холбоотой асуудлаар харилцан тохиролцож эвлэрсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлээсээ, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн татгалзлыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзлыг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* оч ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, 2024.03.15-ны өдөр байгуулсан №.. дугаартай Цэнэглэгч автомашинаар цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 95,529,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа,
-Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* оч ХХК-д холбогдуулан, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №.. Цэнэглэгч автомашинаар цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр 212,697,100 төгрөг, алданги 31,811,269 төгрөг, нийт 244,508,369 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* оч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,599 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,380,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж 317,799 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д, 690,246 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ******* ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД